in

Гоо сайхны мэс засалч эмч алтан харьцааг ашиглаж Хамгийн төгс царайтай 5 царайлаг эрэгтэй жүжигчинг шалгаруулжээ

Грек улсаас анх хүний нүүр буюу царайны алтан харьцааг эрт дээр үеэс л мэдэж хэмжиж ашиглаж ирсэн байдаг. Яг үүний аргачлалаар гоо сайхны мэс засалч алдартай эмч болох Др. Жулиан Дэ Силва хамгийн төгс царайтай эрэгтэй 5 жүжигчинг шалгаруулсан байна. Ингээд хамгийн төгс царайтай 5 эрэгтэй жүжигчинд хэн хэн багтсан болохыг үзээрэй.

Алтан харьцааг хэрхэн гаргадаг вэ? Альтан харьцааг авахын тулд 3 зүйлийг хэмжих хэрэгтэй.

Нүүрний өндөр болон өргөний хэмжээ 1х1,6 харьцаатай байх ёстой бөгөөд аль болох үүнд дөхсөн бол төгс царайтай гэсэн үг юм.

Дараагийн нэгэн чухал хэмжээс бол Духны үсний үзүүрийн хэсгээс нүд болох хамарны дээд үе хүртэлх хэмжээ, мөн нүд болон хамарны дээд үеэс хамарны доод төгсөл хүртэлх хэмжээ, мөн хамарны доод үеэс эрүүний доод хэсэг хүртэлх хэмжээнүүд хоорондоо адил бол төгс царай царайлаг гэсэн үг юм.

Мөн нүдний өргөн нь нүд хоорондох зайтай, чихний урт нь хамрын урттай тэнцүү бол энэ бол алтан харьцаа юм. За ингээд хамгийн төгс царайтай 5 алдартай эрэгтэйчүүд хэн хэн тодорсныг та бүхэндээ хүргэе.

№5 George Clooney – 89.91% харьцаатай жагсаалтын 5-р байр

Залуу насандаа сайхан залуусын нэг байсан жүжигчин маань жагсаалтын 5-р байранд орсон байна. Сүүлийн жилүүдэд нас нэмж хөгшрөлт явагдаж байгаагаас шалтгаалаад 5-р байранд орсон гэнэ. Өмнө нь 3-р байранд байжээ.

№4 Brad Pitt – 90.51% харьцаатай жагсаалтын 4-р байр

Домогт жүжигчин Brad Pitt-н хувьд бол түүний нүд нь хамгийн төгс харьцаатай гэнэ. Харин хамар болон амны хувьд үл ялиг харьцаа алдагдсанаар 90,51% төгс нүүр царайтай буюу царайлаг юм гэнэ шүү.

№3 Bradley Cooper – 91.08% харьцаатай жагсаалтын 3-р байр

Түүний хувьд бол хамгийн төгс нүдний харьцаатай жүжигчинээр шалгарсан байна. Нүүрний харьцаа нь 91,08% байна.

№2 Henry Cavill – 91.64% харьцаатай жагсаалтын 2-р байр

Түүний хувьд уруул болон дух хэсэгтээ хамгийн өндөр оноо авсан бөгөөд хамар, уруул болон нүдний харьцуулалт нь маш өндөр оноотой байна. Харин түүний оноо алдсан зүйл бол нүд хоорондын зай байлаа.

№1 Robert Pattinson – 92.15% харьцаатай жагсаалтын 1-р байр

Түүний хувьд бол сонгодог хэлбэртэй, гайхамшигтай эрүүтэй бараг л бүх ангилалд тэргүүлэгч гэж хэлэхэд болох юм. Түүний ганц оноо алдсан зүйл гэвэл уруул нь юм. Түүний уруулын харьцаа нь үл ялиг жижиг юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ээжийн маань үе мөч байнга л өвддөг байсан. Харин үүнийг мэдсэний дараа дахиж хэзээ ч өвдөөгүй!

Мөнгөө үрэлгүй хадгалж сурах шалгарсан 22 арга