Сэтгэл санаа гэдэг зүйл бол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой зүйл билээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тэр ч утгаараа сэтгэл санаа хэцүү байвал бусад эд эрхтэнд нөлөөлж өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг билээ. Тиймээс бид энэ удаад сэтгэл санааны хямралаас гаргах 13 зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Нэгдүгээр санамж:
- Та ажил албан дээрээ ч ер хаана ч аядуу зөөлөн, дундыг барьсан хэмээр ахуй амьдрал, бүхий л харилцаагаа зохицуул.
- Хэт адгаж яарсан хэмээр довтлох, бүүр нэг сүүл барихын аль аль нь хортой.
Хоёрдугаар санамж:
- Хүн eрөөсөө ямар нэгэн юманд санаа зовохгүй байна гэж бараг үгүй.
- Тийм учраас тодорхой хэмжээний /бага зэрэг/ зовинолыг хэвийн гэж ойлгох хэрэгтэй.
Гуравдугаар санамж:
- Та хэт их хооллох, архидах зогсоо зайгүй тамхилах, зугаа цэнгэлд хэтэрхий автах, нэг амьсгаагаар туйлдатлаа ажилласны хэрэггүй.
- Өөрөөр хэлбэл өөрийн хэмжээнд тааруулан зугаацаж, мөн амрах хэрэгтэй.
Дөрөвдүгээр санамж:
- Найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо хүрээнд бие биеэ ойлгодог, тусч найзархаг, нөхөрсөг харьцааг бий болгогтун.
Тавдугаар санамж:
- Мэргэжил ажлаа анхнаас нь өөрийнхөөрөө сонгохыг хичээх.
Зургаадугаар санамж:
- Чөлөөт цагаа тааламжтай сайхан өнгөрөөж чаддаг, үнэхээр оюун сэтгэлээ зориулсан хобби сонгосон хүн дарамт хямралаас ихээхэн ангид байж чадна.
Долдугаар санамж:
- Түр ч болов ганцаар байх нь бас нэг амсхийлт юм.
Наймдугаар санамж:
- Ямар ч тулгамдсан асуудлыг цаг тухайд нь зориг тэвчээртэй, шийдэмгий байж, өөртөө маш итгэлтэйгээр ялж, шийдэж бай.
Eсдүгээр санамж:
- Оюун санаагаа хянаж удирдан, ямар ч үед оюун ухаанаа сарниулах биш харин төвлөрүүлэхийг хичээ.
Аравдугаар санамж:
- Хямрал дарамтад нэг л өртвөл оюун санааны бясалгал юунаас ч илүү гэдгийг санаарай.
- Зовлонг дааж байна гээд тэсээд дуугүй яваад байх нь асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг улам бүр бүдгэрүүлдэг сөрөг үр дагавартай байдаг.
Арваннэгдүгээр санамж:
- Та өөрийгөө хөгжүүлэх замыг хайж, зогсолтгүй сурч боловсорвол тохиолдож болох ихээхэн дарамт, хямралаас зайлсхийх болно.
Арванхоёрдугаар санамж:
- Хайр, хүндэтгэл. Энэ бол ээдрээтэй асуудлыг зохицуулах их хүчин.
Арвангуравдугаар санамж:
- Хэрэв Танд хэн нэгний тусламж шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.
Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn
GIPHY App Key not set. Please check settings