in

Гэдсэн дээрх язралтыг ор мөргүй арилгах 5 арга

Эмэгтэйчүүдийн хувьд язралт нь ихэвчлэн жирэмсэн байх үед бий болдог бөгөөд гоо сайхан талаасаа ихэнх эмэгтэйчүүд үүнээсээ эмзэглэдэг гэсэн судалгаа байдаг. Харин язралтаас салахын тулд элдэв эм тариа хэрэглэлгүй дан байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж арилгах боломжтой. Тиймээс бид энэ удаад язралтыг ор мөргүй арилгах 8 аргаас та бүхэнд хүргэж байна.

#1 Ус сайн уух хэрэгтэй

Ус сайн ууснаар арьсанд чийгшил өгч зөөлрүүлдэг бөгөөд хуурай арьсанд маш сайнг байдаг гэнэ. Тийм ч учраас мэргэжилтнүүд өдөрт 8-9 аяга ус уухыг зөвлөж байна. Тиймээс ус сайн уувал арьсан дээрх элдэв нөсөө толбо болоод язралтанд ач тустай.

#2 Нимбэгний шүүс түрхэх

Нимбэгэнд агуулагдах Ц витамин нь коллагены боловсруулалтыг сайжруулж арьсыг илүү уян болгодог. Түүнчлэн нимбэгний шүүс нь байгалийн хүчил учраас арьсны үхсэн эсийг хурдан арилгах шидэт увьдистай. Нимбэгний шүүсийг шахаж арьс язралттай хэсэгт түрхээд 10 минут болсны дараа бүлээн усаар угаана.

#3 Зуун наст ашиглах

Зуун наст бол байгалийн арьс арчилгааны хамгийн төгс ургамал юм. Тийм ч учраас арьсны гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байдаг. Учир нь зуун настад агуулагдах анти-оксидант нь гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлдэг. Мөн коллагены агууламж ихтэй юм. Та зуун настыг хувааж язарсан арьсан дээрээ түрхэж өгөөрэй. 10-15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Хэрэв харшилтай хэрэглэж болохгүйг анхаарна уу.

#4 Касторын тос ашиглах

Касторын тос нь язралтыг арилгахаас гадна үрчээлсийг хүртэл бууруулах чадвартай байдаг. Тэр бүү хэл үс ургуулах, нөсөө толбо бүдгэрүүлэх зэрэг маш олон давуу талтай. Тиймээс та багахан хэмжээтэй тосыг язарсан хэсэгтээ түрхэж гялгар зүйлээр (хүнсний скотч) боож 20-30 минут байлгаарай. Үүний дараа халуун бүлээн градустай зүйлээр жин тавьбал илүү их үр дүнтэй.

#5 Коконатын тос түрхэх

Коконатын тос нь эмчилгээнд сайн болох талаар маш олон зөвлөгөө байдаг билээ. Мөн тус тос нь лаврын хүчлээр баялаг учраас гэмтсэн арьсыг эмчилхэд хамгийн сайн эм болдог. Тиймээс язарсан хэсэгтээ өдөр болгон тус тосыг түрхэж 2-3 минут байлгаарай. Мэдээж хаттал нь байлгах бөгөөд өдөр бүр нэг удаа энэ үйлдлээ давтаад байвал үр дүнгээ өгч эхлэх болно.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

10 минутын дотор гал тогооны өрөөг шинэ мэт гялалзуулах цэвэрлэгээний хялбар 5 арга

Хүүхдийн гаргадаг дараах 8 төрлийн ойлгомжгүй хачирхалтай зан ааш нь ямар утгатай байдаг вэ?