in

Алдартай 5 брендийн ОРИГ хувцасыг ХУУРАМЧААС нь ялгах хялбар зөвлөгөө!

Аливаа дэлхийд алдартай бренд хувцас хэрэгсэл хэрэглэх нь хэдий сайхан ч гэлээ яг адилхан дуурайлгаж хийсэн хуурамч нь бас байж л байдаг. Тийм ч учраас дуураймал хуурамч хувцасыг хэрхэн ялгаж таних талаар хялбар зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

#1 Timberland гутал

Тимбэрланд гутлын ул нь карамель өнгийн нарийхан буюу нимгэхэн байдаг. Нэг ёсондоо хамгийн эхэнд та улыг нь сайтар ажиглах ёстой гэсэн үг юм. Нарийхан нимгэхэн карамель өнгөтэй байвал асуудалгүй гэсэн үг.
Мөнгө лого нь гутлын гадна талд өсгийн дээр байдаг бөгөөд мөр нь тэгш тод босоо байдаг.
Гутлан дээрх сормуус мэт зураас нь зургаан өнцөгт мэт харагддаг бөгөөд гутлын гадна талд маш цэвэрхэн байрладаг.
Мөн гутлан дээрх бүх оёдлын утас нь цагаан өнгөтэй байдаг бөгөөд хэд хэдэн оёдол бие биенийхээ ойролцоо зэрэгцээ оёдолтой байдаг.

#2 Pandora-н бугуйвч

Pandora-н мөнгөн бугуйвчны өнгө нь бага зэрэг бүдэг байх ёстой. Хэт цайвар эсвэл гялалзсан байх ёсгүй юм. Учир нь Pandora нь бүтээгдэхүүнүүдэд өвөрмөц өнгө өгдөг исэлдүүлэгч хэрэглэдэг.
Шинээрээ байгаа бугуйвч нь хэлбэрээ төгс хадгалж, бараг нугаларах ёсгүй.
Мөн бугуйвч дээр байгаа бөмбөлөгө дээрх Pandora гэх бичиг нь огт зураас толбогүй байх ёстой.

#3 Levi’s жинс

Ориг Levi’s жинсэн өмдний урд болон арын хэсэг нь адилхан буюу диагональ загвартай байдаг.
Мөн жинсэн өмдний арын халаасан дээрх оёдол нь бүргэдийн хошуу мэт байдаг бөгөөд хэзээ ч шулуун байдаггүй.
Мөн жинсэн өмд бүр ар талын баруун халаасандаа зөөлөн арьсан нөхөөстэй байдаг. Энэхүү нөхөөс нь Levi’s лого агуулсан лоозон байх ёстой бөгөөд хэмжээ загварын дугаарыг зааж өгөх ёстой. Түүнчлэн жинсэн өмд урах гэж оролдож буй жолооч нарын зураг байх ёстой.

#4 Lacoste поло цамц

Lacoste матар нь маш өндөр нягтаршилтай байх ёстой бөгөөд та шүүд түүний нүд, шүд, хөл болон улаан эрүүг харах боломжтой байх ёстой юм. Матрын бие нь тод ногоон байх бөгөөд сүүл нь ар талдаа зэрэгцээ байрлуулсан байх ёстой.
Поло цамцны захны арын хэсэгт (дотор талд) цагаан лого, хэмжээг нь харуулсан улаан дугаар байх ёстой. Эрэгтэйчүүдийн загвар дээр хэмжээг нь нэг дугаараар, эмэгтэйчүүдийн загвар дээр 2 дугаараар байх ёстой.
Хамгийн энгийн ялгахад хялбар арга бол товчоор ялгах юм. Ориг поло цамцны товч нь ямар нэг хээгүй байдаг бөгөөд 2 нүхтэй байдаг. Харин хуурамч дуураймал цамцнууд нь 4 нүхтэй бичигтэй байдаг шүү.
Мөн эрэгтэй поло цамцны доод талд ойролцоогоор 0.4 инч хэмжээтэй жижиг зүслэгүүд байдаг. Харин эмэгтэйчүүдийн цамцанд огт байдаггүй.

#5 Guess бугуйн цаг

Guess бугуйн цаг нь метал, силикон болон сайжруулсан арьс ашигладаг. Эвгүй үнэртэй өнгөө алдсан эвдэрсэн дороо зурагддаг бол яавч ориг цаг биш гэдгийг санах хэрэгтэй.
Цагны арын таглааны хэсэгт бүтээгдэхүүний энгийн мэдээллүүд байх ёстой буюу лого8 нэр8 цагны материал зэрэг байдаг. Ихэвчлэн ган гэж бичсэн байдгийг бүү мартаарай. Мөн үйлдвэрлэсэн мэдээлэл дээр үргэлж Japan Mov’t гэх бичиг байдаг бөгөөд хэзээ ч Хятадад үйлдвэрлэв гэх мэтчилэн өөр бичиг байдаггүй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Бидний үргэлж буруу хийдэг эрүүл ахуйн 6 алдаа. Яг одооноос үүнийг зогсоох хэрэгтэй!

Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг!