in

Дархлаа сайжруулах бэлдмэл. Дархлаа сайн байвал ямар ч өвчнөөс айлтгүй болно!

Цагаан гаа, нимбэг, зөгийн балны бэлдмэл нь дэлхийн олон үндэстэн ястны дунд домог мэт тархан өргөн хэрэглэгдэх болсон ханиадны эсрэг хамгийн үр дүнтэй ардын арга юм.

Орц:

  1. Нимбэг – 1 ширхэг
  2. Цагаан гааны жижиг булцуу – 5 см
  3. Зөгийн бал – 1 аяга

Бэлдэх арга:

Нимгэн хэрчсэн нимбэг, цагаан гаагаа сайтар битүүмжтэй шилэн савандаа хийж дээрээс нь зөгийн балаа хийгээд таглана. Хөргөгчиндөө хийж 2-3 долоо хоног байлгана. Ингэхэд нимбэг болон, цагаан гааны амт, чанар зөгийн балтай нэгдэж, ханиадыг дарж, вирусыг устгах хүчит нэгдэл болдог.

Хэрэглэх арга:

Ингээд ханиад хүрч байгаа шинж тэмдэг илрэх , нус гоожиж хамар шархираад ирмэгц л нэг халбага бэлдмэл дээрээ нэг аяга халуун ус хийж сайтар хутгаад ууна. Ханиадны хүнд хөнгөнөөс шалтгаалан өглөө, өдөр, орой ууж болно. Эсвэл сэргийлэх маягаар орой унтахдаа ууж болно.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Суудлын мэдрэлийн өвчнийг эмчлэхийн тулд үүнээс нэг халбагыг л уу!

Үүнээс нэг аягыг уухад 60 минут дасгал хийсэнтэй тэнцэнэ!