in

УтгагүйУтгагүй ЗөвЗөв

Хоолны дуршилаа хянах замаар богино хугацаанд жин хасах 11 арга!

Бидний биед байдаг зарим гормонууд нь хоол идэх дуршлыг хянаж байдаг үүрэгтэй гэнэ. Тиймээс хэт их идэх нь шууд сэтгэлзүй болоод тухайн гормоны ялгарч буй байдлаас хамааралтай байдаг. Тийм ч учраас хэдий та цадсан ч гэлээ сэтгэл цадахгүй байна гэдэг тохиолдол гарч ирж илүү идсэнээр илүүдэл илчлэг шатаж чадалгүй өөх болж таргалалтыг үүсгэдэг билээ. Тиймээс бид энэ удаад хэрхэн хоолны дуршилаа хянаж түргэн хугацаанд жин хасах талаар зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

Бэлэн боловсруулсан хоол хүнс болон чихэрлэг хүнсийг өөр хоолоор орлуулах. Судлаачид бараг бүгд л сахар, хиймэл сахар, өөх тох ихтэй бүтээгдэхүүн нь хүний биед химийн урвал явуулж энэ нь хоолны дуршил нэмэгдүүлэх шалтгаан болдог гэж үздэг. Учир нь бэлэн болсон бүтээгдэхүүн нь дотроо маш олон төрлийн бодис агуулж удаан хугацаанд хадгалахын тулд химийн бодис ч агуулсан байдаг учраас энэ нь хүнд илүүдэл илчлэг үлдээж таргалалтыг үүсгэж байдаг гэнэ. Тиймээс та дэлгүүр орж хүнсээ цуглуулахаасаа өмнө заавал жагсаалт гаргаж жагсаалтын дагуу бүтээгдэхүүний илчлэгийг тооцож худалдан авалт хийж байх нь чухал.

Хоол идэх хэмжээгээ удирд. Энэ нь юу вэ гэвэл хэрэв та өмнө нь илчлэг ихтэй хоол хүнсийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэдэг байсан бол бага багаар хоолны цэсээ өөрчилж хоолны хэмжээгээ өөрчлөх нь хамгийн зөв сонголт юм шүү. Жишээлбэл та өдөр болгон чипс иддэг байсан бол үүнийгээ долоо хоногт нэг удаа жижиг ууттайгаар сольж дуршилаа бага багаар өөрлөх хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс биш шууд нэг өдөр хоолны дэглэмээ солих нь таны эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.

Дан эрүүл хоол хүнсээр хооллох. Хэрэв та хоол хүнсээр дамжуулан хоол тэжээлийн тэнцвэрт хэрэгцээгээ хангаж чаддаг бол тодорхой (илчлэг ихтэй түргэн хоол г.м) бүтээгдэхүүнүүдийн хэрэглээгээ бууруулах болон хянаж чадах юм. Мөн өглөөний хоол бол өдрийн хамгийн чухал хоол байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүн өглөө эрүүл зөв хооллолтой бол өдрийн цагт эрч хүчтэй хоолны дуршил бага байдаг гэнэ шүү.

Амьдралын хэв маягаа өөрчил. Бусад хүмүүсийн адилаар амьдралын хэв маягаа өөрчлөх нь маш зөв сонголт шүү. Гадуур их алхаж, амралтын өдрөөрөө ууланд алхах гэх мэтчилэн хөдөлгөөн шаардсан эрүүл хэв маяг нь таны хувьд бүх төрлийн хамгийн төгс эмчилгээ байж чадна. Олон цагаар суух, хэвтэх нь хөдөлгөөний дутагдал үүсгэж өөх шатаах явцыг удаашруулдаг. Тиймээс хөдөлгөөнтэй байх нь чухал.

Ширээн дээрээ өөр зүйл оролдолгүй хоолоо удаан тайван зажилж идэх. Энэ бол хамгийн чухал хэсэг. Дан ганц жин хасахад бус хоолыг сайтар жижиглэн идэх нь хоол боловсруулах тогтолцоонд маш сайн байдаг. Мөн таны хоолны дуршлыг сайн бууруулж чаддаг. Учир нь хүн юу ч идсэн бай цадаж буй мэдрэмж нь мэдрэлд 15 минутын дараа мэдрэгддэг байна.

Хоолны талаар маш сайн ойлголттой мэдрэмжтэй байх. Түргэн хоол идэх үедээ жишээлбэл та тухайн хоолны хор уршигийн талаар сайн бодож ойлголттой болох хэрэгтэй юм. Тэгвэл дараа дараагийн удаа та түргэн муу хоол хүнсийг идэх гэсэн ч таны сэтгэлзүй танд нөлөөлж та бараг л идэхээ болих юм шүү дээ.

Кафейны хэрэглээг бууруулах хэрэгтэй. Учир нь нойр дутуу буюу байнга ядарч явах нь илүүдэл жин үүсгэх маш том зүйл байдаг. Тийм ч учраас ядарсан үедээ хүчээр өөрийгөө сэргээх гэж кафейн агуулсан зүйлс хэрэглэх нь маш буруу юм. Харин кофег бол эрт нэг аягийг өдөр бүр уухад танд маш сайн шүү.

Гэртээ хоол хийж идэх нь чухал. Мөн дараагийн нэг чухал зүйл бол үргэлж гэртээ хоол хийж идэх юм. Гэртээ хийсэн хоол эрүүл байгаад зогсохгүй та өөрөө хоолоо хийж байх явцдаа түүнээсээ аз жаргал мэдэрч хоолны дуршил тань буурдаг байна. Хоол хийж байгаа хүн хоолоо бага идэх нь ихэнхдээ тохиолддог гэнэ шүү.

Хооллолтын жижиг заль. Энэ нь юу гэвээс та бүтэн нэг сар дан эрүүл хооллож үүнийхээ дараа өөрийгөө баярлуулж нэг долоо хоног дуртай зүйлээ идэх юм шүү дээ. Ямар насаараа эрүүл хоол хүнс хэрэглэлтэй нь биш хааяа даа өөрийгөө баярлуулж дуртай зүйлээ идэж ихэнхдээ эрүүл хооллох нь хамгийн шилдэг арга шүү.

Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнддээ санаа тавьж энэ талаар судалгаа хийж эрүүл мэндийн талаар зөвлөгөө авах нь таныг жингээ хасахад чинь чухал нөлөө үзүүлнэ. Учир нь ихэнх өвчний эх үүсвэр бол таргалалт байдаг юм шүү дээ.

Мэргэжлийн эмч дасгалжуулагчаас зөвлөгөө ав. Мэргэжлийн эмч болон дасгалжуулагчид шинжилгээ өгч үзүүлсэний дараа та тэднээс яг танд тохирох заавар зөвлөгөөг авах юм шүү дээ. Тиймээс үргэлж мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Өөх шатааж, эрүүлжүүлэн турааж, дархлаа сайжруулах шидэт ундааг гэрийн нөхцөлд хийх арга!

Ходоодны хеликобактерыг ул мөргүй устгах шидэт ундааг гэртээ бэлтгэх жор!