in

Эхнэрүүдийн гаргадаг нийтлэг 7 алдаа

1. Эр нөхрөө амьдралынхаа чухал гэсэн жагсаалтуудын 2 эсвэл 3 дугаарт битгий оруулж байгаарай. Хэрэв та эр нөхрөө эн тэргүүнд тавьж чадахгүй байгаа бол таны гэр бүлд анзаарагдамгүй асуудал гарч эхэлдэг. Эр нөхөртөө гомдол, бухимдал биш харин цаг үргэлж хамгийн сайнаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай!

2. Эр нөхрөө найз бүсгүйчүүд шигээ битгий байлгаарай. Учир нь нөхөр чинь тэднээс тэс өөрөөр сэтгэж, тэс өөрөөр ойлгож бас тэс өөр харилцан яриатай байдаг. Тийм учраас түүнийг найз бүсгүйчүүд шигээ байлгахыг хүсч, тэднээс хүсдэг зүйлсээ түүнээсээ битгий шаард, тэгээд ч нөхөр чинь тэдний адил байж чадахгүй. Тэр бол эр хүн!

3. Эр нөхрөө үл хүндэтгэсэн байдал битгий гаргаарай. Бусдад эр нөхрийнхөө талаар ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь ярих хэрэггүй. Хэлмээр, яримаар асуудал байгаа бол өөрт нь ухаалгаар гаргаж хэлж бай. Сөрөг яриа эсвэл сэтгэл хөдлөлөөсөө болоод ярьж байгаа үйлдэл чинь түүнийг үл хүндэтгэсэн байдал болдог. Бусадтай нийлж, түүнийгээ битгий шүүмжлээрэй. Учир нь тэр ганцхан чинийх юм!

4. Ямар нэг тохиролцооноос болж нөхөртэйгөө харилцаанд битгий ороорой. Танай гэр бүл дэх ксийн харилцаа нь ямар нэг тоглоом, наргиан биш юм шүү. Энэ нь ямар нэг зүйлийг авахыг хүссэндээ эсвэл зөвшөөрүүлэхийн тулд хийгддэг харилцаа биш. Харин уг харилцаа нь гэр бүлийн чинь хамгийн нандин харилцаа гэдгийг үргэлж санаарай!

5. Эр нөхөртөө хийх ажлыг нь битгий зааж бай. Заахын оронд эелдгээр санал болгох нь чухал. Мөн санал болгосныхоо дараа хийх ажлыг нь дууссан үгүйг нь тандаж, шалгах биш харин урамшуулж, магтах нь түүнийг хийх зүйлсээ сэтгэл хангалуун хийхэд нь тус дэм болдог. Хэрэв та яг л хуяг эсвэл цагдаа аятай араас нь шалгаад байвал түүнд дарамттай бас урамгүй байдаг юм. Урмын үг хайрлаж байхаа битгий мартаарай!

6. Эхнэр нөхөр 2-ын дунд бие биенээ ямар ч болзолгүйгээр хайрлах хайр оршдог. Энэ нь таны гаргаж буй ааш авир, түүний гаргаж буй хэнэггүй байдлыг засч залруулна гэсэн үг биш ээ. Харин засч залруулах зүйлийг өөрөөсөө эхлэх нь чухал. Тэр таны эр нөхөр учраас хайр, хүндэтгэлээ түүнд үзүүлж байх хэрэгтэй!

7. Эр нөхрөөсөө үлгэрт гардаг хан хүүгийн хийж чадах зүйлсийг битгий хүсээрэй. Бүсгүйчүүд бид заримдаа хэтэрхий их зүйлийг бодож, ямар нэг зүйлийг хийж чадахгүй байгаадаа аль эсвэл ямар нэг зүйлийг авч чадахгүй байгаадаа сэтгэл гутарч, тэр бодолдоо хөтлөгдөн бурууг нөхрөөсөө хайж эхэлдэг. Харин үүнийхээ оронд эр нөхрийнхөө чиний төлөө хийж чадсан зүйлүүд дээр анхаарлаа хандуулж, хийж чадсан бүхнийх нь төлөө түүнийг урамшуулж байгаарай!

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Бидний хэрэгцээтэй гэж боддог байсан 7 буруу зуршил

Овьёос зөгийн бал ашиглаж нүүрний арьсаа цайруулах арга