in

Манай ээж яг энэ аргаар гэртээ алимны цуу хийдэг. Гэртээ алимны цуу бэлтгэж сурцгаая

Айл бүрийн гал тогоонд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг бол алимны цуу билээ. Үүгээр та төрөл бүрийн салат болон хоол амталж болох төдийгүй эрүүл мэнд, гоо сайхандаа ашиглах боломжтой.

Харин энэхүү хэрэгтэй бүтээгдэхүүнийг заавал дэлгүүрээс худалдаж авалгүй гэртээ бэлтгэж болох юм.

Гадуур худалдаалагдах алимны цуугаас илүүтэй хямд төсөр аргаар бүтэх төдийгүй илүү эрүүл байх нь гарцаагүй.

Орц:

  1. Алим – 3 ширхэг
  2. Элсэн чихэр – 3 халбага
  3. Шүүсэн ус

Бэлтгэх арга:

  1. Алимаа угааж, дундаж хэмжээтэй хэрчинэ. Үүнийгээ угааж ариутгасан 1-1.5 литрийн хэмжээтэй шилэн саванд хийгээрэй.
  2. Элсэн чихэрээ 1 стакан усанд хийн хутгаж, алиман дээрээ хийнэ.
  3. Ингээд алимтай саваа дүүртэл ус хийж орхиорой.
  4. Шилэн савтай алимаа даавуугаар боож, гялгар уутанд хийж, дулаахан, харанхуй газар 2-3 долоо хоног хадгална.
  5. Хугацаа болоход алимаа шүүж авна.
  6. Шүүсийг нь буцааж таглаад, дулаахан алчуураар боож, харанхуй газар ахин 4-6 долоо хоног хадгалаарай.
  7. Ингэхдээ хэд хоногт нэг удаа модон халбагаар шүүсээ хутгах хэрэгтэй.
  8. Товлосон хугацаа болоход таны алимны цуу бэлэн болох аж.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таныг удаанаар үхэлд хүргэж буй хоол хүнс. Эдгээр хүнсийг яг өнөөдрөөс идэхээ зогсоо!

Оросууд энэ аргаар элгээ эмчилж цэвэрлэдэг. Гайхамшигтай үр дүнтэй!