in

Өөрөө ч мэдэлгүй эмзэг эрхтнээ өвчлүүлж байдаг бүсгүйчүүдийн 6 алдаа

Эмэгтэй хүний хувьд хамгийн ихээр анхаарлаа хандуулж байх ёстой зүйл бол эмзэг эрхтэн орчимд байдаг. Өөрсдийн мэдлэг дутмаг, анхааралгүй байдлаас болж, Эмзэг эрхтнээ гэмтээж, цаашлаад томоохон асуудал үүсгэх аюултай байдаг. Иймд бид та бүхэндээ ичимдэг эрхтнийг гэмтээдэг зүйлсийг танилцуулж, болгоомжтой байхыг сануулахаар бэлтгэлээ.

1. Зөөлөвчгүйгээр унадаг дугуй унах

Унадаг дугуй унаж, хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд тустай. Гэхдээ та суудалдаа зөөлөвчгүй дугуй бүү унаарай. Ялангуяа сарын тэмдгийн үед зөөлөвчгүй дугуй унах нь эмзэг эрхтнийг гэмтээж, цусны эргэлтийг сааруулж, судсуудыг шахдаг байна. Үүнээс гадна удаан хугацаанд унаснаар, нөгөө харилцааны амьдралыг идэвхигүй болгож эхэлдэг байна.

2. Дасгал хийсний дараа хувцсаа солихгүй байх

Та дасгал хийж, хөлөрсний дараа, чийгтэй хувцсаа тэр дор нь сольж байгаарай. Учир нь чийгтэй хувцсанд бактер амархан үржиж, биед нэвтэрдэг аж. Дасгалын хувцастайгаа удаан байснаар, бактер нь эмзэг эрхтний сувагт орж, мөөгөнцрийн халдвар үүсгэх аюултай юм. Харин та тус өвчнөөс сэргийлэхийг хүсч байвал, дасгал хийсний дараа хувцсаа аль болох хурдан сольж, усанд орох хэрэгтэй.

3. Крем, шоколадаар тоглох

Хайртдаа гэнэтийн бэлэг барих гэж крем, шингэн шоколадыг бие дээрээ асгах романтик бүсгүйчүүд байдаг. Гэхдээ та үүнийгээ Эмзэг эрхтэн орчмоосоо аль болох хол байлгаарай. Эс бөгөөс наалдамхай шинж чанартай амттан нь Эмзэг эрхтний pH балансыг алдагдуулж, мөөгөнцөр болон өөр бусад халдварт өвчтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг байна.

4. Хэт их савандаж угаах

Мэдээж Эмзэг эрхтэнг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Гэхдээ хэт их хөөсрүүлж угааж болохгүй бөгөөд энэ нь харшил өгч, хорсгох аюултай юм. Мөн хэрэглэж байгаа савангаа сайтар судалж, орц найрлагийг нь анзаарах хэрэгтэй. Эмзэг эрхтнээ угаахад зориулсан тусгай саванг, бага хэмжээгээр хэрэглэж, хувийн ариун цэврээ сахиарай.

5. Шивээс хийлгэх

Та шивээс хийлгэж болох ч гэлээ, Эмзэг эрхтэн орчимдоо үг бичүүлж, зураг зуруулахаас татгалзаарай. Учир нь Эмзэг эрхтний арьс тун эмзэг тул, гэмтэх магадлал өндөр болдог. Тиймээс шивээс хийлгэсний дараа загатнаж, хорсон, үрэвсэх нь бий. Ялангуяа баталгаа муу, чанагүй газар шивээс хийлгэх нь бүр их аюулыг дагуулдаг.

6. Хүүхдийн тосоор тослох

Эмзэг эрхтнээ тосолж, дотно харилцаанд орох нь аюултай болохыг анхаараарай. Учир нь дотно харилцаанд орох явцад, хүүхдийн тос нь Эмзэг эрхтний хананд наалдаж, үрэвсэл үүсгэдэг байна. Харин та үүний оронд усан суурьтай тосыг хэрэглэж болох юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Монгол эмэгтэй хүн бүр үүнийг заавал уншаарай!

Ээж маань хялгасан үрчлээсийг 3 өдрийн дотор арилгах шидэт бэлдмэлийн ачаар наснаасаа 10 дахин залуу харагдах болсон юм!