in

Бүсгүйчүүд та бүхэнд өндгөвчний архаг үрэвсэл хэрхэн нөлөөлдөг вэ?

Саяхан хийгдсэн судалгаагаар, өндгөвчний архаг үрэвсэлтэй буюу өндгөвчиндөө уйланхайтай эмэгтэйчүүд сэтгэц мэдрэлийн өвчинд өртөх магадлал хэвийн эмэгтэйчүүдээс илүү байдаг хэмээжээ. Ингээд зогсохгүй тэднээс төрөх хүүхэд нь аутизм болон анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байх магадлалтай. Кардифын их сургуулийн судалгаагаар эх болон хүүхдийн сэтгэцийн байдал хоорондоо холбоотой гэдгийг батласан боловч чухам юу нь юунд нөлөөлдөг гэдэг талаар баттай хариу олоогүй юм.

#1 Өндгөвчний үрэвсэл

Өндгөвчний үрэвсэл яагаад үүсдэг талаар тодорхой мэдээлэл байдаггүй ба эмэгтэйчүүд ч гэсэн ийм өвчнөөр шаналж байгаагаа мэддэггүй. Энэ уйланхай нь ихэнхидээ маш жижигхэн байдаг тул тэр бүр анзаарагддаггүй. Өндгөвчний үрэвслийг шууд харагдах байдлаар нь тодорхойлон өндгөвчний уйланхай гэж нэрлэсэн бөгөөд энгийн нэг уйланхайг бодвол үүсэх шалтгаан, гарах үр уршгаараа хоорондоо ялгаатай. Энэ нь үнэндээ дотоод шүүрлийн болон гормонтой холбоотой байна.

#2 Уйланхай

Уйланхайтай эмэгтэйчүүдэд эр гормон болох андрогень арай ихээр ялгарч байдаг тул сарын тэмдэг тогтворгүйжих, нүүрэн дээр илүүдэл үс ургах, батга гарах болон бүр үргүйдэл гэх мэт асуудлууд үүсч болно. Энэ эмгэг нь илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд үүсэх тохиолдол өндөр байдаг ч хүн бүрт өөр өөр байдлаар шинж тэмдэг нь илэрдэг. Уйланхайтай эмэгтэйн бие инсулинийг их хэмжээгээр ялгаруулснаар таргалах магадлалтай ч зарим эмэгтэйчүүд жин нэмсний дараа уйланхайтай болдог. Судлаачдад өндгөвч, таргалалт болон дотоод шүүрлийн системийн хоорондын харилцан үйлчлэл нь уйланхайтай эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, тэдгээрийн хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлахад бэрхшээл учруулдаг юм.

#3 Судалгаа

Эдгээрийн хоорондын харилцан үйлчлэл, холбоог тотоохын тулд К а р д и ф ы н судлаачид өндгөвчиндөө уйланхайтай гэж оношлогдсон 17 мянган эмэгтэйчүүдэд судалгаа хийсэн бөгөөд Тэд эдгээр эмэгтэйчүүдийг өндгөвчний уйланхайгүй эмэгтэйчүүдтэй нас, биеийн жин зэргээр нь тааруулан үзэхэд, уйланхайтай эмэгтэйчүүд нь сэтгэл санааны гутрал, уур уцаар, буруу хооллолт зэрэг хэд хэдэн эмгэгтэй байгааг тогтоосон. Үр дүн нь Тайвань болон Австралид явуулсан судалгааны үр дүнтэй адил байсан байна.

