in

ГайхалтайГайхалтай УтгагүйУтгагүй

Бид бүгдийн дунд судас яагаад бүдүүрч тод харагдаад байдаг шалтгааныг мэдэхгүй хүн байгаа юм биш биз?

Судас бол хүчилтөрөгч болон бусад элементүүдийг зүрхэнд хүргэж өгөх чухал үүргийг гүйцэтгэдэг нэг талын хавхлагуудын ухаалаг системийн нэгдэл гэдэгт эргэлзэхгүй биз. Бид арьсан дотор байгаа судсаа бүдүүрч тодрох үед нь л анзаардаг болхоос бусад үед хэзээч анзаарч хардаггүй. Таны судас гэнэт бүдүүрч, тодорч гарч ирвэл сандарч тэвдэж эмнэлэг орох шаардлаггүй. Энэ нь эрүүл мэндийн ноцтой өөрчлөлтийг илэрхийлдэг бол ихэвчлэн байгалийн гаралтай, аюул багатай өвчлөл байдаг.

Таны арьсны төрлөөс шалтгаалж болзошгүй

Цайвар арьстай хүмүүсийн судас бараан арьстай хүмүүсийнхээс илүү тод харагддаг. Нимгэн арьс ч адил. Биднийг хөгширч нас ахих тусам арьсан доорх өөхлөг давхарга нимгэрдэг учраас настай хүмүүсийн гар, хөл гэх мэт эрхтнүүдийн судас илүү тод харагддаг. Зарим хүмүүсийн судас төрөлхийн л арьсны нимгэн давхарга дор байрласан байдаг.

Дасгалын хийсэн үед судас тодордог

Дасгалын үеэр судас тодорч гарч ирэх нь хэвийн үзэгдэл. Учир нь дасгал хийх үед булчин эрчимтэй ажиллаж, цусны эргэлтийг түргэсгэснээр судас маш хурдан тодордог. Харин дасгал дуусаж, бие амрахад судас бүдгэрч алга болдог.

Жирэмсэн үед судас тодорсон байдаг

Олон эмэгтэйчүүд жирэмслэлтийн үед судас нь тодорсон байдаг бөгөөд энэ нь асуудал биш. Жирэмсэн эмэгтэйн цусны эргэлт энгийн эмэгтэй хүнийхээс хурдан байдаг учраас эрчимтэй юүлэгдэх их цусыг зохицуулахын тулд судас тодорч гарч ирдэг.

Туранхай хүний судас тод байх нь ойлгомжтой

Таргалалт багатай хүмүүсийн судас тод харагдах нь энгийн үзэгдэл. Туранхай хүмүүсийн арьсан доторх өөхөн давхарга маш нимгэн байдаг учир судсыг нимгэн бүрхүүлээр бүрхэнэ гэсэн үг.

Гэвч судас бүдүүрч, тодорсон тохиолдолд эмчид үзүүлэх шалтгаан байдаг

Олон тохиолдолд судас бүдүүрч тод харагдах нь асуудал биш ч давхар цээж өвдөх, амьсгаа өндөрсөх, судасны ойролцоо шархлах, хавдвал заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг танд сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Ээж минь энэ маскны ачаар 20 настай охин шиг л залуу харагддаг болсон гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна!

Дүү маань энэ дасгалыг өдөр болгон хийснээр хоёр метр болж чадсан!