in

Эрчүүдэд хэзээ ч хэзээ ч, хэлж болохгүй 5 үг! Энэ тэднийг бухимдуулж, эргэлзээг төрүүлдэг

Бүсгүйчүүдийг л эмзэг, мэдрэг, амархан гомддог хэмээн бид ярьдаг. Гэвч цаг дээрээ эрчүүд, бүсгүйчүүдийг бодоход хамаагүй эмзэг, зөөлөн хүмүүс байдаг аж. Тэд бүсгүйчүүдийн тоомжиргүй хэлсэн ганц үгэнд гомдож, мах ихээр бухимдаж болно. Иймд та дараах үгсийг нөхөр, болон найз залуудаа аль болох бүү хэлээрэй.

1. Чи өнөөдөр ямар өдөр гэдгийг санаж байна уу?

Эрчүүд тийм ч хянамгай хүмүүс биш. Мөн өдөр судар, ямарваа нэгэн тэмдэглэлт өдрийг үргэлж санаад байдаггүй нь харамсалтай. Тиймээс та тэднээс өнөөдөр ямар өдөр вэ гэхчлэн шалгааж буй асуултуудыг нэг их асуусны хэрэггүй болов уу.

2. Бид ярилцах хэрэгтэй байна

Энэ нь тэднийг маш хүнд байдалд оруулдаг гэж хэлэхэд болно. Бүсгүй нь тэдэнд ийм зүйл хэлэхэд тэд маш их зүйл боддог бөгөөд өөрийнх нь юу болохгүй байгааг маш их гайхдаг байна. Мөн өөрт нь юу хэлэх бол гэхээс маш их эмээдэг.

3. Чи надад хайртай юу? Найзуудаа эсвэл намайг сонго

Тэдэнд иймэрхүү сонголт тулгах нь маш хүнд санагддаг. Эрчүүд эрх чөлөөгөө илүүд үздэг бөгөөд, түүнийг нь хориход маш дургүй. Иймээс түүнд иймэрхүү сонголт үлдээх хэрэггүй.

4. Чи яагаад эр хүн шиг байж болдоггүй юм бэ?

Бараг бүх эрчүүд өөртөө маш итгэлтэй. Мөн тэднийг үгүйсгэх, эмэгтэй хүн шиг мэтээр ойлгуулах нь маш их доромжлол болдог. Тиймээс та найз залуу болон нөхөртөө ийм үгийг хэзээ ч битгий хэлээрэй.

5. Чи надаас ямар нэг өөрчлөлт харахгүй байна уу?

Тэд иймэрхүү асуултанд юу гэж хариулахаа сайн мэддэггүй. Учир нь эрчүүд нарийн ширийн зүйлсийг нэг их сайн ажиглаад, анзаараад байдаггүй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ямар ордны хүмүүс хамгийн сайн хань болдог вэ? Хамгийн сайн хань болох зурхайн 5 орд

Салахад бэлэн байсан бидний харилцаа эдгээр зүйлүүдийн ачаар одоо хэвийн болсон! Хосуудын харилцааг жаргалтай болгодог 15 зүйл