in

Ээжийн маань үе мөч байнга л өвддөг байсан. Харин үүнийг мэдсэний дараа дахиж хэзээ ч өвдөөгүй!

Үе мөчний өвдөлтүүдийг дотор нь хувааж ангилж үзвэл бараг 100 гаруй төрлийн өвдөлт байдаг гэнэ. Үе мөчний өвдөлт ерөнхий үндсэн шалтгаантай байдаг бөгөөд байнга үе мөч өвддөг хүмүүс дараах 5 зөвлөгөөг дагаж амьдралын хэв маягаа өөрчилвөл өвдөлт бага багаар арилж таны бие эрүүлжих юм. Ингээд зөвлөгөөгөө уншина уу.

#1 Дэглэмээ өөрчлөх хэрэгтэй

Барууны улс орнуудын хооллолтын хэв маяг нь хэт их өөх тос, чихэр, гурил нүүрсээр баялаг байдаг учраас энэ төрлийн хоолны дуршилтай хүмүүсийн гэдсэнд нэвчилт үүсдэг. Энэ нь гэдэсний салстан бүрхэвч хэсэгт хортой бактерийг боловсруулж чадалгүй цусанд нэвтрүүлж олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог.

Нэг ёсондоо хоол боловсруулах систем гүйцэт боловсруулж чадалгүй хортой бактер болгож тэр нь цусанд орсноор үе мөчний үрэвсэл үүсэх эх үүсвэр нь тавигддаг гэж ойлгож болох юм. Тиймээс хоолны хэт дуршилтай хүний хувьд үе мөчний өвчнөө бууруулах арга бол хоолны дэглэмээ өөрчилж эрүүл хооллох хэрэгтэй гэсэн үг. Энэ төрлийн хүмүүсийн хувьд сүү, боловсруулсан махан бүтээгдэхүүн, түүнчлэн цавуулаг агуулсан хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Харин үүний оронд эрүүл байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх нь зүйтэй.

#2 Биеийн жингээ хянах хэрэгтэй

Үе мөч өвдөх дараагийн нэг том шалтгаан бол мэдээж илүүдэл жин юм. Хүний үе мөч харьцаанаасаа хамаараад даах үндсэн хэмжээ гэж мэдээж байдаг. Харин жингийн илүүдэлтэй үед таны үе мөч илүүдэл жинг тээснээр ачаалал үүсч мууддаг. Илүүдэл жингээс үүдэж үүсч байгаа нэмэлт даралт нь мөгөөрсний эдийг амархан гэмтээж, үе мөчийг амархан дордуулдаг. Тийм ч учраас жингээ барьж эрүүл амьдралын хэв маягтай болох хэрэгтэй.

#3 Халуун болон хүйтэн үртэй жин ашиглах

Нэгэн судалгаанаас халуун болон хүйтэн үртэй жин ашиглах нь үе мөчний үрэвслийг намдаахад үр дүнтэй болохыг нотолсон. Дулаан жин нь хөшүүн байдлыг сайжруулж хөдөлгөөнийг хөнгөвчилж өгдөг бол хүйтэн нь өвдөлтийг бууруулж таатай мэдрэмжийг төрүүлдэг буюу эндорфиныг ялгаруулдаг.

Үүний зэрэгцээ тухайн хэм нь мэдрэлийн хариу урвалыг бууруулж өвдөлтийг намдаадаг байна. Жинг бэлтгэхдээ үр тариа, буурцагт ургамал, овъёос будаа зэргийг хөвөнгөөр ороож хийж болох юм шүү дээ. Харин халаахдаа богино долгионы зууханд хэдэн минут байлгаж халаагаарай.

#4 Масаж хийлгэж үзээрэй

2013 онд явагдсан үе мөчний өвдөлтийн талаарх томоохон судалгаанд дүгнэхдээ үе мөчний үрэвсэл болон өвдөлтийн үед биеийн мэдрэлийн цэгэн бариа хийх нь үр дүнтэй болохыг олж тогтоосон. Тийм ч учраас хэрэв таны үе мөч өвдөж байгаа бол бариа заслын эмнэлэгт хандаж 28 хоногийн курс эмчилгээ хийлгэж үзэхэд буруудах зүйлгүй.

#5 Омега-3 хэрэглэх

Судалгаагаар Омега-3-н тосны хүчил нь бие махбодид байгаа үрэвслийг бууруулж, дархлааг дэмжижи, үе мөчний үрвэслийн шинж тэмдгийг эмчилдэг болохыг нотолсон.

Мөн Омега-3 нь өөр ид шидтэй бөгөөд энэ нь бодисын солилцоог нэмэгдүүлэх шугамаар өөх тосыг шатаах юм. Тийм ч учраас үүнийг хэрэглэснээр бодисын солилцоо сайжирч, илүүдэл жингээ хасаж та хүссэн үр дүндээ хүрч магадгүй юм шүү дээ

#6 Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэх

Цагаан гааны үндэс хэсгийн гол цөмийг гинжол гэж нэрлэдэг бөгөөд энэ нь үрэвсэл, үе мөчний өвчинг үүсгэгч бодисыг дарангуйлж устгадаг болох нь нотлогдсон.Үүний фитохимийн бодисууд нь үе мөчний үрэвслийн явцыг зогсооход маш чухал хувь нэмэртэй байдаг. Тиймээс хоолондоо хэрэглэх нь зүйтэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүн нас барахынхаа өмнө юунд хамгийн их харамсдаг вэ?

Гоо сайхны мэс засалч эмч алтан харьцааг ашиглаж Хамгийн төгс царайтай 5 царайлаг эрэгтэй жүжигчинг шалгаруулжээ