Ихэнх эмч нар хүн өдөрт 8 аяга ус уухыг зөвлөдөг. Мөн олон хүн үүнийг дагаж шаардлагатай усны хэмжээгээ хангахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Орныхоо хажууд аягатай ус тавьж шөнө эсвэл өглөө сэрээд шууд ууна гэж боддог. Гэсэн хэдий ч орныхоо ойролцоо ус тавих нь таны бодож байсан шиг тийм ч үр дүнтэй биш байж магадгүй юм.
Таны бэлдэж тавьсан усанд элдэв тоос тоосонцор хуримтлагдаж бохирдож болно.
Задгай шилэн аяганд ус хийж тавихад шөнийн цагаар шумуул, ялаа, бусад шавжнууд орж магадгүй. Мөн зарим тоос, бусад хог хаягдал таны усанд орж магадгүй бөгөөд та шөнө эсвэл өглөө ус уухдаа анзаарахгүй байж магадгүй юм.
Усны амт өөрчлөгдөж болно.
Таны хэрэглэж буй ус халдваргүйжүүлэх хлор агуулсан байж магадгүй юм. Усыг ил удаан байлгахад хлор нь ууршиж усны амтыг өөрчлөхөд хүргэдэг. Үүний үр дүнд та хуучирсан ус уух болно. Заримдаа усны амт нь нэг л өөр байгааг та анзаарч байсан байх. Тэгвэл ийм учиртай байжээ.
Таны ус үр хөврөлийн төгс үржлийн газар болж хувирдаг.
Аягатай уснаасаа нэг балгаж буцаан тавихад таны амнаас сая сая бактериудыг аяга болон усанд шилждэг. Тэгээд хэсэг хугацааны дараа үлдсэн усаа уухад тэдгээр бактериуд үр хөврөлд орж илүү олон болж үржсэн байх болно.
Галын аюул
Олон хүмүүс орныхоо хажууд цахилгаан залгууртай эсвэл утас цэнэглэх төхөөрөмжтэй байдаг. Та шөнө шүүгээн дээрээ тавьсан усаа санамсаргүй асгахад цахилгааны гэмтэл, цаашлаад галын аюулд хүргэж болно.
Таны хийж тавьсан усны хүчил ихэснэ.
Усыг ил задгай шилэн саванд хийж тавих нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, рН-ийн балансыг бага зэрэг өөрчилдөг. Үүний үр дүнд таны ус илүү хүчиллэг болж хувирна. Энэ нь таны эрүүл мэндэд нөлөөлөхгүй боловч усны амтыг өөрчлөх болно.
Энэ таны нойр хүрэхгүй байх шалтгааны нэг ч байж болно.
Орондоо орохдоо эсвэл шөнө хальт сэрэхдээ аягатай усаа ууснаар таныг ойр ойрхон ариун цуврийн өрөө ороход хүргэнэ. Ингэснээр таны нойрыг сэргээх, нам унтаж чадахгүйд хүргэж, шөнийн циклд өөрчлөлт оруулж өглөөг ядарсан байдалтай угтах болно.
Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn
GIPHY App Key not set. Please check settings