in

Ээж минь 58 настай боловч, 40-тэй мэт харагддаг. Үүний нууц нь ердөө л энэ

Манай ээж энэ жил 58 хүрч байгаа. Харин түүний насанд итгэх хүмүүс тун ч ховор байдаг шүү. Учир нь ээж маань яг л 40-тэй мэт харагддаг. Энэ нь түүний хэрэглэдэг шидэт масктай холбоотой юм.

Тэр шидэт маскыг манай гэрийнхэн удам дамжуулан хэрэглэсээр ирсэн. Тиймдээ ч манай удмынхныг “мөнхийн ус уусан” гэхчлэн гайхан ярилцах хүмүүс олон байдаг юм.

Тэгвэл одоо та бүхэндээ удмынхаа нууц жор болсон шидэт маскыг хуваалцая. Энэхүү маскыг 40-өөс дээш насны эгч нар маань хэрэглэхэд тохиромжтой. Нэг хэрэглээд эхэлчихвэл та цаашдаа нэмж хөгшрөхгүй л гэсэн үг юм.

Маск 1

Хэрэг болох зүйлс:

  1. Нимбэг – 1 ширхэг
  2. Овъёос – 5 халбага

Бэлтгэх арга:

Нимбэгээ нимгэн хэрчиж, цэвэрлэсэн блендэрт хийгээрэй. Үүн дээрээ овъёосоо нэмж эргүүлээд, зуурмаг бэлэн болох юм.

Хэрэглэх арга:

  1. Орондоо орохоос өмнө нүүрээ сайтар угааж цэвэрлээд, маскаа жигд түрхээрэй.
  2. Нүд болон амандаа оруулахаас сэргийлээрэй.
  3. 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж, дараа нь чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.
  4. Долоо хоногт хоёр удаа түрхэж хэрэглэнэ.

Маск 2

Хэрэг болох зүйлс:

  1. Овъёос – 5 халбага
  2. Сүү – 1 халбага
  3. Зөгийн бал – 1 халбага
  4. Буцалсан ус – 1 халбага

Бэлтгэх арга:

Буцалсан ус болон сүүгээ овъёос дээрээ хийж, овъёосоо дэвтээгээрэй.
Дэвтсэний дараа зөгийн балаа нэмж, сайтар хутган, зуурмаг бэлтгээрэй.

Хэрэглэх арга:

  1. Угааж цэвэрлэсэн нүүрэн дээрээ маскаа түрхээрэй.
  2. 10 минутын дараа бүлээн усаар угааж, зөөлөн арчиарай.
  3. Дараа нь чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй.

Эдгээр маскууд нь арьсыг гүн чийгшүүлж, нөсөө толбыг арилгах төдийгүй үрчлээсийг багасгана. Тогтмол хэрэглэснээр та үр дүнг мэдрэх болно.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Эрчүүдийн өчил: Заяаны ханиа би ингэж таньсан

Нэг мэдээд авчихвал, насан туршдаа таны нууц жор байх болно