in

Зөгийн бал биед сайн гээд хэрэглээд л байна уу? Гэтэл таны хэрэглэж байгаа зөгийн бал хуурамч байвал яах вэ?

Зөгийн бал нь хүний биед олон эерэг нөлөөг үзүүлдэг, анагаах увидастай гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэдэг билээ.Гэхдээ энэ нь 100 хувь байгалийн гаралтай байж л эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай. Харин таны хэрэглэж байгаа зөгийн бал хуурамч, чанар муутай байвал яах вэ?

Хуурамч зөгийн бал сүүлийн үед их хэмжээгээр үйлдвэрлэгдэн гарч, хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд байгаа юм. Иймд бид та бүхэндээ зөгийн балыг хуурамч эсэхийг ялгаж мэдэх хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.

1. Зөгийн балны савалгааг ажиглах

Та зөгийн балаа худалдаж авахаас өмнө, савлагааг нь сайтар ажиглаж, хараарай. Ингэхдээ орц, найрлага, нэмэлт бодисуудыг унших хэрэгтэй.Мөн ямар нэгэн амт оруулагч, чихэр нэмэлтээр оруулсан эсэхийг ч ажиглаарай. Хэрэв та тухайн зөгийн балыг цэвэр, сайн чанартай гэж бодохгүй байвал, зөгий үржүүлгийн газраас хамгийн чанартайг нь авч болох юм.

2. Гартаа дусааж үзэх

Та бага зэрэг зөгийн балыг эрхий хурууныхаа өндөг дээр дусааж үзээрэй. Хэрэв зөгийн бал ямар ч хөдөлгөөнгүй, ийш тийш урсахгүй өтгөн байвал энэ нь сайн чанартай болохыг илтгэнэ.

3. Усанд хийх

Та шилэн аягатай усанд нэг халбага зөгийн балыг хийгээрэй. Дараа нь сайтар ажиглах хэрэгтэй. Цэвэр зөгийн бал усны ёроол руу шууд унаж, живэх бол, хуурамч нь усандаа уусч, хайлах болно.

Хуурамч зөгийн бал биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хуурамч зөгийн бал нь:

  1. Д е к с т р о з
  2. Г л ю к о з
  3. Их хэмжээний элсэн чихэр
  4. Чихрийн сироп
  5. Эрдэнэ шишийн сироп
  6. Гурил
  7. Цардуул зэргийг агуулдаг.

Энэ нь биед хэт их хэмжээний чихрийг хуримтлуулж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд цаашлаад төрөл бүрийн зүрх судасны өвчтэй болгохыг үгүйсгэхгүй. Мөн даралт нэмэгдүүлж, чихрийн шижин өвчний үндэс суурийг тавьдаг байна.

Харин цэвэр зөгийн бал нь 16 төрлийн эрдэс бодис, 21 төрлийн витамин, 18 амино хүчил, төрөл бүрийн а н т и о к с и д а н т агуулдаг билээ. Хэрэв та эдгээр биед тустай, дотроос тань эмчилж, сэргээх амин дэмүүдийг биедээ хуримтлуулахыг хүсч байвал, зөгийн бал авахдаа илүү анхаарал болгоомжтой байгаарай.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хэзээ ч өвддөггүй, хорт хавдар гээчийг мэдэлгүй 100 насалдаг овгийнхон өөрсдийн нууц жороо задалжээ!

Өглөө сэрэхэд дэр дүүрэн үс, үсээ самнахад сам дүүрэн үс, толгойгоо илэхэд гарт дүүрэн үс Их ч уйлсан. Харин үүнийг хэрэглэж би үсний уналтаа зогсоосон!