in

ЗөвЗөв ДажгүйДажгүй ГунигтайГунигтай УтгагүйУтгагүй БурууБуруу УхаантайУхаантай ГайхалтайГайхалтай

Дүү маань үүнийг хэрэглэснээр цагаан батганаас үүрд хагацаж чадсан аргаас та бүхэнтэйгээ хуваалцъя!

Та бүхэний арьсан дээр жижиг биржгэр цагаан цэгүүд гарч байгаа биз энэ цэгүүдийг цагаан батга эсвэл “Элижа” гэж нэрлэдэг. Цагаан батга нь арьс хэт хуурайших болон арьсаа цэвэрлэхгүй байснаас болж гарж эхэлдэг. Батгаа шахаж цэвэрлэж болох ч ийм төрлийн биржгэр цагаан батгыг шахах нь төвөгтэй тул гэрийн аргаар арчилсанаар цагаан батганаасаа салж болдог гэнэ.

Юунаас болж таний арьсан дээр цагаан батга гардаг вэ?

Идээт улаан батгыг бодвол хэмжээгээрээ жижиг, нүдний доор, хамрын хажуугаар, уруулын доогуур, нүдний ухархайнд бөөгнөрч гардаг биржгэр, зөөлөн цагаан толгойтой батгыг “цагаан батга” гэдэг. Арьснаас тос ялгарч эсвэл нүүрний будагтайгаа унтсанаас арьсны нүх бөглөрсөнөөс болж батга үүсдэг.

  • Наранд хэт удаан, хамгаалах тос түрхэхгүй
  • Арьсан дээр гарсан элдэв тууралтаа эмчлэхгүй удхаар
  • Хортой ургамал арьсандаа хүргэх
  • Химийн гаралтай хүчтэй тос түрхэх
  • Арьсны лазер болон тарилгын элдэв эмчилгээ зэргээс шалтгаалж болно.

Ихэнхдээ нуруу, цээж, нүүрний арьсаар туурдаг. Энэ үед арьс арчилгааг маш сайн хийж цагаан батганаасаа салахгүй бол, улам ихэссээр байх болно. Арчилгаа хийхдээ арьсаа маажих, хүчтэй хүрэх зэргээр бохир оруулж болохгүй бөгөөд аль болох зөөлөн арчилж чадвал сорвигүй эдгэдэг.

Гэрийн аргаар хэрхэн арьсаа арчлах арга

  • Зөгийн бал нь байгалийн гаралтай халдваргүйжүүлэгч бодис болон тэжээллэг витаминуудыг ихээр агуулдаг. Зөвхөн цагаан батга гэлтгүй толгойгүй улаан батгыг доорх аргаар эмчилж болдог.

Орц:

  • 1 цайны халбага цэвэр зөгийн бал
  • 1 цайны халбага жижиг ширхэгтэй элсэн чихэр
  • 1 цайны халбага Жожоба(Jojoba)-ний тос
  • 1 цайны халбага овъёос

Хийх арга:

  • Бүх орцоо хольж өтгөн зуурмаг болгоно
  • Зуурмагаа угааж, хатаасан нүүрэн дээрээ түрхээд 3-5 минут тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ
  • Бүлээн усаар арьсаа зайлна
  • Хэрэв ус хангалттай цэвэрлэж чадахгүй бол зөөлөн бүтэцтэй саван хэрэглээрэй

Гранат жимсийг ууж хэрэглэбэл, биен дэх коллагений түвшинг нэмэгдүүлж, арьсыг өнгөлөг болгоход маш сайн. Харин гаднаасаа түрхэж хэрэглэбэл, арьсны pH балансын түвшинг тэнцвэржүүлж хар, улаан, цагаан батга гарахаас дээд зэргээр сэргийлнэ.

Орц:

  • Нунтаг гранат жимс 2 цайны халбага
  • Бор сахар 1 цайны халбага
  • Зөгийн бал 1 цайны халбага
  • Жожобаны тос 1 цайны халбага

Хийх арга:

  • Бүх орцоо хооронд нь сайн хольж зуурмаг болгоно.
  • Зуурмагаараа нүүрэндээ 5-7 минут тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж, ахин 5 минут амраана.
  • Нүүрээ халуун бүлээн усаар сайтар угаана

Касторын тос

Касторын тос нь арьсны уян хатан, чийглэг байдлыг хангах Е витаминаар баялаг учир хэт хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлдэг ба арьсандаа жигд түрхээд унтахынхаа өмнө бүлээн бигнүүртэй алчуураар арчиж байвал, арьс маш хурдан өнгө нь сэргэж чийглэг болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Аавыг минь ходоодны үрэвсэл олон жил зовоосон. Харин үүнийг уугаад аав маань бүрэн эдгэрсэн!

Бүсгүйчүүд та бүхэнд өндгөвчний архаг үрэвсэл хэрхэн нөлөөлдөг вэ?