#4 Таргалалт

Таргалалт л гэхэд дангаараа сэтгэл гутралын 25%-ийг үүсгэдэг. Таргалалтын хувьд ойролцоо эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан боловч уйланхайтай эмэгтэйчүүд нь сэтгэл гутралд илүү их орсон байдаг. Энэ нь магадгүй уйланхайнаас үүссэн бусад шинж тэмдэгтэй холбоотой байх гэж судлаачид дүгнэсэн бөгөөд өндгөвчний уйланхайны улмаас нүүрэн дээр илүүдэл үс ургах, батга гарахын улмаас бүсгүйчүүд сэтгэлээр унах явдал их гардаг. Харин буруу зуршил бүхий хооллолт нь их идэх эрсдэлийг нэмэгдүүлж, инсулин ба сарын тэмдгийн мөчлөгийн тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлдөг. Мөн уйланхайтай эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог инсулины эсэргүүцэл болон сэтгэл гутралын хоорондын холбоог өөр судалгаагаар нээн илрүүлсэн. Таргалалт, уйланхай хоёрын адилаар инсулины эсэргүүцэл, сэтгэл гутрал 2 нь нэг нэгнээ үүсгэхээс илүүтэйгээр нэг нэгнээ дэмжин ажилладаг. Уйланхай нь бас л эмэгтэй хүнийг уур уцаартай болгох магадлал өндөр байдаг гэдгийг тогтоосон.

#5 Сэтгэцийн эмгэг

Судлаачдын хэлснээр тэдний судалгаа явуулж байсан биет нь уйланхай болон ш и з о ф р е н и, а у т и з м, б у л и м и (маш их өлсөх), таталт, бие хүн хуваагдах зэргийг холбоотой гэж үзэхэд хангалттай байгаагүй ч сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж болох нотолгоог олсон байдаг. Уйланхайтай эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй бөгөөд тэдний харилцан үйлчлэл нь эсрэгээр явагддаг байж болохыг өмнөх судалгаагаар олж мэдсэн бөгөөд сэтгэцийн эмгэгийг эмчлэхийн тулд хэрэглэдэг эм болох в п р а в а т нь өндгөвчний уйланхай хөгжих эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн. Хэдийгээр энэхүү бэлдмэл нь яаж уйланхай үүсгэдэг гэдэг нь тодорхой биш байгаа ч уг эмийг хэрэглэдэг хэд хэдэн эмэгтэйчүүдэд уйланхай үүссэнээс гадна бусад шинж тэмдгүүд илрээд байгааг тогтоосон. Гормоны тэнцвэргүй байдал нь эмэгтэй хүний vтрээний орчныг өөрчилснөөр жирэмсэн болох үед ургийн тархины хөгжилд өөрчлөлт үзүүлдэг байх гэсэн таамаглалыг К а р д и ф ы н судлаачид олж тогтоосон байна.

#6 Магадлал

Уйланхайтай ээжээс аутизм, уур у ц а а р т а й хүүхэд төрөх магадлал илүү байдаг. Судалгааны дүн дээр үндэслэж үзээд, эмэгтэй хүний саван дах эр бэлгийн эсийн хэмжээ ихсэх нь ургийн тархины хөгжилд нөлөө үзүүлэх магадлалтай гэж оношилсон. Өндгөвчний уйланхай болон эмэгтэй хүний ​​сэтгэцийн эрүүл мэнд хоёрын харилцан хамаарал нь ургийн тархины хөгжилтэй үл мэдэгдэх, төвөгтэй хүчин зүйлүүдээр хэзээ нэгэн цагт салшгүй холбоотой байх боломжтой.

Сэтгэцийн эмгэгийн ямар бүрэлдэхүүн хэсгүүд сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тодорхойлохын тулд цаашид судлах хэрэгтэй бөгөөд өндгөвчний уйланхайтай бүх өвчтөн эрсдэлд орж байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай” хэмээн мэргэжлийн эмч зөвлөжээ.

Ирээдүйд “Өндгөвчний уйланхайд хувь нэмэр оруулж буй генетикийн хүчин зүйлүүд нь сэтгэцийн эрүүл мэнд, м э д р э л и й н э м г э г т эрсдэл учруулж байгаа талаар судлах нь эдгээр э м г э г ү ү д э д биологийн аргаар илрэх шинэ эмчилгээг нээн илрүүлэхэд тус дөхөм болох магадлалтай” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Дүү маань үүнийг хэрэглэснээр цагаан батганаас үүрд хагацаж чадсан аргаас та бүхэнтэйгээ хуваалцъя!

Эгч маань үүнийг хэрэглээд арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө аварч чадсан!