in

Эгч маань үүнийг хэрэглээд арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө аварч чадсан!

Та хөгшрөх тусам арьс, нүүрний бүтэц, шинж чанар өөрчлөгдөж, үрчлээ, толбо нэмэгдэж байдаг гэдгийг мэдэх байх. Эдгээр арьсны эмгэг нь ихэнх тохиолдолд хөгшрөлттэй холбоотой бөгөөд бид цаг хугацааг мэдээж зогсоож дийлэхгүй. Харин зарим нь гадны нөлөөлөл мөн бидний арьсаа буруу арчилсаны улмаас үүсдэг. Харин бид арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө хэрхэн залуу сайхан хэвээр нь хадгалан үлдэх талаархи аргыг танд хүргэе.

Өндөг, луувантай маск

Нэг ширхэг жижиг лууван арилгаад, үрэгчээр үрээд мөн адил нэг ширхэг өндгийг сайтар хутгаад дээр нь үрсэн луувангаа нэмээд хооронд нь сайтар холино. Ингээд бэлэн болсон маскаа нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нүүр болон хүзүүндээ түрхэж, ойролцоогоор 30 минут болсны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй. Үүний дараа чийгшүүлэгч тос эсвэл бүйлсний тос түрхэж болно. Энэ маскыг 10 өдөр дарааллан хэрэглэх хэрэгтэй. Харин дараа нь нэг 7 хоног маскаа тавихаа зогсоогоод, дараагийн 7 хоногоос өнжөөд 2-оос 3 удаа тавьж хэрэглэнэ. Нэг сарын дараа гэхэд нөсөө толбо арилж, арьс тань илүү зөөлөн, булбарай болох болно.

Яншуйны маск

Шинэхэн яншуйг угааж, давтаад дээр нь нэг амны халбага лимоны шүүс, нэг амны халбага овъёосны нэвстэй холих хэрэгтэй. Үүнийгээ нүүрэндээ түрхээд 20 минут болоод хүйтэн усаар сайтар угаана. Дараа нь мэдээж чийгшүүлэх тос түрхэнэ. Хэрвээ таний арьс тослог эсвэл хэвийн бол өдөр бүр хэрэглэх хэрэгтэй байдаг. Харин хуурай арьстай бол 7 хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай. Уг маск нь цайруулах, үрчлээ тэнийлгэх үйлчилгээтэй.

Гадилны маск

Нэг ширхэг гадилыг нухаж бэлтгээд хэрвээ таны арьс хуурай бол дээр нь зөөхий нэмж өгвөл илүү сайн. Ингээд бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхээд 20-30 минут болсоны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэйг анхаар. Харин маскаа 7 хоногт зөвхөн 2 удаа л тавихад хангалттай. Гадилны маск нь арьсыг илүү булбарай, эрүүл харагдуулах үр дүнтэйгээс гадна хөгшрөлтөөс үүссэн нөсөө толбыг цайруулах үйлчилгээтэй.

Витамин С

Бидний арьс хөгшрөх тусам С витаминаа алдаж байдаг. Иймээс С витамин нь эрүүл, толигор арьстай байхад хамгийн их нөлөө үзүүлдэг бөгөөд нэмэлт бэлдмэл, хоол хүнснээс витамины хэрэглээгээ хангах хэрэгтэй. Ингэснээр арьсны өнгө өөрчлөгдөх, үрчлээ үүсэхээс сэргийлэнэ.

Алимны цуу

Хүчил их хэмжээгээр агуулдаг учраас алимны цуу нь хөгшрөлтөөс үүссэн толбыг цайруулах хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм. Маш бага хэмжээгээр толбон дээр түрхээд, хонуулах хэрэгтэй. Хуурайшуулахгүйн тулд бага зэргийн тостой хольж болно.

Кастро тос

Толбо нөсөө үүссэн хэсэгтээ касторийн тос түрхэж болдог бөгөөд үүнийг та өглөө, оройдоо түрхэж хэрэглээд сарын дараа гэхэд таний арьс цэвэрхэн толигор болох болно.

Үрчлээний эсрэг нүүрний иога

Нүүрний иог болон нүүрний дасгал нь өдрөөс өдөрт алдартай болж байгааг та мэднэ. Бидний хүргэх дараах нүүрний дасгал нь хийхэд амархан, аюулгүй бөгөөд арьсыг илүү залуу, гэрэлтсэн харагдуулахаас гадна үрчлээг арилгах шидтэй гэдгийг хэлье. Та доорх дасгалуудыг 7 хоногт ядаж 4-5 удаа хийх хэрэгтэйг сайтар анхаар. Ингээд дасгалаа эхлэхийн өмнө нэн түрүүнд нүүр, гараа сайтар угааж цэвэрлэх хэрэгтэйг мартаж болохгүй.

  • Нүдний эргэн тойрныг арчлах: Долоовор хуруугаа хөмсгөн доор, эрхий хуруугаа нүднийхээ доор байрлуулна. Дээшээ хараад, хөмсгөө хуруугаараа өргөнө. Аажмаар нүдээ анина. Хэд хэдэн удаа давтан хийнэ.
  • Духан дээрх хөндлөн үрчлээг арилгах: Хоёр гарныхаа долоовор хурууг хөмсөгнөөсөө жоохон дээр байрлуулна. Хурууныхаа өндгийг чанга дарж, хөмсгөө бүр хөдөлгөхгүй болгоно. Хөмсгөө дээш өргөж 5 секунд бариад суллана. Уг дасгалыг 3 удаа хийнэ.
  • Духан дээрх босоо үрчлээг арилгах: Хуруугаа хөмсөг болон духан дээрээ тавьж, татна. Хөмсгөө хөдөлгөх гэж оролдоорой. Энэ байрлалдаа 15-20 секунд болоод 3 удаа давтан хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Бүсгүйчүүд та бүхэнд өндгөвчний архаг үрэвсэл хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэзээ ч тоолгүй өнгөрөөж болохгүй 12 өвдөлтийг мэдээд авахад илүүдэхгүй!