in

Би эхнэрийгээ үүнийг уугаад 21 хоногт 14 кг хасч чадна гэж бодоогүй. Харин бүх зүйл миний эсрэгээр болсон шүү

Эхнэр маань 2 дахь хүүхдээ төрүүлээд нэлээдгүй жин нэмсэн. Үүндээ ч сэтгэлээр унаж, хоол ундаа ч идэхгүй, өөрийгөө зовоож эхэлсэн юм. Мэдээж надад энэ бүгдийг харж суух таатай байгаагүй. Төрөл бүрийн арга туршиж үзсэн эхнэр маань дараагийн аргынхаа тухай надад хэлж, “Ханиа энэ их аятайхан арга байна. Би хоолоо сойж өөрийгөө зовоохгүй.

Энэ амин дэмээр баялаг ундааг уугаад л турчих юм байна” гэж хэлсэн. Харин би хариуд нь түүнийг шоолж, хэзээ ч бүтэхгүй гээд нэг их тоогоогүй юм. Гэтэл 21 хоногийн дараа гэхэд тэр итгэмээргүй үр дүнгээ надад хэлж, миний буруу байсныг нотолсон.

Тиймдээ ч би эхнэртэй минь адил турах гэж зовж яваа олон бүсгүйчүүдэд туслах гэж эхнэрийнхээ нууц аргыг хуваалцаж байна.

Танд хэрэг болох зүйлс:

  1. Үрсэн цагаан гаа – 1 халбага
  2. Хэрчсэн өргөст хэмх – 1 аяга
  3. Нимбэг – 2 ширхэг
  4. Гааны навч – 4 ширхэг
  5. Эрдэст ус – 2 стакан

Хийх арга:

  1. Усаа буцалгаж, дээр нь гааны навчаа хийж ахин буцалгана. 2 минут байлгасны дараа өөр саванд юүлж хийгээрэй.
  2. Нимбэгнийхээ шүүсийг шахаж, өргөст хэмх, цагаан гаатай хольж цааш тавиарай. Одоо гааны навчтай ус, өргөст хэмх нимбэгний шүүстэйгээ нийлүүлэх хэрэгтэй. Үүнийгээ хөргөгчинд хадгалж, өдөрт нэг стаканыг ууж байгаарай.
  3. Эхний долоо хоногт өдөрт нэг стакан ууж, хоёр дахь долоо хоногт хоёр стакан, гурав дахь долоо хоногт гурван стакан уугаарай.

Энэ нь таны гэдэс дотрыг цэвэрлэж, эрүүлжүүлэх бөгөөд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж, тураах болно. Үүнээс гадна хоолны дуршил ч давхар буурна.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

105 насалсан Япон эмчийн бусдад өгсөн урт удаан амьдралын зөвлөгөө

Хэзээ ч өвддөггүй, хорт хавдар гээчийг мэдэлгүй 100 насалдаг овгийнхон өөрсдийн нууц жороо задалжээ!