in

ЗөвЗөв ХоосонХоосон

Толгой тань өвдвөл эм биш, үүнийг уугаарай!

Шалтгаангүйгээр гэнэт толгой нь өвддөг хүмүүс олон байдаг. Энэ үед хүмүүс ихэвчлэн өвчин намдаах, толгойны эм зэргээс сонгон хэрэглэдэг билээ.

Гэвч ингэснээр сүүлдээ толгойн өвдөлт эмэнд ч намдахаа больж, таныг зовоож эхэлнэ. Энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд та байгалийн аргаар толгойн өвчнөөс салах хэрэгтэй. Үүний орц нь маш энгийн тул танд ч бас бэлтгэхэд хялбар байх болов уу.

Хэрэг болох зүйлс:

  1. Сармис – 10 хумс
  2. Зөгийн бал – 2.5 аяга
  3. Бөөрөнхий хар перец – 4-5 ширхэг

Бэлтгэх болон хэрэглэх арга:

Эхлээд сармисаа хальсалж хэрчинэ. Дараа нь сармисаа шилэн саванд хийж, дээр нь зөгийн балаа нэмээрэй. Эцэст нь хар перецээ хийх хэрэгтэй.
Бэлтгэсэн бэлдмэлээ хөргөгчинд хийж, 5 хоног хадгална.
Хэрвээ гэнэт толгой тань өвдөж эхэлбэл, бэлдмэлээсээ нэг халбагыг идээрэй.
Мөн та үүнийг өдөр бүр нэг халбагыг идсэн ч болно. Энэ нь толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж буй хэрэг юм.

Зөгийн бал, сармисны холимог нь цусны эргэлтийг сайжруулж, даралтыг буулгах төдийгүй дархлааны системийг дэмжих зэрэг эерэг үр дүнтэй юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таныг ядуу сэтгэхүйтэй болгодог 13 дадал

Зүрхний шигдээс болохоос нэг сарын өмнө хэрхэн мэдэх вэ?