in

Хуурайшсан гарыг Нялх хүүхдийнх мэт булбарай болгох 5 арьс арчилгааны зөвлөгөө

Бидний гар өдөр болгон л шууд л бидний хийж байгаа бүхий л зүйлстэй харьцаж байдаг. Тэр ч утгаараа хамгийн их гэмтэж, хуурайшдаг билээ. Тиймээс бид энэ удаад хуурайшсан гарны арьсыг хэрхэн нялх хүүхдийн арьс мэт булбарай болгох талаар ашигтай 5 зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

#1 Гараа угаах бүртээ чийгшүүлэгч тос түрхэж өгөх хэрэгтэй

Хүн гараа угаасаас 60 секундын дараа шууд гар чийгшлээ алдаж эхэлдэг. Тийм учраас гараа угаасныхаа дараа чийгшүүлэгч тосыг заавал түрхэж өгөх хэрэгтэй.

Хэрхэн хийх вэ: Гараа угаасныхаа дараа чийгшүүлэгч тосыг түрхэж өгөөд бүрэн хатаж уустал нь юунд ч хүрэлгүй тайван байх хэрэгтэй. Хатаж буюу шингэж дууссаны дараа боллоо гэсэн үг.

#2 Шөнийн эрчимт эмчилгээ хийх

Шөнийн цаг бол чийгшүүлэхэд хамгийн тохиромжтой цаг бөгөөд үүнийг шөнийн эрчимт эмчилгээ гэж нэрлэдэг.

Хэрхэн хийх вэ: Орондоо орохынхоо өмнө гарандаа чийгшүүлэгч тос түрхээд даавуун бээлий өмсөх хэрэгтэй. Тэгээд л орондоо ороод нам унтаарай. Өглөө таны гар танд баярлах болно.

#3 Арьсаа гуужуулахаа мартаж болохгүй шүү

Арьсаа гуужуулах нь хуурайшсан арьсыг эмчилж буй үед маш чухал байдаг. Хуучирсан, хуурайшсан арьсыг гуужуулан шинэ арьс төлжүүлснээр арьсны чийгшил авах боломж илүү болдог байна. 7 хоногт 1-2 удаа гуужуулах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Хэрхэн хийх вэ: Гуужуулагч буюу скрабыг гэртээ хийж болно. 2 цайны халбага коконатын тос, 2 цайны халбага элсэн чихэрийг хооронд сайтар хольж скраб бэлтгэж гарандаа түрхэж арьсаа гуужуулаарай.

#4 Гараа хэрхэн угаах нь чухал

Гараа хэтэрхий олон удаа угаах нь арьсыг гэмтээдэг бөгөөд энэ үеэс эхлэн арьс хуурайшилт хурдан явагддаг. Тиймээс гараа хэр давтамжтай угаахаас гарны хуурайшилт шууд хамааралтай гэсэн үг. Мөн хэт халуун усанд гар угаах нь тохиромжгүй. Тиймээс аль болох хүйтэвтэр усанд гараа угааж хэвшээрэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Биднийг үхэлд ч хүргэж мэдэх өдөр тутам хийдэг буруу зуршлууд

Эрчүүд яагаад ийм эмэгтэйд татагддаг вэ?