in

Ходоод гэдсэн дэх шимэгч хорхойг устгах энгийн аргууд сураад аваарай

Ер нь хүний биед шимэгч хорхой тодорхой түвшинд байх ёстой боловч хэмжээ нь хэтрээд ирвэл ходоодны шархлаа болон бусад төрлийн халдварт өвчиний суурь болдог. Тийм ч учраас бид жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх шинжилгээг тогтмол өгч байх хэрэгтэй. Цаашдаа энэ төрлийн шимэгч хорхойноос өөрийгөө хамгаалмаар байвал та доорх зөвлөгөөг сайтар уншаарай.

Хүний биед үүрлэн, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ хордуулж байдаг нэг төрлийн хорхойг шимэгч гэдэг. Эмчлэхгүй удаан явснаар хүндэрч, ходоод гэдэсний аюулт өвчин болж хувирдаг байна.

Шимэгч хорхой ихэссэн үед дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд :

Хэвлий, гэдэс томорч, хөөх, Амнаас эвгүй үнэр гарах, Хоол идсэний дараа гэдэс дүүрч, гулгих, Хоолны дуршил буурах, Бөөлжих, Шулуун гэдэсний амсар загатнах, Хүндээр бие засахад цус гарах, Жин буурах, Харин та доорх зүйлсийг идсэнээр энэхүү өвчлөлөөс өөрийгөө сэргийлж, эрүүл, аюулгүй амьдарч чадах юм.

1. Лууван

2 ширхэг түүхий лууванг угааж идэхэд л та шимэгч хорхойгоос салж, биенээсээ гадагшлуулахаас гадна урьдчилан сэргийлж чадна.

2. Нимбэг болон гаа

Та нэг аяга гааны навчны шүүсэн дээр нэг ширхэг нимбэгний шүүс хийж, хольж уугаарай. Энэ нь ходоод гэдсийг цэвэрлэж, шимэгч хорхойг үгүй хийх болно.

3. Кокосын тос

Та хоол хүнсэндээ кокосын тос ашиглаж, аймшигт өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах боломжтой. Энэ нь таныг шимэгч хорхойноос аврахаас гадна эрүүл мэндэд онцгой сайн тустай гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

4. Нимбэгний үр

Нимбэгний үрийг нухаж, нунтаглаад 1 аяга бүлээн усанд хийж уугаарай. Ингэснээр та биенээсээ аюул таригчийг гадагшлуулж, эрүүл аюулгүй, итгэл төгс амьдрах болно.

5. Папаяа жимсний үр

Тус жимсний үрийг нухаж, чанаад усанд хийж уугаарай. Ингэснээр таны ходоод гэдэсний замыг халдваргүйжүүлж, шимэгч хорхойг устгах аж.

6. Улаан лооль

Өдөр бүр улаан лоолийг хар перец, давстай хольж идсэнээр мөөгөнцөр болон биед шимэгч хорхой үүрлэхээс сэргийлэх боломжтой.

7. Сармис

Хэдхэн ширхэг сармисыг зажилж идсэнээр та биеээ хамгаалж чадна. Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул танд хэрэг болох нь гарцаагүй юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Манай эмээ үргэлж үүнийг найруулж уудаг. Учир нь үүнийг ууснаар хорт хавдар болон бусад өвчнөөс айх аюулгүй

Д витамины талаар таны заавал мэдвэл зохих 10 зүйл