in

Биднийг үхэлд ч хүргэж мэдэх өдөр тутам хийдэг буруу зуршлууд

Хүн төрөлхтөн бидний амьдралын хэв маягаас хамаараад өөрсдөө ч анзааралгүй өдөр тутам хийдэг буруу зуршлууд байдаг билээ. Хэдийгээр бид өөрсдөө анзааралгүй дараах үйлдлүүдийг хийгээд хэвшсэн ч нэг эвгүй л үйлдэл нь таарчихвал үхэлд ч хүргэх аюултай байдаг гэнэ.

№1 Хуванцар савнаас шууд амаараа ундаа ус уух

Хуванцар савнуудад байх бичил пластик бодис нь зарим тохиолдолд хүний биед орж хавдар болон хорт бодис тархалтыг өдөөж өгдөг байна. Тиймээс аль болох хуванцар савтай хүнсний зүйлсээс бид татгалзах хэрэгтэй. Орчин цагт эко хэрэглээг дэмжих болж түргэн хоолны газрууд хүртэл соруул хэрэглэхээ больж байгаа шүү дээ.

№2 Хуурай цэвэрлэгээнд хувцасаа өгдөг

Мөн дараагийн нэг маш аюултай зүйл бол хүмүүс бид завгүй үедээ хуурай цэвэрлэгээнд хувцасаа өгдөг. Гэвч энэ нь маш буруу бөгөөд хувцсыг хуурай цэвэрлэхийн тулд маш их химийн бодис ашиглаж урвалд оруулж цэвэрлэж байдаг. Дэлхий дээр хуурай цэвэрлэгээнд байнга хувцасаа өгдөг хүмүүс арьсны хорт хавдар болоод арьс өнгөний өвчин тусах нь элбэг байдаг байна.

№3 Найтаалгүй удаан хугацаанд барьдаг

Энэ бол бас л биднийг үхэлд хүргэж мэдэх онц аюултай зүйл юм. Учир нь найтаалгах үед хүний зүрх хэсэг хугацаанд зогсдог гэнэ. Тийм ч учраас найтаалгүй удаан барьж байгаад огцом найтаавал зүрх гэнэт зогсох эрсдэлтэй.

№4 Батгаа бохир гараараа шахдаг

Хүмүүсийн хамгийн их хийдэг энгийн мэт боловч хамгийн аюултай зүйл нь энэ юм. Хүмүүс бид нүүрэн дээр гарсан батгыг шууд л юм бодолгүй шахаж орхидог. Ер нь нүүрэн дээр эсвэл арьсан дээр гарсан элдэв зүйлийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд тулгуурлан цэвэрлэж эмчлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс бохир гараар батгаа шахаж болохгүй шүү.

№5 Савласан бэлэн хоол иддэг

Дараагийн нэг чухал зүйл бол савласан бэлэн хоол хүнс юм. Бэлэн савласан хүнсийг удаан хугацаанд хадгалахын тулд мөн ялгаагүй химийн бодис ашиглаж хадгалдаг. Тийм ч учраас бэлэн савласан хоол хүнс нь тэр чигтээ химийн урвалд орсон гэж ойлгож болно. Тиймээс өөрийгөө хордуулалгүй залхууралгүй хоолоо хийж идэцгээе.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Эмэгтэй хүний Эмзэг Газруудад хамаагүй хүрвэл эр хүний хийморь сүлд доройтдог

Хуурайшсан гарыг Нялх хүүхдийнх мэт булбарай болгох 5 арьс арчилгааны зөвлөгөө