in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ЗөвЗөв ГайхалтайГайхалтай УхаантайУхаантай БурууБуруу ХоосонХоосон ГунигтайГунигтай

Энэ аргыг сурсан байхад та хэтэвчиндээ үргэлж мөнгөтэй байх болно

Мөнгө аз жаргалын түлхүүр гэдэг. Энэ нь ч үнэн. Өнөөдөр мөнгөгүй бүтэх ажил гэж үгүй болжээ. Тиймдээ ч бид цаг нарыг ажралгүй ажиллаж, гэр бүл, үнэ цэнэтэй зүйлсээ мартахад ч ойрхон болоод байгааг нуух юун. Тэгвэл тэгтлээ их хүсдэг мөнгөө хэтэвчиндээ татах энгийн аргуудыг та бүхэндээ сонирхуулж байна. Эдгээрийг хэрэгжүүлнээр, та мөнгөөр үл тасарна.

Хэтэвчиндээ мөнгөө хийхдээ буруу харуулж буюу доош нь харуулж хийж байгаарай. Энэ нь мөнгийг дуудаж оруулдаг. Харин эсрэгээрээ зөв буюу дээш нь харуулж хийвэл мөнгө гарч явна хэмээдэг байна.
Өөрийнхөө төрсөн өдрийн тоотой эсвэл дуртай тоо тань багтсан номертэй мөнгийг хадгалж, үргэлж хэтэвчиндээ авч яваарай.

Хэрэв та хэтэвчиндээ өөр улс орны мөнгөн тэмдэгтийг авч явдаг бол тусад нь хийж байгаарай. Ядаж өөр цахилгаантай хэсэгт хийж, тусгаарлах хэрэгтэй.
Та гудамжнаас мөнгө олвол мөнгөө аль талаар харсан байгааг ажиглах хэрэгтэй. Хэрэв мөнгө зурагтай талаараа харсан байвал авч хэтэвчиндээ хий. Энэ таны орлогын үүдийг нээнэ. Харин дотор талаараа харсан байвал авалгүй орхиод явсан нь дээр.

Нэг хэтэвчээ хэтэрхий олон жил барих нь тийм ч зөв санаа биш. Та хэтэвчээ 5 жил болоод нэг удаа сольж байгаарай.
Хэтэвчиндээ хиртсэн тооцооны баримтууд авч явах хэрэггүй. Яг одоо гаргаж хаяарай.
Хэтэвчээ ямар ч мөнгөгүй хоосон байлгаж болохгүй. Ядаж 100 төгрөгтэй үлдээж байгаарай.
Хэтэвчиндээ хамгийн сайхан энерги шингэсэн зургийг авч явж байгаарай. Энэ нь мөнгө болоод аз жаргалыг дуудаж байдаг.
Хамгийн их мөнгө хуруудаг хэтэвч нь арьсан улаан хэтэвч байдаг гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Гарны гоо үзэсгэлэнд зориулсан ид шидийн тос!

Зүрхний шигдээс үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ? Үүнийг 2 минут түр зогсоож анхаарлаа хандуулж уншаарай