in

Хэлээ тагнаандаа хүргэж, 60 секунд амьсгалаад гайхамшгийг мэдрээрэй!

Та зөв амьсгалж сурснаар, төрөл бүрийн өвчнийг эдгээх боломжтой гэдгийг мэдэх үү? Ялангуяа стресс бухимдал, нойргүйдэл зэрэг өвчнийг амьсгалаар эмчилж болдог байна. Бид өнөөдөр та бүхэндээ биеийг эрүүлжүүлж, өвчнөөс сэргийлэх амьсгалах аргыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Хэлээ тагнаандаа хүргэж, амьсгалах

Доктор Эндрю Вайл гэх эрхэм нь Харвардын их сургуульд суралцаж төгсөөд, мэдрэлийн системийг тайвшруулах амьсгалын аргыг нээж илрүүлсэн юм. Тэрээр хүн хэлээ арагш эргүүлэн, тагнаандаа хүргэж, гүнзгий амьсгаа авах нь биеийг тайвшруулж, өвчнийг намдаадаг хэмээн үзжээ.

Та хэлээ тагнаандаа хүргэж, 60 секундын турш гүнзгий амьсгалаарай. Ингэхдээ биеэ аль болох сул тавьж, нүдээ анин, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хамаг уур бухимдал минутын дотор алга болж, аз жаргал, тайван байдлыг мэдрүүлэх аж.

2. Мөн бид та бүхэндээ хэрхэн “Амьсгалын дасгал” хийх тухай мэдээллийг хүргэж байна

Хоёр гараа хэвлий хэсэгтээ байрлуулж, аажуухан дээшлүүлэн, толгойныхоо дээр байрлуулаарай. Ингэхдээ өлмийгөө мөн зөөлхөн өргөж, буулгах үедээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Дараа нь гараа амрааж, алгаараа зөөлхөн цохиорой. Энэ нь таны биеийг бүхэлд нь энергиэр цэнэглэж, тайвшруулах болно. Та үүнийг 10 удаа давтаж хийхэд хангалттай.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Бямбын Ринчен гуайн гадаад хэл сурч байгаа хүмүүст өгсөн алтан сургаалиуд

Гэрийн нөхцөлд хөлийн эвэр арилгах шалгарсан 5 арга. Өөр юу ч хэрэггүй!