in

ЗөвЗөв

Хэтрүүлэн хэрэглэж хэрхэвч болохгүй 7 эрүүл хүнс!

Хэдийгээр эрүүл хоол хүнс нь хүний биед сайн нь маш олон төрлийн судалгаагаар нотлогдсон ч гэсэн тухайн хоол хүнсний хэм хэмжээг тааруулах нь маш чухал байдаг. Эрүүл хүнс гээд их хэмжээгээр идэх нь бидний биед олон сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг гэнэ. Тиймээс бид энэ удаад хэтрүүлэн хэрэглэж хэрхэвч болохгүй 8 эрүүл хүнсний талаар оруулж байна.

#1 Лууван

Лууван нь их хэмжээний бета-каротин агуулсан байдаг учраас хүний биед А витамин болж хувирдаг билээ. Тиймээс хэрэв таны биед байгаа бета-каротин нь хангалттай хэмжээнд байгаа бол таны идсэн лууван А витамин бололгүй бета-каротины хэмжээг ихэсгэдэг. Энэ нь кароенемийг үүсгэж их хэмжээтэй болгосноор таны арьс шарлаж эхэлдэг. Тиймээс лууванг хэтрүүлэн хэрэглэх аваас таны арьс шаралж эхэлнэ гэсэн үг юм.

#2 Ус уух

Хэдий хүний биед ус сайн ч гэсэн хэтрүүлэн уувал бөөр их хэмжээний усыг боловсруулж чадалгүй натрийн түвшинг буулгах замаар электролитийн тэнцвэрт байдлыг үгүй хийдэг. Мөн тархин дахь усны хэмжээ ихэсч таны тархи усаар дүүрдэг гэсэн үг юм. Энэ сэтгэн бодох чадварт нөлөөлж аливаа зүйлийг удаан ойлгож хүлээж авдаг болгох эрсдэлтэй.

#3 Авокадо

Авокадо жимс нь эслэг бөгөөд маш их хэмжээний витамин агуулж байдаг. Тус жимс нь муу холсетеролыг (LDL) бууруулж, цусан дахь өөх тосны тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг. Гэхдээ өөх тос ор мөргүй арилахгүй. Нэг авокадо жимс нь ойролцоогоор 240 калори бүхий илчлэгтэй байдаг бөгөөд энэ нь хүний 1 өдрийн хэрэглээнд яг тохирно гэж ойлгож болох юм. Харин хэтрүүлэн хэрэглэх аваас цусан дахь өөх тосны хэмжээ ихэсч артерийн судас бөглөхөр эрсдэлтэй байдаг.

#4 Хүрэн манжин

Хүрэн манжин бол тэр чигээрээ витамин болоод эрдэс бодис л гэсэн үг юм. Хүрэн манжинд агуулагдах нитрат нь цусны даралтыг бууруулахад тусалдаг азотын ислийг агуулж байдаг билээ. Тиймээс энэ нь нитросамин болж хувирдаг бөгөөд энэ нь маханд байдагтай яг адил байдаг. Хамгийн хачирхалтай нь нитросамин нь өвчин үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг учраас хэт их хэрэглэх нь сөрөг үр дагавартай. Тиймээс хүрэн манжин болоод махыг хамтад нь их хэмжээгээр хэрэглэхээс аль болох татгалзаарай.

#5 Далайн замаг (байцаа, ургамал ч гэж нэрлэдэг)

Далайн замагт B12 витамин их хэмжээгээр агуулагддаг учраас цагаан хоолтон хүмүүс махны оронд үүнийг хэрэглэх нь олон байдаг. Үнэхээр ч махнаас авдаг чухал амин дэмүүдийг далайн замаг идсэнээр нөхөж байдаг. Түүнчлэн иод болон эслэг ихтэй тул жин хасахад туслах супер хоол ч гэж нэрлэдэг. Гэвч иодыг хүн их хэмжээгээр хэрэглэвэл бамбай бучирхайн асуудал үүсэх нь олон, тэр ч байтугай жин нэмэгдэхэд ч хүргэж болзошгүй юм. Хамгийн гол нь далайн замаг нь ургасан газраасаа хамаараад их хэмжээний хүнд метал агуулсан байхыг үгүйсгэхгүй юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Орныхоо хажууд аягатай ус тавих нь БУРУУ!

Манай ээж энэ шөлийг уугаад 7 хоногийн дотор 5 кг жин хасч чадсан!