in

Хүүхдийн гаргадаг дараах 8 төрлийн ойлгомжгүй хачирхалтай зан ааш нь ямар утгатай байдаг вэ?

Хүүхдүүд гэдэг бол бүх зүйлийн эхэнд байдаг хайр хүргэм хамгийн нандин чухал хүн билээ. Тэр ч утгаараа хүн бүр л өөрсдийн үр хүүхэддээ маш их анхаарал халамж тавьж байдаг. Гэвч бид заримдаа тэдний гаргадаг ойлгомжгүй хачирхалтай үйлдлүүдийг тэр бүр сайн ойлгож чаддаггүй. Тиймээс бид энэ удаад хамгийн түгээмэл гардаг хачирхалтай зан аашуудын талаар та бүхэндээ хүргэж байна.

#1 Амьсгаагаа түгжих

Магадгүй таны хүүхэд амьсгаагаа түгжиж эхэслнээс болоод уйлах эсвэл бүр нэг минутын турш амьсгалаа түгжиж болох юм. Энэ үед түүний царай цэнхэр саарал, хөх өнгөтэй болох бөгөөд магадгүй хэдэн минутын турш нь арьс ийм өнгөтэй болохыг үгүйсгэхгүй юм. Энэ үед ихэвчлэн хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй, ууртай, ичсэн эсвэл шоконд орсон байдаг бөгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд мартаж эргээд тайвширдаг байна. Тиймээс таны хүүхэд гэнэт шалтгаангүй амсьгаагаа түгжээд эхэлвэл түүнтэй сайн ярилцаж ойлголцож тайвшруулах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Энэ үзэгдэл нь ихэвчлэн 4 – 5 насны хооронд тохиолддог.

#2 Хувцсаа тайлах

Хүүхдүүд хэзээ ч бусдаас ичдэггүй. Тийм ч учраас тэд олон нийтийн газар ч гэлтгүй хаа сайгүй шууд л хувцсаа тайлчихдаг. Энэ нь мэдээж тэдний хувьд ичмээр зүйл биш шүү дээ. Харин тэд ямар шалтгааны улмаас хувцсаа тайлдаг вэ гэхээр өмссөн хувцас нь тухгүй эсвэл халууцаж байгаа үедээ л хувцсаа тайлдаг гэнэ. Аль эсвэл хүүхэд дөнгөж өөрөө хувцсаа тайлж сурсан үедээ урамшиж байнга хувцсаа тайлах тохиолдол бас байдаг гэнэ шүү.

#3 Усанд орж байхдаа ваннтай уснаас уух

Хүүхдийн сэтгэхүй ваннтай халуун ус нь ундны уснаас өөр гэдгийг огтхон ч ялгадаггүй. Нэг ёсондоо гэнэн цав цагаанаараа л байгаа гэсэн үг юм. Тиймээс энэ үед хүүхэддээ зөөлнөөр ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Огтхон ч тэднийг загнаж болохгүй.

#4 Толгойгоо юманд цохих

Зарим хүүхдүүд толгойгоороо юмс цохидог. Ихэнхдээ шөнийн цагаар цохидог бөгөөд нийт хүүхдүүдийн 15 орчим хувь нь ингэдэг гэнэ. Энэ үед тэдэнд зориулж авах ямар ч арга хэмжээ байхгүй бөгөөд зөвхөн тэднийг өөрөө болихыг л хүлээхээс өөр арга замгүй гэнэ.

#5 Чих хамар, нүдэндээ юм хийчих гээд байдаг

Хүүхэд өсөж том болох тусмаа дэлхий ертөнцтэй танилцаж юмс үзэгдлийг ойлгохыг хичээж байдаг. Чих, хамрандаа юмс хийх нь бусад зүйлстэй танилцаж ойлгох гэж байгаагийн шинж тэмдэг юм. Өөр өөр зүйлсийг чихэндээ, хамрандаа хийснээр ямар мэдрэмж төрөх талаар судалж байгаа хэрэг шүү дээ. Учир нь тэд чихээрээ юм сонсож байгааг, хамраараа юм үнэрлэж байгааг далд ухамсартаа мэдэж байгаа гэсэн үг юм.

#6 Юу ч хамаагүй ичдихдэг

Хүүхэд юуг ч хамаагүй идчихдэг. Учир нь тэд үүнийг хортой, амтгүй юу гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Энэ нь мөн л ялгаагүй шинэ зүйлсийг туршиж мэдэх тэдний хүслээс шалтгаалж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь хүүхдэд хамраа ухаад гаргаж ирсэн шидэт бөмбөлөг нь амттай санагддаг гэж байгаа.

#7 Үсээ зулгааж оролдох

2-оос доош насны хүүхдүүд уйдсан үедээ үсээ зулгааж үсээрээ байнга оролддог. Харин 3 настай үедээ үсээ зулгаах үед нь эцэг эх нь ямар хариу үйлдэл үзүүлхийг туршиж үзэх зорилготой үсээ зулгааж эхэлдэг гэнэ. Нэг ёсондоо эцэг эхийгээ эрхэндээ оруулах гэж оролдож эхэлж байна гэсэн үг юм.

#8 Адилхан үлгэрийг ахин дахин уншуулах

Өмнө нь олон удаа сонссон үлгэрээ дахин дахин уншуулах нь хэвийн зүйл бөгөөд зүгээр л таны хүүхэд амар амгалан, тайван мэдрэмж авах зорилготой л үүнийг хийлгэж байдаг гэнэ. Тиймээс хүүхдээ орой тайван унтуулмаар байвал түүний хамгийн унших дуртай үлгэрүүдийг үргэлж ярьж өгч байгаарай.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Гэдсэн дээрх язралтыг ор мөргүй арилгах 5 арга

Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг