in

Мэргэжилтнүүдийн зөвлөж буй анхны сэтгэгдэл гүнзгий төрүүлэх 5 арга

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар аливаа хүнд төрсөн анхны сэтгэгдэл бараг л насан туршид нь үлддэг. Зарим тохиолдолд удаан хугацаанд үргэлжилж үнэхээр онцгой тохиолдолд л мартагддаг гэнэ. Тиймээс хэн нэгэнтэй анх удаа уулзахдаа та тэдэнд ямар сэтгэгдэл үлдээнэ яг тэрүүгээр л таныг дүгнэдэг гэсэн үг юм. Ингээд мэргэжилтнүүдийн зөвлөж буй анхны сэтгэгдэл гүнзгий төрүүлэх 5 аргыг сураад аваарай.

#1 Инээмсэглэх нь гол зэвсэг

Бид бүгд л инээмсэглэх нь сайхан харилцаа үүсгэх чухал зэвсэг гэдгийг мэддэг. Гэхдээ мэдээж хэт хиймэл хэтрүүлэн инээмсэглэх нь буруу билээ. Тиймээс та анх уулзаж байгаа хүндээ гүнзгий сэтгэгдэл төрүүлмээр байвал хэсэг хугацааны дараа зөөлөн инээмсэглээрэй. Тэр таны тэр инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй.

#2 Хэтэрхий ширтэж болохгүй

Хэдийгээр нүд рүү нь харж ярилцах нь өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог ч гэлээ анх уулзаж байгаа хүнийхээ нүд рүү байнга ширтэх нь тэдэнд дарамт болоод айдас төрүүлж байдаг гэнэ. Тийм ч утгаараа тэд тантай хамт байхаас төвөгшөөж эхэлдэг. Харин мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар 60/40 харьцааг ашиглах хэрэгтэй гэнэ. Энэ нь 60 хувьд нь нүд рүү нь харж яриад үлдсэн 40 хувьд нь өөр зүйлс рүү харж ярих гэсэн үг юм.

#3 Биеэ авч явах

Жишээлбэл алдартай тамирчид, улс төрийн лидерүүдийг та нэг төсөөлөөд үзээрэй. Тэдний мөр хэзээ ч бөгтийж нүд нь хэзээ ч газар ширтдэггүй шүү дээ. Тэд цэх зогсож эрэмгий зоригтой эрч хүчтэй харц дээгүүр байдаг. Тийм ч учраас анх хүнтэй уулзахдаа өөртөө итгэлтэй, эрч хүчтэй мэдрэмжийг тэдэнд төрүүлэх хэрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

#4 Чөлөөтэй ярилц

Мөн анх уулзаж байгаа хүнтэйгээ нээлттэй чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Гэхдээ мэдээж чөлөөтэй ярилцаж байна гээд хамаагүй зүйлс ярих биш шүү. Хамгийн гол нь нээлттэй байж өөрийн сонирхол болоод нөгөө хүнийхээ юу хүсч байгаатай уялдуулж ярилцах юм.

#5 Хурал зөвлөгөөнд бэлдэж яг болж байгаа мэтээр төсөөл

Үр дүнтэй чухал уулзалыг бий болгохын тулд урьтаж өөрийгөө бэлдэх нь хамгийн чухал юм. Тийм ч учраас яг хурал зөвлөгөөн, уулзалт болж байгаа мэтээр төсөөлж өөрийгөө бусад хүмүүсийн өмнө ярьж байгаагаар төсөөлж шаардлагатай гэж үзвэл толинд өөрөө өөртэйгөө ярилцах нь маш үр дүнтэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Д витамины талаар мэдвэл зохих 10 зүйл

Таны амьдралыг чинээлэг болгох заавал мөрдөх ёстой санхүүгийн 8 дүрэм