in

Хелико бактеритай холбоотой түгээмэл асуулт, хариулт!

Судлаачид зөвхөн хелико бактерийг л ходоодны шарх үүсгэдэг гэж үзсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд энэ бактерийн халдвар өргөн тархаж байгаа ч нарийвчилсан судалгаа огт хийгээгүй аж. Уг бактери үүсэх гол шалтгаан нь зохисгүй хооллолт, бохир байдал, буруу зуршил зэрэг юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар АНУ-ын 40 дээш настнуудад энэ бактерийн халдвар түгээмэл ажиглагджээ. Хелико бактери буюу H.P y lo r i нь хүний шүлсэнд хадгалагдаж, үнсэлцэх болон хоол хүнс, аяга тавгаар дамжин халддаг. Энэ бактери нь ходоод 12 хуруу гэдэсний каныг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг болохоор ходоод, гэдэсний хана мэдрэмтгий болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шарх үүсдэг байна. Н.p yl  o r i нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг ихэсгэдэг.

Хелико бактери илрэх шинж:

  1. Хэвлийгээр цанхайна. Ийм шинж тэмдэг хэдэн долоо хоногоор алга болж байгаад эргэж мэдрэгдэнэ.
  2. Шөнө дундын үед ходоод хоосон үед илүү мэдрэгдэж, хоол идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эм уухад арилна.
  3. Жин буурах
  4. Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө.
  5. Хоолны дур буурах
  6. Дотор муухай оргих
  7. Бөөлжих, зарим хүнд дээрх шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв доорх шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
  8. Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
  9. Өтгөн бараан хар өнгөтэй, цусархаг зүйл үзэгдэх
  10. Кофены шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих. Эдгээр нь ходоодонд хелико бактери хэт олширсны шинж тэмдэг.


Эмчилгээ:

Үүнийг эмчлэхийн тулд хавсарсан эмчилгээ хийнэ. Ингэхдээ антибиотик, хүчил бууруулагч, ходоод хамгаалагч эмийг хавсарч хэрэглэх хэрэгтэй. Дээрх эмүүдийг 1-2 долоо хоногийн турш хавсарсан байдлаар хэрэглэхийг зөвлөдөг. Эмчилгээ хийсний дараа тодорхой хугацаанд ходоод хамгаалагч хүчил бууруулагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай.
Хамгийн гол нь эмчилгээний үр дүн ихэнх тохиолдолд сайн гардаг төдийгүй хелико бактери бүрэн эдгэрдэг өвчин.

Хелико бактери ходоодны хамгаалах чадварыг устгадаг

Хелико бактери хүн бүрт угаасаа байдаг гэсэн. Үнэн үү?

Буруу ойлголт. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 хувь, хөгжиж буй орнуудын хүн амын 70-80 хувь буюу дэлхийн хүн амын тэн хагаст энэ нянгийн халдвар бүртгэгджээ. Гэвч энэ нь хүнд байдаг хэвийн бичил биетэн гэсэн үг биш бөгөөд бусад халдварт өвчин үүсгэгчдийн адил эрүүл хүнд халдварлаж ходоодны салстад эмгэгшүүлдэг нян юм.

Хелико бактерийн халдвар ямар хор уршигтай вэ?

Олон улсын гастроэнтерологчдын холбооноос 2005 онд
баталсан. Маастрихтын III удирдамжид хелико бактерийн шалтгаант эмгэгт ходоодны биж хам шинж, ходоодны архаг үрэвсэл, дээд гэдэсний шархлаа, MALT- лимфома (mucosa- associated lymphoid tissue), ходоодны өмөн орно гэж тодорхойлжээ. Манай оронд ходоодны өмөн нь хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд ордог.

Хамт амьдардаг хүн халдвартай бол адилхан гэсэн үг үү?

Хосууд, гэр бүлийн гишүүд бие биедээ халдвар тараах нь элбэг. Тэгэхээр таны найз халдвар авсан байж ч болно. Хэдийгээр бие биенээсээ халдвар авсан буюу ижилхэн нянгийн халдвартай ч хүн бүрийн биеийн эсэргүүцэл өөр байдаг тул адилхан шинж тэмдэг илэрдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүний удмын хүчин зүйл, нянгийн хоруу чанар, гадаад орчны нөлөө нь хелико бактерийн халдварын улмаас ходоодонд үүсэх эмгэг даамжрахад хам нөлөө үзүүлдэг.

