in

Бидний хэрэгцээтэй гэж боддог байсан 7 буруу зуршил

Хүн бүр л өөрсдийн эрүүл мэнд, бие галбираа хадгалдаг тодорхой зуршилтай байдаг. Жимсийг идэхээсээ өмнө угаах, тогтмол дасгал хийх гэх мэт зүйлийн зарим нь ач холбогдолтой бол зарим нь буруу байдаг.

Тиймээс та бүхэндээ ямар ч үр ашиггүй долоон зуршилыг гаргажээ.

Мультивитамин авах

Мультивитамин болон бүх төрлийн био нэмэлтийг хэрэглэх зарим өвчний өвлөх эрсдлийг бууруулах, ой тогтоолтыг сайжруулахгүй. АНУ-н хэсэг бүлэг эрдэмтэд 450,000 гаруй хүн оролцуулсан туршилтын үр дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Мөн өөр судалгааны үр дүнгээс үзэхэд мультивитамин уух нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй.

Спирт агуулаагүй бактерийн эсрэг үйлчилгээтэй гар ариутгагч хэрэглэх

Бактерийн эсрэг гель нь үнэхээр олон төрлийн болон бусад нянгаас салахад тусалдаг. Гэсэн хэдий ч, энэ нь зөвхөн 60%-иас багагүй спирт агуулсан тохиолдол л хамаарна. Бусад гар ариутгагч нь нян бактерийг устгахгүй.

Моносодиум глутаматаас зайлсхийх

Моносодиум глутамат нь Хятад хоол, лаазалсан ногоо, хагас боловсруулсан мах, ногоонд ихэвчлэн амт нэмэх зорилготой нэмэгддэг. Хоол болон мансууруулах бодисын захиргаа (FDA) нь үүийг ерөнхийдөө аюулгүй гэж үзсэн боловч хүний биед хоргүй гэдэг тал дээр маргаантай хэвээр байгаа юм. Судалгаагаар хүний биед моносодиум глутаматыг 3гр-аас багагүй идэх үед дотор муухайрах, толгой өвдөг зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн глутамат нэмсэн хүнсний бүтээгдэхүүн нь танд тийм ч сайн биш.

Детокс дэглэмээр бие махбодийг цэвэрлэх

Одоогийн байдлаар худацтай хөгжиж байгаа Детокс хоолны дэглэм нь бие махбодоос хорт бодисыг бүрэн гадагшлуулна гэж амлаж байна. Гэхдээ мэргэжилтнүүд хүний бие махбодь өөрийгөө зохицуулж чаддаг гэдгиййг дуу нэгтэйгээр хэлж байна. Хэрэв таны элэг, бөөрний ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа бол эмчид очих хэрэгтэй.

Органик бүтээгдэхүүн хэрэглэх

Олон оронд органик хүнсний бүтээгдэхүүнийг гэрчлэх гэрчилгээ, тэмдэглэгээ хууль эрх зүйн нөхцөл байдаггүй. Тийм учраас та “эко”, “био” гэсэн бичгийг олж харвал энэ нь химийн бодис ашиглаагүй ургуулсан хүнсний ногоо гэх баталгаа биш юм. Харин маркетингийн заль мэх байх магадлалтай. Мөн эдгээр ногоон нь энгийн зах дээр худалдаалагддаг жимс, ногооноос илүү сайн гэсэн үг биш.

Богино долгион зуух (Печь) ашиглахаас татгалзах

Хоолоо халаахын тулд богино долгионы зуух хэрэглэх нь хоолонд агуулагддаг ашигтай бодисыг устгах боломжтой боловч энгийн плитка, овен ашиглахад адилхан зүйл тохиолдож болно. Мөн зарим тохиолдолд, богино долгионы зууханд халаах нь C Vitamin гэх мэт бодисыг илүү сайн хадгалдаг.

Өөх тос багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Нүүрс ус, уурагтай адилхан өөх тос нь хүний биед шаардлагатай. Тиймээс ердийн хоол хүнсэндээ өөх тос бага хэмжээтэй зүйлийг ашиглах нь жингээ хасах хамгийн сайн арга биш юм. Түүгээр ч барахгүй өөх тос бага агуулдаг бүтээгдэхүүнд эрүүл мэндэд хортой чихрийг агуулдаг.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

F витамин буюу эфирийн фосфолид юунд хэрэгтэй вэ?

Эхнэрүүдийн гаргадаг нийтлэг 7 алдаа