in

Ходоодны хорт хавдрын үед илрэх 6 шинж тэмдэг

Ходоодны хорт хавдар нь хамгийн их өвдөлт мэдрэгддэг, аюултай өвчин бөгөөд эхний үе шатанд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй нь өвчнийг улам хүндрүүлдэг байна.

Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар 111 хүн тутмын нэг нь ходоодны хорт хавдраар өвчилж байгаа гэсэн аймшигтай үр дүн гарчээ. Иймд өнөөдөр бид та бүхний эрүүл мэндэд зориулан, ходоодны хорт хавдрын үед илрэх, тоолгүй өнгөрч болохгүй шинж тэмдгүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хүндрэх болон огих үед цус гарах

Ходоодны хорт хавдар туссан болохыг илтгэх түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол, хүндрэх болон огих үед цус гарах явдал юм. Түүнчлэн өтгөн тань хүрэн, эсвэл тас хар өнгөтэй байх бөгөөд огих үед гарах цус час улаан өнгөтэй байдаг болохыг American Cancer Society-ийн доктор Сарпел (Sarpel) гэх эрхэм олж тогтоожээ.

2. Хоолны дуршил буурах

Танд эхлээд өлсөж байгаа мэдрэмж төрнө. Гэвч юм идэж байх үед тань гэнэт хоолны дуршил буурч, ямар ч юм идэхийг хүсэхгүй болох бөгөөд энэ шинж тэмдэг илэрч байвал, ходоодны хорт хавдар туссан байх магадлалтай болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

3. Хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх

Таны хэвлийгээр хатгуулж өвдөөд байвал, энэ нь ходоодны хорт хавдрын шинж тэмдэг байх нь бий. Энэ нь ходоод гэдэс зовиурлаж буйтай холбоотой аж. Түүнчлэн өвдөлт нь нэг хоног бус, нэлээн хэдэн хоног, цаашлаад 7 хоногоор мэдрэгддэг аж.

4. Шалтгаангүйгээр жин хасах

Нэгдүгээр зэргийн чихрийн шижин өвчин, Эддисон болон Крон-ын өвчингүүдийн үед хүн их хэмжээгээр жин хасдаг. Эдгээрээс гадна, ходоодны хорт хавдар туссан үед их хэмжээгээр жин хасдаг байна. Иймээс та ямар ч шалтгаангүйгээр жин хасаад эхэлвэл, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй юм. Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар туссан хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд ойролцоогоор 4-5 кг-аар турдаг аж.

5. Цээж хорсох

Цээж хорсох, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах нь ходоодны хорт хавдар туссаныг илтгэх шинж тэмдгүүдийн нэг болохыг Anderson Cancer Center at the University of Texas-ийн эмч нар олж тогтоосон байна. Иймд дээрх шинж тэмдэг танд илэрсэн бол, мэргэжлийн эмчид хандаж, өвчнийг улам хүндрэхээс нь сэргийлээрэй.

6. Хэвлий хийгээр дүүрэх, суулгах болон өтгөн хатах

Дээр дурдсанчлан хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар хэвлий хийгээр дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Эдгээр шинж тэмдгүүд ойр ойрхон, олон хоногийн турш илэрвэл, мэргэжлийн эмчид хандана уу.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хэвлийн өөхийг шатаах хамгийн үр дүнтэй арга. Богино хугацаанд итгэхийн аргагүй өөрчлөлт!

Таныг удаанаар үхэлд хүргэж буй хоол хүнс. Эдгээр хүнсийг яг өнөөдрөөс идэхээ зогсоо!