in

ЗөвЗөв

Үүнийг идвэл таны тархинд шимэгч хорхой үүсэх аюултай!

Таны биед шимэгч хорхой орсон тохиолдолд, нүд, булчин, тархи гэхчлэн аль ч хэсэгт нэвтэрч болзошгүй. Энэ нь хэдийгээр энгийн нэг шимэгч хорхой мэт санагдаж болох ч, зарим тохиолдолд биеийн хяналтыг алдагдуулж, цаашлаад амь насанд аймшигтай хор хөнөөлийг учруулах нь бий. Иймд бид өнөөдөр та бүхэндээ шимэгч хорхойн тухай болон энэ нь ямар хоол хүнсэнд агуулагдаж, биед дамждаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Ямар хоол хүнсэнд шимэгч хорхой агуулагддаг вэ?

Түүхий, шүүрхий мах, халдвартай амьтны мах, бохир ус, халдвартай тахианы өндөг, бүрэн боловсроогүй бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн зэргийг идэж хэрэглэснээр, шимэгч хорхойг биедээ үүрлүүлэх магадлал нэмэгддэг байна.

2. Шимэгч хорхой биед үүрлэх шалтгаан

Хүний биед нэвтэрдэг 6 өөр төрлийн шимэгч хорхой байдаг. Тэд ихэвчлэн мал амьтнаас хүнд дамжин халдварладаг бөгөөд биед сөрөг нөлөөг үзүүлдэг аж. Шимэгч хорхой нь амьдралын гурван үе шаттай бөгөөд үүнийг нь өндөг, авгалдай, нас бие гүйцсэн хорхой хэмээн ангилдаг. Авгалдай нь түүхий, шүүрхий мах, халдвартай амьтны махнаас хүний биед дамжин орж ирдэг. Харин шимэгч нь өндөг байхдаа бохир гар, хэрэгслээр дамжиж, биед нэвтэрдэг аж.

3. Биед шимэгч хорхой орсныг илтгэх шинж тэмдэг

Шинж тэмдэг:

  1. Дотор муухайрах
  2. Сульдах
  3. Суулгах
  4. Хэвлий хэсгээр өвдөх
  5. Хоолны дуршил буурах
  6. Ядаргаанд орох
  7. Жин хасах
  8. Витамин, эрдсийн дутагдалд орох
  9. Бие загатнах

Шимэгч хорхой биед үүрлэсэн тохиолдолд, заримдаа ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Цөөн хэдэн тохиолдолд шимэгч хорхой нь гэдэсний үйл ажиллагааг саатуулж, түгжрэл үүсгэж мэднэ. Хэрэв шимэгч хорхойн авгалдай гэдэснээс гарч, биеэр дамжвал элэг, нүд, зүрх, тархинд асуудал үүсгэж, аюултай хор уршгийг авчирдаг. Үүнээс болж нүд сохрох, сэтгэцийн эмгэгтэй болгох, цаашлаад шимэгч хорхой биед ихээр үржсэн бол тухайн хүнийг үхэлд хүргэдэг.

4. Шимэгч хорхойн эмчилгээ

Хэрэв танд шимэгч хорхойн дээрх шинжүүд илэрвэл, эмчид хандах хэрэгтэй. Шимэгчийг тусгай багажаар шалгаж үздэг бөгөөд хэрэв багажинд хорхой илэрвэл, цусны шинжилгээ авах болно. Мөн шаардлагатай нөхцөлд эмч нар “томограф” болон “соронзон резонанс”-ын шинжилгээ авч, нарийвчлан судалж үзнэ.

Тухайн хүнд байгаа шимэгч хорхой хэр аюултай, олон байгаагаас хамаарч, эмчилгээний хугацаа уртсах бөгөөд тус төрлийн өвчинд хамгийн түгээмэл хэрэглэгдэх эм бол “praziquantel” юм. Энэхүү эм нь бие дэх шимэгч хорхойг үгүй хийж, цэвэрлэх тустай. Эмчилгээ хийлгэж дууссаны дараа бие дэх шимэгч хорхойн 95 хувь нь уствал, та өөрийгөө эдгэрсэн хэмээн ойлгож болно.

5. Урьдчилан сэргийлэх

  1. Та хувийн ариун цэврээ сайтар сахиж, хоол идэхээс өмнө гараа угааж хэвшээрэй.
  2. Түүхий загас идэхээс татгалзах
  3. Махаа заавал бүрэн гүйцэт болгож идээрэй. Багадаа л гэхэд Фаренгейтын 165 хэмд махаа шарж, хуурч идэх бөгөөд гүйцэт болгож, гаргаснаас 3 минутын дараа идээрэй.
  4. Шимэгч хорхойн өндгийг устгахын тулд махаа -4 хэмийн хүйтэнд 24 цаг байлгана.
  5. Хөгжил буурай орнуудаар аялж, жимс ногоо идэхдээ заавал угааж, сайтар цэвэрлэх хэрэгтэй.
  6. Хоолоо бэлтгэхээс өмнө үргэлж гараа савандаж угааж байхыг санаарай!

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Шөнө дунд цонхоор хэзээ ч битгий хар! Яагаад гэвэл

Япончуудын эрүүл энх, өвчин зовлонгүй амьдралын нууц хушганы иллэг. Үүнийг хэрхэн хийх вэ?