Эмэгтэй хүн бүр нууцлаг гэж тэд ярьдаг. Эрчүүд тэгвэл нууцгүй гэж үү? Үгүй шүү, охидын зүүдлээ ч үгүй сүүдэр тэдэнд олон бий. Заримтай нь танилцацгаая.
- Эрчүүд эмэгтэйчүүдийг өөртэйгөө адилхнаар хардаг. Ийм учраас л өөрийгөө голсон топ загвар өмсөгчөөс илүү хайр татам мяраалаг бүсгүйг ханиараа сонгодог. Итгэхэд бэрх ч өөртөө итгэлтэй байдал бүсгүй хүний гоо сайханыг хэд дахин нэмдэг ажээ.
- Залуус хайртай бүсгүйнхээ загварлаг хувцасласан, эсэхэд анхаардаггүй. Харин ухаалаг хэрнээ тачаангуй байхад нь дуртай. Бүдүүлэг, хүмүүжилгүй хувцаслаж болохгүй, тэд нүдээрээ дурладгийг санаарай.
- Эмэгтэй хүний хувьд “Эр хүн” байна гэдэг тэдэнд маш чухал. Тиймээс ч амжилтад хүрэх, эсэхээ ч мэдэлгүй таарсан ажлаа хийдэг. Эрэгтэйчүүд бүсгүйнхээ өмнө хүчтэй, ухаантай байх хэрэгтэй бөгөөд үсний сэнс яаж засахаа мэдэхгүй ч яаж ийгээд учрыг нь олох хэрэгтэй болно.
- Эмэгтэйчүүд гунигтай царайндаа найдварын харц нэмчихээд “Би тарган харагдаж байна уу? гэж асуух дуртай. Эрчүүд энэ асуултыг хэчнээн их үзэн яддагийг үгээр илэрхийлэх боломжгүй. Зохихгүй даашинз өмсчихөөд тарган харагдсан ч сонсохыг хүссэн үгийг нь хэлэх л болно.
- Эрчүүд үргэлж өрсөлддөг нь нууц биш. Найзуудтайгаа ууж байхдаа ч өөрийгөө бусадтай зүйрлүүлж, дутуу байхаараа уцаартай болдог. Тиймээс мөнгөгүй болохоор хүссэн зүйлийг тань авч өгч чадахгүй байгаагаа хэзээ ч хэлэхгүй.
- Эрэгтэйчүүд санаа бодлоо дэлгэчихэж чаддаггүй болохоор найз бүсгүйгээ өөр залуутай айлгүйтэхийг хараад юу ч хэлж чадахгүй. Гэвч дотор нь гал дүрэлзэж байгаа гэдгийг баттай хэлэх байна.
- Таны найз, эсвэл эмэгтэй дүү, эгч тань үнэхээр дур булаам бол найз залуу тань анзаарахгүй байж чадахгүй. Хэлэхгүй ч гэсэн таалагдаж, бодогдох нь ойлгомжтой. Танд хайртай байлаа гээд сохорчихгүй шүү дээ.
- Бүсгүйчүүд ээ, хэрэв эрэгтэй хүн та бүхнийг хоолонд урилаа гээд хуримын даашинзаа сонгох гэж бүү яараарай. Хөнгөн сээтэгнэл, инээж хөхрөлдөж байгаа нь тэр танд багахан татагдсан л гэсэн үг. “Надтай гэрлээч” гэсэн үг биш шүү.
- Магтаал ихэвчлэн эр хүний амнаас гардаг. Гэлээ гээд тэд магтаалд дургүй гэвэл эндүүрэл. Халуун дулаан харц, зүрхэн нүд, магтуулах хэрэгцээ эрчүүдэд бий. Нэгхэн үг бүх л өдрийг нь гэрэлтүүлэх хүчтэйг бүү мартаарай. Танд сайхан харагдах гэж цагаа үрээгүйгээ мэдмээр л байгаа.
- Цэвэрхэн хумс, зөөлөн арьс бол тэд өөртөө анхаарал тавьдгийн шинж бөгөөд бүсгүйчүүдэд энэ таалагддаг. Тэд ч гэсэн хүүхнүүдийн дуртай нэвтрүүлгийг үзэж суух дуртай. “Хамууд” нь ойлгохгүй болохоор нуудаг байхгүй юу.
- Эр хүн айдаггүй юм гэж үү? Тэгсэн ч гэсэн хүн бүрт айдас жихүүцэл байдаг шүү дээ. Харанхуйгаас, эсвэл аалзнаас айдгаа хэлж, сул талаа харуулахгүй л болов уу. Тиймээс нөхрөө нуугдах зуур шаахайгаараа жоом цохиж алахдаа бэлэн байхыг хүсье.
- Ямар ч охиныг уйлуулдаг уянгын киноны оргил хэсэгт эрэгтэй хүн үлбийгээд суудаг юм биш. Адилхан л шаналж, баярлаж, бас сэтгэл нь хөдөлж байгаа. Гаднаа утгагүй киног нь гайхчихаад цаашаа харж нулимсаа арчаад л суудаг юм.
- Эрэгтэй хүнд сонирхолтой байвал хэзээ ч орхиж явахгүй. Тэдний үйлдэл бүр шалтгаантай байдаг. Хэрэв тэр сайн эмэгтэйгээ орхихоор шийдсэн бол тэр дороо явчихаж чадахгүй. Энэ бүсгүй түүний сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг.
Дээрх бол нуурын дөнгөж эрэг нь. Эрчүүдэд хэлж зүрхэлдэггүй нууц олон бий. Хамгийн гол нь тэд бидний л адил хайр, халамж, энхрийлэл хүсдэг билээ.
Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn
GIPHY App Key not set. Please check settings