in

Дахин бөөрөндөө санаа зовохгүйн тулд шар будаагаар эмчлээрэй. Ямар ч эмнээс илүү үр дүнтэй!

Шар будааны ач тусын тухай маш олон мэдээллүүд байдаг. Тэр дундаас бид онцгойлон, хүний хамгийн чухал эрхтний нэг болох бөөрийг эмчлэх аргын тухай танилцуулж байна. Монголчуудын дунд бөөрний өвчтэй, ү р э в с э л т э й, чулуутай хүмүүс маш олон байдаг. Энэ нь амьдралын буруу хэмнэл, хооллолт зэрэгтэй хамааралтай юм. Ингээд хамтдаа шар будаагаар бөөрөө эмчлэх аргуудтай танилцъя.

Жор #1

Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучиж, ороогоод өрөөний хэвийн т е м п е р а т у р т байлгаарай. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг юм.

Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна. Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж уугаарай.

Шар будаа нь бөөр, ш э э с боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, ц и с т и т хөдөлснийг намжаах шидтэй хүнс юм.

Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар ш э э с э э р хөөгдөн гардаг байна.

Жор #2

Шар будааны ачаар нэгэн өвчтөн эдгэрсэн тухай яриа байдаг. Тэр өвчтөн нь ханиадны дараах хүндрэлээс улбаатай ш э э с н и й замын ү р э в с э л болж, ш э э с э э гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ.

Тэр өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног ш э э с э э гадагшлуулагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардгүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна.

Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захисан аж. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ.

Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд ш э э с нь ялгарч, ш э э ж эхэлсэн. Би өөрөө ч гайхсан! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон.

Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй. Шар будааг зутан, шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ.

Жор #3

Бөөр, давсаг, ш э э с н и й замын эрхтэний ү р э в с л и й н үед шар будаагаар эмчлэх

3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна. Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна. Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ.

Шар будаатай дараагийн жорын дагуу ш э э с боловсруулах эрхтэн тогтолцооны ү р э в с л и й н үед мөн хэрэглэнэ. Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана.

Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана. Бий болсон цайвар шингэнийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ууна.

Жор # 4

Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга

2 хоолны халбага шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна.

  1. Эхний өдөр – цаг тутам 1 хоолны халбагаар
  2. 2 өдөр – цаг тутам 3 хоолны халбагаар
  3. 3- 7 дахь өдрүүдэд – хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа аягаар ууна.

Шар будааны хандыг уухаас гадна ш э э с хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ. Ш э э с хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м.

1 хоолны халбага алирсны навчин дээр 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна.

1 хоолны халбага жимсэн дээр 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Гал дээр нь хагас цаг байлгаж, хандлана. Хандыг хоол идэхээсээ 30 минутын өмнө, өдөрт 3 удаа аяганы гуравны нэг хэмжээгээр бүлээнээр нь ууна.

Жор # 5

Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.

Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй.

Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно.

Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ.

Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, ү р э в с л э э с салах ба ш э э с н и й замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таны зүрхний аврагч, зуун жилийн нас нэмэх бэлдмэлийг гэртээ бэлтгэж уугаарай!

Үлдсэн амьдралдаа хар батганд санаа зовохгүйн тулд энэ аргыг ашигла!