in

Эрчүүдийн өчил: Заяаны ханиа би ингэж таньсан

Ганц бие бүсгүйчүүдийн хувьд заяаны ханиа таних, олох гэдэг томоохон асуудал. Асуудал гэдэг нь муу утгаараа биш шүү. Ер нь энэ л миний хань болох хүн, насан туршийн минь хайр мөн байна гэж яаж мэддэг юм бол? Гэрлэх санал тавих шийдвэрийг юунд үндэслэж гаргадаг юм бол? Үүнийг эрчүүдээсээ асуулаа.

1. Эхнэр бид хоёр арван жилдээ нэг сургуульд сурдаг байсан юм. Тухайн үедээ бараг танихгүй шахам байсан л даа. Харин сургуулиа төгсөөд ажил дээр гарсныхаа дараа нэг өдөр кофе уух санаатай 13-р хороололд байдаг Coffee shop руу ортол манай хүн тэнд ажилладаг байж таарсан юм. Ингэж тааралдана гэж санаа ч үгүй. Тэнд ажилладагийг нь мэдчихээд тарахыг нь хүлээж байгаад хотоор баахан зугаалсан даа. Зайсан дээр гарчихаад зайрмаг авч идэцгээсэн маань сэтгэлд хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тэр өдрөө л би энэ бүсгүй миний заяаны хань мөн гэдгийг олж харсан. Маш их татагдаж, миний хайж байсан, надад тохирох, миний хүсэж байсан бүх зүйл түүнд минь байсан. Тэгээд л хайрын үгээ хэлээд хайраа илчилсэн. Одоо хөөрхөн охинтой болоод амьдрал минь үнэхээр сайхан байна. Эхнэр минь замыг минь гэрэлтүүлж, охин минь амьдралын эрч хүч, аз жаргалыг өгч байна даа. (29 настай Т)

2. Ер нь бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай байдаг юм шигээ. Анх эхнэртэйгээ танилцсан маань, утсаа тохиолдоор солилцсон маань гээд л. Анхны болзоонд уран зургийн үзэсгэлэн дээр урьж байсан юм. Түүнтэй уулзахад их сайхан сэтгэгдэл төрж байсан. Нэг л дотно, угийн таньдаг хүн ч юм шиг мэдрэгдэж билээ. Анхандаа зүгээр найзын харилцаатай байснаа нэг л мэдэхэд өөр гүн харилцаатай болсон байсан даа. Одоо тэр минь миний хүүгийн ээж, амьдралын минь хань. (27 настай Е)

3. Анх ажилд орсон газар маань ажилладаг эмэгтэй байсан юм. Түүнд маш хүчтэй татагдаж эхэлсэн. Анхандаа намайг найзаа л гэж боддог байсан гэсэн. Харин би анх хараад л татагдаж, ааш зангаас эхлээд бүх зүйл нь таалагдаж байсан. Ажилдаа явах болгондоо догдолж, өдөр болгон хоцрохгүй тэрнээс эрт очих гэж хичээдэг болсон. Өдөр болгон хамт байдаг байсан ч гэсэн амралтын өдрөөр тэрнийг ажиллаж байвал хэчнээн ядарсан ч хамаагүй хамт байхыг бодож ажиллана. Одоо бид хоёр үерхээд жил гаран болж байгаа ч урьдын адил байнга л хамт байхыг хүсч догдолдог хэвээрээ шүү. (25 настай А)

4. Оюутны дотуур байранд амьдардаг байхдаа хайртыгаа анх харж байсан юм. Тэгэхэд надад бүх зүйл нь таалагдаж байсан болохоор энэ охинтой л заавал үерхэнэ гэж бодогдож байсан. Тэрнээс хойш байнга тааралдах гэж, нүдэнд өртөх гэж янз бүрээр л үздэг болсон. Анх хараад л сайн болсон ч танилцах боломж гардаггүй байлаа. Харин нэг өдөр хэсэг хүүхдүүд цугларч тоглохоор болоход л танилцах боломж гарсан юм даа. Танилцаад гарыг нь барих үед хамгийн их догдолж байсан. Анхны болзоондоо урианд элдэв юмны талаар ярилцаад л, гарнаас нь чанга атгаж байгаад нэг чулуу өгсөн юм. Түүнд маань ивээл чулуу бас дээр нь би чамд хайртай гээд биччихсэн хэхэ. Энэ үеэс хойш бид хоёр аз жаргалтай 6 жилийг ардаа үджээ. (28 настай С)

5. Би хайртыгаа зүүдэлсэн шд. Өмнө нь би нэг найз охинтой байсан юм л даа. Тэгээд нэг шөнө би гэртээ зурагт үзээд дэргэд нэг жирэмсэн бүсгүй юм индүүдээд сууж байгаагаар зүүдэлсэн юм. Тэгээд тухайн үеийн найз охиндоо зүүдээ яриад тэр эмэгтэй нь чи биш байсан гэсэн чинь зөндөө уурласан болохоор зүүдээ сайн саначихсан байсан. Тэгэж байгаад дараа нь бид нартай найз гээд л явдаг байсан нэг охинтой дотносож эхэлсэн юм. Тэгээд тэвэрсэн чинь надад тийм нэг танил, мансуурмаар ч юм шиг гоё дотно мэдрэмж төрсөн. Тэгээд бид хоёр үерхэж эхлээд нэлээд хэдэн сарын дараа өнөөх зүүд маань яг миний нүдэн дээр биелсэн. Хамгийн сонирхолтой нь найз охин маань намайг бас зүүдэлж байсан гэдгээ хэлсэн. Үнэхээр л учрах ёстой хүмүүс байгаа биз дээ? (26 настай Ш)

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хосуудын харилцаанд сэв суулгадаг 8 алдаа

Ээж минь 58 настай боловч, 40-тэй мэт харагддаг. Үүний нууц нь ердөө л энэ