Амжилтад хүрэх нууц бол өөртөө итгэх. Үүнийг батлан харуулсан ном зохиол, кино олон ч бодит амьдралд өөртөө итгэх итгэлээр бүхнийг олж авахгүй гэдгийг хүн бүр мэдэх биз. Харин ч өөртөө хэт итгэлтэй байх нь эргээд аюул авчирдаг билээ. Амжилтад хүрэх бас нэгэн нууц бол сахилга, харилцааны ур чадвар яахын аргагүй мөн. Харамсалтай нь хүн бүрт ийм авьяас байдаггүй.
Гэвч хичээл зүтгэл, амжилт хоёр үргэлж хамт явдаг болохоор зөв гарцаа олбол цаашаа та өөрөө хөгжүүлж чадна. Бид танд дараах гарцыг зааж өгье.
#8 Давтамжийн нөлөөг сана
Бүтэн ярианаас хамгийн сүүлчийн өгүүлбэр хамгийн хялбархан тогтоогддог. Жишээ нь, ажлын маш чухал ярилцлагад хүмүүстэй өрсөлдөж байна гэж бодъё. Эдгээр хүмүүсээс хамгийн эхэнд, эсвэл сүүлд орвол менежер таныг санах магадлал өндөр. Ингэснээр ажилд авах магадлал тодорхой хувиар нэмэгдэнэ. Мэдээж ярилцлагаа сайн өгөх хэрэгтэй.
#7 Дүр үзүүлэх
Үлгэр жишээ авдаг хүнийхээ зан чанарыг дуурайх нь ижил болох арга юм. Плацебо нөлөөтэй л адилхан. Тодорхой зан чанарыг гэж өөртөө итгүүлснээр яваандаа тухайн чанар сууж өгөх болно. Хамгийн гол нь ойрхон давтамжтай сургуулилалт хийх хэрэгтэй. Түүнээс биш, сард нэг удаа гэвэл ямар ч нөлөөгүй.
Тэрчлэн, сэтгэл хөдлөл ч ялгаагүй. Өөрийгөө ямар нэг сэтгэл хөдлөл, мэдрэмжид автуулахын тулд үүнтэй холбоотой зүйлсийг хийж эхэл. Сэтгэл санаагаа сайжруулмаар байвал ойр ойрхон инээмсэглэ.
#6 Баяр хөөрийг харуул
Танихгүй хүнийг тэвэрч ав гэсэн үг биш ч хэн хүнийг инээмсэглээд, халуун дулаанаар угтвал эрт, орой хэзээ нэгэн цагт танд ч бас адилхан хандана. Нууц нь юунд вэ гэвэл хэн нэгнийг хараад баярлаж байгаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд эерэг хандлага үзүүлэх юм. Нөгөө хүн тань руу эхлээд инээмсэглэж, нэг л мэдэхэд танд дуртай болсон байна.
#5 Туслах сэдэв рүүгээ ор
Төсөөлөөд үзээрэй. Та өөрийн төсөл санаачилгыг батлуулахаар хуралд оролцож байна. Тухайлбал, та ойр орчимдоо мод тарих санаачилга гаргасан бол ямар төрлийн мод тарих тухай ярь. Хүүхдийн тоглоомын талбай байгуулмаар байна уу? Ямар материал ашиглахаа ярилц. Ийм аргаар хүмүүст таны санааг хэдийн хүлээн зөвшөөрсөн мэт санагдуулбал илүү хялбар байх болно.
#4 Ажлаа бүү хойш тавь
“Дараа болъё” гэдэг үг явсаар “За болъё дөө” болж хувирдаг болохоор бол аюултай зүйл. Залхуурахтай тэмцэх тун энгийн арга зааж өгье. Хийх зүйлээ санасан үедээ шууд хий. Бид дотоод ухамсартаа аливаа зүйлийг дуусгахыг үргэлж хүсдэг. Энэ үед ямар нэг ажил амжуулбал хожим та өөртөө талархах болно. Дуусгаж амжаагүй ч, хийгээгүйгээс л дээр гэдгийг батлан даая.
#3 Зөв урам зоригийг ашигла
Сэтгэл судлаач Фредерик Херцбергийн дэвшүүлсэн онолд ажилдаа дуртай, эсвэл дургүй байх нь бидний бодсоноос тэс өөр шалтгаанаас болдог байна. Ажлын тав тухтай орчин, эрүүл мэндийн даатгалаар ажилтнуудын үнэнч занг өсгөж болох ч хангалттай урам зориг болж чаддаггүй. Цалин нэмээд ч хүссэн идэвх чармайлтаа олж авахгүй. Харин амжилтыг нь урамшуулж, мэргэжил дээшлүүлэх боломж олгож, ажлаа аль болох сонирхолтой болгоорой.
#2 Хавх ашигла
Маркетингийн мэргэжилтнүүд энэ урхинд их дуртай. Гэлээ гээд бид ч гэсэн хүссэн зүйлээ авахдаа ашиглаж болохгүй гэсэн үг биш. Худалдаанд хамгийн ашиггүй үнэ хавх болдог. Жишээлбэл, жижиг аягатай кофег 1$-оор, дунд аягатайг 1.50$-оор авах сонголт байна. Үүнд ялгаа нэг их биш болохоор хүмүүс хямдхан буюу жижиг аягатайг нь сонгодог. Гэвч гурав дахь сонголт буюу жижиг аягатайгаас хоёр дахин том аягатай кофег 2 биш 1.75$-оор авах сонголт байвал үүнийг л авна. Зураглал тэс өөр болж ирж байгаа юм. Хурлаар өөрийн санааг дэмжүүлэх, хүнээс тус дэм гуйхдаа энэ аргыг хэрэглээд үзээрэй.
#1 Дүгнэлт хийхдээ бүү яар
Маргаанд аль нэг талд орж, дүгнэлт хийх гэж бүү яараарай. Тайван, ухаалаг хийгээд байх чухал. Аль аль талын тайлбарыг сонстлоо төвийг сахь. Ингэснээр аливаад дүн шинжилгээ хийх чадвартай, туйлширдаггүйг батлан харуулна. Улмаар хүмүүс танд итгэж, үнэлэмж нь нэмэгдэх юм
Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn
GIPHY App Key not set. Please check settings