in

10 минутын дотор гал тогооны өрөөг шинэ мэт гялалзуулах цэвэрлэгээний хялбар 5 арга

Гэрийн эзэгтэй ч гэлтгүй аав нар ч гэсэн гэрийн ажилдаа сайн байдаг болсон цаг. Ер нь орчин үед гэрээ аль завтай нь эсвэл хамтраад цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Бид энэ удаад гал тогооны өрөөг шинэ мэт гялалзуулах цэвэрлэгээний хялбар 5 аргаас та бүхэнтэй хуваалцаж байна.

#1 Богино долгионы зуухыг цэвэрлэхийн тулд усанд лемон хийж дотор нь хийн буцалгаарай.

Хэрхэн хийх вэ :

  • Нэг ширхэг нимбэгний шүүсийг хальстай нь хамт устай шилэн аяганд хийнэ.
  • Богино долгионы зууханд хийгээд 5 минут буцалгана.
  • Түүний дараа онгойлголгүй 15 минут байлгаад гаргаж авна. Энэ хугацаанд ялгарч байгаа уур нь богино долгилны зуухны дотор талыг цэвэрлэхэд хялбар болгож зөөлрүүлж байдаг. Үүний дараа мэдээж арчиж цэвэрлээрэй. Маш хялбар байх болно.

#2 Эвгүй үнэрийг арилгахын тулд жүрж жимсийг нимгэн зүсэж халуун ногоотой хамт буцалгана

Хэрхэн хийх вэ :

  • Жүрж жимсээ нимгэн хэрчиж устай саванд хийнэ. Ус нь жүржийг давах буюу бүрхэх ёстой гэдгийг мартаж болохгүй.
  • Бэлдэц бүхий саваа зууханд хийхээс өмнө өөрийнхөө дуртай халуун ногоон дээрээс нь нэмж хийгээрэй. Синнамон нэмж хийвэл бүр илүү гоё үнэртэнэ.
  • Зуухаа асааж хүссэнээрээ буцалгана.
  • 5 минутын дараа аяндаа гоё үнэр агаарт гарч эхэлнэ.
  • Та дээрээс нь ус нэмж хийх боломжтой бөгөөд хольцыг нэгээс олон удаа ашиглаж болно.

#3 Модон ширээ, шүүгээг өнгөлөхийн тулд нимбэгний тос болон цууны хольцыг бэлтгэнэ

Хэрхэн хийх вэ :

  • Шүршигч савны талаар нимбэгний тос болон цагаан цууг хольж хийнэ.
  • Түүний дараа шүршигч савыг сайтар сэгсэрч холих хэрэгтэй. Үүний дараа модон хэрэгсэл дээр бэлдэцээ шүршиж хуурай салфеткаар арчиж өнгө оруулаарай.

#4 Аяга тавганаас гарч байгаа онцгүй үнэрийг кофены шаар ашиглан арилгаж болно

Хэрхэн хийх вэ :

  • Эвгүй үнэртэж байгаа бохирдсон аяга тавган дээр кофены шаарыг асгана.
  • Хэсэг хугацааны дараа зүлгүүрээр арчиж угаана.
  • Үүний дараа усаар зайлж өгөөрэй.

#5 Үрэгчийг цэвэрлэхийн тулд лемон ашиглаарай.

Хэрхэн хийх вэ :

  • Лемоныг голоор нь зүсэж үрэгчний бүх талаар дуустал нь үрнэ.
  • Мэдээж дууссаны дараагаар үрэгчийг цэвэр усаар зайлаад л болоо шүү дээ.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таны амьдралыг чинээлэг болгох заавал мөрдөх ёстой санхүүгийн 8 дүрэм

Гэдсэн дээрх язралтыг ор мөргүй арилгах 5 арга