in

Таны заавал мэдэх ёстой огт анзаардаггүй маш чухал 4 зүйлс

Бидний өдөр тутмын амьдралд олон зүйлс тохиолдож байдаг. Бид гадуур хооллож, жимс идэж, дэлгүүр хэсдэг шүү дээ. Энэ болгоны ард нууцлаг энгийн зүйлс байдаг ч бид тэр бүр үүнийг мэддэггүй. Тийм учраас хамгийн түгээмэл 4 зүйлийн талаарх тайлбарыг та бүхэнд хүргэж байна.

#1 Жимс, ногоон дээр байдаг наалттай стикер

Биднийг жимс худалдаж авахад ихэнх дээр нь стикер наалттай байдаг шүү дээ. Энэ нь тухайн жимсийг хэрхэн яаж ургуулсан талаарх тайлбар байдаг бөгөөд хүмүүс бид үүний талаар бараг л ойлголтгүй байдаг. За тэгвэл ямар цифр юуг илэрхийлдэг болохыг та бүхэнд хүргэе.

9-н цифрээр эхэлсэн 5 оронтой тоо байвал тухайн жимс эсвэл ногоог органик аргаар ургуулсан гэсэн үг
Харин 3 эсвэл 4-н цифрээр эхэлсэн 4 оронтой тоо байвал тухайн жимс эсвэл ногоог уламжлалт аргаар ургуулсан гэсэн үг. (мэдээж бордоо, химийн бага сага найрлага орсон)
Харин 8-н цифрээр эхэлсэн 5 оронтой тоо байвал генетикийн өөрчлөлттэй ургуулсан гэсэн үг.
Тиймээс та жимс эсвэл хүнсний ногоо авахдаа дээрх зүйлсийг сайтар хянаж байгаарай.

#2 Урсдаг шатанд байдаг сойз

Ихэнх хүмүүс үүнийг бохирдсон гутлаа цэвэрлэхэд ашиглачихдаг гэсэн судалгаа бий. Зарим нь угаасаа л тийм зориулалттай гэж боддог. Гэвч бодит байдал дээр тухайн сойз нь таныг шатны буланд хүрэхэд ойрхон байна гэсэн анхааруулах дохио гэнэ. Учир нь шатны буланд их хэмжээний цахилгаан агуулагдаж байдаг учраас зарим тохиолдолд тогонд цохиулахыг үгүйсгэхгүй юм.

#3 Google Assistant байхад бусад нь хэрэггүй

Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл та Гүүглэ Туслах буюу Google Assistant ашиглаж утасныхаа гэрлийг асааж, унтраах, дуудлага авах гэх мэтчилэн автомат зүйлсийг зөвхөн ярьж хийх боломжтой юм. Жишээ нь та Google Assistant оруулсныхаа дараа Lumos maxima гэж хэлвэл таны утасны гэрэл асах болно, харин Nox гэж хэлвэл унтарна, мөн Silencio гэж хэлвэл таны утасны бүх дууг хаадаг.

#4 Чихэвчний оролтны зураасууд

Чихэвчний оролтууд 2 зураастай 3 зураастай байдаг. Тэгвэл яагаад ийм байдаг талаар та мэдэх үү. Хэрэв 1 зураастай байвал зөвхөн Моно гаргалттай гэсэн үг. Харин 2 зураастай байвал дуу авиаг Стерео гаргана гэсэн үг. Харин 3 зураастай байвал 3 дахь зураас нь микрофоны зориулалттай гэсэн үг юм.

#5 Модон өлгүүр

Хэдий анх хувцасны өлгүүр модон үүссэн ч хөгжлийн явцдаа хуванцар болох нь элбэг болсон. Гэвч модон өлгүүр нь өөрийн гэсэн онцлогтой. Энэ нь юу гэвэл байгалийн гаралтай модон өлгүүр нь таны хувцсан дээр хорхой шавьж суухаас хамгаалж байдаг гэнэ. Тиймээс модон өлгүүр сонгож хэрэглэцгээе.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хушга ашиглан үүнийг бэлтгэж хэрэглээд шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй

Даралт ихтэй, харвах магадлалтай хүмүүсийн мөрдөх ёстой 8 дүрэм