Халдвар авахад ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүй байж болно. Харин яваандаа хоолны дуршил буурах, цээж гашуу оргих, хорсох, хэхрэх, хүчиллэг зүйлээр гулгих, огих, дотор муухай оргих, идсэн хоолоороо эсвэл бор хүрэн зүйлээр бөөлжих, хар өнгөтэй өтгөн гарах, гэдэс дүүрэх, цанхайх, өтгөн хатах, ховор тохиолдолд гүйлгэх зэрэг ходоод гэдэсний хямралын шинж, аюулхай ба баруун хавирганы нумаар өвдөх хам шинж илэрдэг. Шинж тэмдгийн илрэл нь үрэвслийн байрлал, идэвхжил, салст бүрхүүлийн бүтцийн өөрчлөлтөөс хамаараад харилцан адилгүй байна.

Хелико бактеритай бол нүүр, нуруун дээр батга гардаг гэсэн үнэн үү?

Хүмүүсийн ярьж заншсан «батга» ихэвчлэн өсвөр насанд тослогийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж бохирдсонтой холбоотой эсвэл өвөрмөц хачигаар үүсгэгддэг арьсны өвчин юм. Харин хелико бактерийн шалтгаант үрэвсэл, шархлааны улмаас ходоодны хамгаалах чадвар алдагддаг. Ингэснээр хоол хүнсний харшил төрүүлэгчид, үрэвслийн идэвхт бодисууд биед шимэгдэж, цусаар тархсанаас арьсанд өөрчлөлт гардаг байна.

Амнаас эвгүй үнэр гардаг нь хелико бактеритай холбоотой юу?

Судлаачид амнаас нь эвгүй үнэр гардаг, хелико бактери илэрсэн болон илрээгүй хүмүүсийн дунд судалгаа хийхэд бактеритай хүмүүст амны хөндийг ариутгах уусмалаар зайлуулахад зарим оролцогсдын эвгүй үнэр нь арилаагүй байна. Харин бактерийн эсрэг эмчилгээ үр дүнтэй байжээ. Үүний шалтгаан олон янз.

Нэг талаар энэ нь агааргүйтэн нян бөгөөд агааргүйтэн нянгийн бодисын солилцооны үед өвөрмөц үнэртэй бодис ялгарах нь элбэг. Нөгөө талаар халдварын улмаас ходоодны үйл ажиллагаа алдагдаж хоол хүнс дутуу боловсордог. Зарим судлаачид үүний эсрэг эмүүд нь амны хөндийд эмгэг үүсгэдэг агааргүйтэн нянд мөн адил нөлөөлдөг тул амны эвгүй үнэрийг дардаг гэж үздэг.

Эмчлэхийн тулд ямар эм сонгох вэ?

Хелико бактерийн халдварыг эмчлэх олон төрлийн эм байдаг. Гол зарчим нь нянг үхүүлж антибиотикаар дэмжих бусад эмтэй хавсруулан хэрэглэх юм. Антибиотикийг дангаар нь хэрэглэвэл үр дүн муутай бөгөөд эмчилгээг дутуу, буруу хийвэл халдварласан нян антибиотикт тэсвэржиж эмчилгээ ач холбогдолгүй болдог.

Энэ зориулалтын эмийг Эрадикаци гэж нэрлэдэг. Энэ нь гурвалсан эмийн иж бүрдэл бөгөөд үүнд пантопразол, амоксициллин, кларитромицин орно. Үүнээс гадна гурван эмийг ашиглахад хялбар, энгийн иж бүрдэл байдлаар савласан Цак Пак гэдэг эмийг эмч нар санал болгодог.

Халдвартай үед хориглох хоол, хүнс

Хоолны зохимж муудсан ходоодны архаг үрэвсэлтэй хүнд тодорхой хүнсний бүтээгдэхүүний хязгаарлалт хийхийг зөвшөөрдөг. Тухайлбал, ходоодны хүчил ялгаралтыг ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүн, хоолны янз бүрийн амтлагч, соус, дэвэр сүү, түүхий ногоо, исгэлэн жимс, өөх тостой махнаас татгалзах хэрэгтэй.

Ходоодны өвчтэй өвчтөнд эмчилгээ сувилгааны тусгай хоол өгдөг. Эмчилгээ сувилгааны хоол нь ердийн хоолноос тодорхой хүнсний бүтээгдэхүүнд хязгаар тавьдгаараа ялгаатай. Т үүнээс биш өвчтэй хүн гээд хоол хүнсийг нь хязгаарлаж, хорьж болохгүй. Манайхны дунд хоносон хоол халааж иддэг буруу зуршил байдаг. Хоносон хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж, ямар нэгэн халдвар авах боломжийг бүрдүүлдэг.

Тэгэхээр өрх бүр ам бүлдээ тохирсон хэмжээ, амт, эрүүл чанартай хоол хийж байх хэрэгтэй. Болсон хоолыг тэр даруй идэх ёстой. Хадгалж удаан байлгаж, хонуулж болохгүй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Манай ээж энэ шөлийг уугаад 7 хоногийн дотор 5 кг жин хасч чадсан!

Саванг зөвхөн угаалганд ашигладаггүй!