in

Хөмсгөө шивүүлнэ гэж боддог байсан ч, би энэ аргыг хэрэглээд хөмсгөө ургуулж чадсан!

Хөмсөг нь нүүрний зөв төрхийг гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймдээ ч та хөмсгөө цэвэрхэн засч, будсанаар үзэсгэлэнтэй, зөв төрхтэй харагдаж чадна. Харин хөмсөг муутай охид бүсгүйчүүд маань хөмсгөө шивүүлэх замыг сонгодог. Гэхдээ энэ нь зөв сонголт байж чадах болов уу.

Хөмсөг шивүүлснээр, та хөмсгөө өөр янзаар будаж, будалтаа өөрчилж чадахгүйд хүрэх төдийгүй бага зэрэг хиймэл харагдах магадлалтай. Тэгвэл та бүхэндээ хөмсөг ургуулах хамгийн хялбархан болоод үр дүнтэй аргыг танилцуулж байна. Үр дүнгийн хувьд баталгаа өгч чадна шүү.

Касторын тос

Уураг, С витамин, өөхний хүчил, антиоксидантаар баялаг касторын тос нь хөмсөг ургуулах хамгийн шилдэг аргуудын нэг юм.

  1. Хөвөнд касторын тос шингээнэ.
  2. Үүгээрээ хөмсгөө арчиж, хуруугаараа 2-5 минут иллэг хийгээрэй.
  3. Ингээд шууд орондоо орж унтаарай.
  4. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угааж, тосоо арилгана.
  5. Хэд хэдэн долоо хоногийн турш өдөр бүр тус аргыг хэрэглэснээр, таны хөмсөг мэдэгдэхүйц ургаж эхэлнэ.

Оливын тос

Е витаминаар баялаг тул таны хөмсгийг ургуулж, өтгөрүүлнэ.

  1. Өдөр бүр бүлээн оливын тосоор хөмсгөндөө иллэг хийгээрэй.
  2. Өглөө нь халуун бүлээн усаар хөмсгөө угааж цэвэрлэнэ.

Сонгины шүүс

Сонгины шүүс нь зөвхөн хөмсөг гэлтгүй үр ургалтанд сайн нөлөөтэй гэдгээрээ алдартай.

  1. 1 ширхэг жижиг сонгиныг татаж хэрчээд, шүүсийг нь шахна.
  2. Үүгээрээ хөмсгөндөө 3-5 минут иллэг хийгээрэй.
  3. Үүнийгээ хатааж, хүйтэн усаар угаана.
  4. 3 сарын турш өдөр бүр хэрэглээрэй.

Өндөгний шар

Уургийн өндөр агууламжтай өндөг нь хөмсгийг богино хугацаанд ургуулна.

  1. Өндөгний шарыг ялгаж авна.
  2. Үүнийгээ задалж хутгаад, хөмсгөндөө түрхээрэй.
  3. 10-15 минутын дараа хүйтэн усаар угаана.
  4. Долоо хоногт 1 удаа тус аргыг хэрэглээрэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Өндөр даралт, холестринд баяртай гэж хэлээрэй!

7 хоногт 3 удаа усанд сэлээд байвал таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна