in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ГайхалтайГайхалтай ГунигтайГунигтай ЗөвЗөв БурууБуруу

Үүнийг мэдсэний дараа та өдөр болгон 3 ширхэг ХАСАРВААНЬ жимс иддэг болно учир нь!

Энэ нь бүр супер гэж тооцогддоггүй ч гэсэн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж чаддаг. Үүний амт нь гэсэн хүнийг уйдхааргүй учир тогтмол хэрэглэхэд амар байдаг. Ингээд хасарваань жимс идвэл бидний биед ямар эерэг өөрчлөлт гарах талаар танилцая.

#1 Ясны эрүүл мэндийг сайжруулна

Хойд Дакота мужийн их сургуулийн профессор, доктор Жюли Гарден-Робинсоны хэлснээр хасарваань нь эрүүл ясыг дэмждэг боор агуулдаг. Өөр нэг судалгаагаар хасарваань жимсэнд агуулагддаг фосфор, кали, кальци, магни зэрэг эрдэс бодисууд нь бидний ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилт гэх мэт өвчинтэй тэмцдэг болох нь тогтоогджээ.

#2 Хоол боловсруулах системийг сайжруулна

Хасарваань жимс нь эслэг ихтэй байдаг тул бидний хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг хангадаг. Тогтмол хэрэглээ нь өтгөн хатахаас сэргийлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Британийн хоол тэжээлийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар үүнийг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол илүү сайн ажилладаг болохыг тогтоожээ.

#3 Сэтгэл санааг тогтворжуулж, стрессийг тайлна

Энэ нь тархины эрүүл мэндийг сайжруулдаг серотонин, норэпинефрин үүсгэхэд тусалдаг В6 витамин агуулдаг. Серотонин нь таны сэтгэл санааны байдлыг зохицуулдаг бол норэпинефрин нь стресстэй тэмцдэг. Цаашилбал, судалгаагаар В6-ийн бага түвшин нь сэтгэлийн хямралтай холбоотой болохыг харуулж байна. В6 витаминыг бид хэдий чинээ их хэрэглэх тусам зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд мэдрэх болно.

#4 Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Хасарваань нь эслэг, кали, магни, витамин, антиоксидантоор баялаг тул тэдгээрийн төгс зууч болж өгдөг. Эдгээр нь фруктоз, глюкоз зэрэгийн ачаар удаан хугацааны турш энергийг ялгаруулдаг. Нэгэн судалгаагаар тэд зөвхөн таны эрч хүчийг нэмээд зогсохгүй дасгал, спортоор хичээллэх гэх мэт ядарсан үед эрч хүчээ хурдан олж авахад тусалдаг гэсэн байна.

#5 Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Энэ нь триглицеридын хэмжээ, стресс бууруулдаг нь зүрх судасны өвчин, атерогенезийн эрсдэлт хүчин зүйлийг ч мөн адил бууруулдаг гэсэн судалгаа гарсан. Түүнээс гадна эдгээр нь калийн баялаг эх үүсвэр бөгөөд судалгаагаар цусны даралтыг бууруулж, цус харвах, түүнчлэн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг.

#6 Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ

Энэ нь бидний хоол боловсруулах систем, гэдэсийг хорт нянгаас хамгаалдаг тул бүдүүн гэдэс рүү тархах эрсдлийг бууруулдаг. Хүнс, хоол тэжээлийн шинжлэх ухааны тэнхимээс явуулсан судалгаагаар үүнийг тогтмол хэрэглэдэг хүмүүс бусдыг бодвол бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал маш бага байдаг ба үүнийг эсэргүүцэх сайн төрлийн бактерийн өсөлтийг нэмэгдүүлдэг гэсэн байна.

#7 Харшлын үрэвсэлийг багасгана

SAR буюу Улирлын чанартай харшлын ринит нь зөвхөн АНУ-д 30 сая гаруй хүмүүст нөлөөлдөг боловч азаар хасарваань нь энэ үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг. Өөр нэг судалгаагаар энэ нь SAR-тай өвчтөнүүдэд үрэвслийн хэд хэдэн түвшинг бууруулахад үр дүнтэй байдаг гэсэн байна.

#8 Жин хасахад тусална

Хасарваань нь жингээ хасахад тусалдаг. Тийм ээ, тэдгээр нь эслэгтэй байдаг боловч энэ эслэг нь таныг удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь цусан дахь глюкозын нэмэгдэхээс сэргийлдэг. Цаашилбал, антоцианин, фенолик, каротиноид гэх мэт антиоксидант агуулдаг. Тэд бидний биеийг хорт бодисоос ангижруулж, хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь жингээ хасахад хүргэдэг.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана!

Өөх шатааж, эрүүлжүүлэн турааж, дархлаа сайжруулах шидэт ундааг гэрийн нөхцөлд хийх арга!