in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй

Хэзээ ч тоолгүй өнгөрөөж болохгүй 12 өвдөлтийг мэдээд авахад илүүдэхгүй!

Таний бие яагаад гэдгийг нь мэдэхгүй ч таны бүх бие чинь хөндүүрлэж, маш их ядарч байна уу? Энэ өвдөлт удаж хүндэрвэл, та ямар ч тамир тэнхээгүй болж ямар нэгэн хүнд өвчний шинж тэмдэг эхэлж байж болзошгүй гэсэн дохиог та арай мэдэхгүй юм биш биз. Энэ нь яаралтай эрүүл мэнддээ анхаарал тавьж, эмчид хандах цаг болсныг сануулж буй дохио юм. Ингээд таны биед илэрч болох 12 түгээмэл шинж тэмдгийг хэлж өгье. Мэдээний төгсгөлд байгаа цэгүүд дээр дарж өөрийн биеэ шалгаарай.

Бүх биеийн өвдөлтийг тоож болохгүй 12 шинж:

Доорх шинж тэмдгүүд илэрвэл, та яав ч тоохгүй өнгөрөөж болохгүй бөгөөд яаралтай эмчид хандах хэрэгтэй.

  • Таны биеийн энд тэнд таагүй мэдрэмж төрж, 3 сар гаруй хугацаанд зовиурласан
  • Өглөө сэрэхэд бие ядарч сульдан, хүндэрсэн мэдрэмж төрөх
  • Шөнө олон удаа сэрэх, нойргүйдлийн шинж тэмдгүүд тогтмол илрэх
  • Зарим хэсгүүдэд бусад хэсгээс илүү хурц өвдөлтүүд үе үе илрэх
  • Байнга толгой өвдөх
  • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Давсагны орчим хөндүүрлэх, бие засах үед хорсох, загатнах таагүй мэдрэмж төрөх
  • Зарим үнэр болон дуу чимээ, цаг агаарт хэт мэдрэг болж амархан даарах эсвэл халууцах
  • Шалтгаангүй халуурах
  • Янз бүрийн шинж тэмдгүүд шалтгаангүй илрэх: Үе мөчөөр хавагнах, мэдээгүй болох, халуу оргих гэх мэт
  • Мартамхай болж, анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болох
  • Байнга уцаарлах, ууртай болох

Үүнтэй холбоотой буруу мэдээллүүд:

Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа ч мэргэжлийн бус хүний үг, зөвлөгөөнд итгэн тоохгүй өнгөрч болохгүй. Хүний бие ямар ч шалтгаангүй өвддөггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Худал мэдээллүүд:

  • Хүнд өвчин биш зүгээр л тур зуурын таагүй байдал – Хүний бие мөнхийн чанартай, өөрийгөө бүх өвчнөөс сэргийлж чаддаг төгс бүтэцтэй биш мах, арьс, эд эрхтнүүдээс бүрдсэн тогтолцоо учир та өөрийгөө төмөр хүн шиг бат бэх гэж бодож хэзээч болохгүй.
  • Зөвхөн хөгшин хүмүүс л өвддөг өвчин – Өвчин гэдэг ямар нэг нас, тодорхой бүлэг хүмүүсийг заналхийлдэггүй. Тиймээс та ямар ч өвчнөөр хэзээ ч өвдөж болох тул өөрийн биеэ хайрлаж, эрүүл амьдралын хэв маягыг сахих хэрэгтэй.
  • Өвчин тэсвэрлэж болохоор байвал зүгээр – Хүний бие тэр дундаа дотор цул эрхтнүүд чимээгүй өвдөж байгаад эсвэл хааяа өвдөлт мэдрүүлсэн ч тийм сүртэй биш байвал, эм ууж намдаах эсвэл зүгээр л тоолгүй өнгөрөөчихвөл зүгээр болчихно гэж боддог. Энэ бол маш буруу мэдээлэл учир биеэ анхаарч байх хэрэгтэй.

Шинж тэмдгүүд илэрсэн бол юу хийх хэрэгтэй вэ?

Өнөөдрөөс эхлэн эрүүл мэнддээ анхаарч, илэрч буй шинж тэмдгүүдээ зөв оношлохын тулд та:

  • Юун түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Өөрт илэрч байгаа шинж тэмдгээ үнэн зөвөөр нь эмчид хэлж түүний дараа хэрэгтэй шинжилгээнүүдийг өгч мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Эмийн эмчилгээг зөвхөн эмчийн заавраар эхлүүлээрэй. Дур мэдэн үрэвслийн эсрэг эм, хүчтэй антибиотик хэрэглэх хэрэггүй. Таны өвчнийг илүү хүндрүүлэх эрсдэлтэй.
  • Дасгал хөдөлгөөн, массаж зэрэг нь дархлааг сэргээх хамгийн шилдэг аргууд учир байнгын хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй. Хэрэв хүчний хөдөлгөөн хийх дуртай бол усанд сэлэлтээр, илүү тайван байдлыг эрхэмлэж байгаа бол иог болон бясалгалаар хичээллээрэй.
  • Бие эдгэрэх хугацаа болон сэтгэл санааны байдал: Хэрэв та үнэхээр хүнд өвчин туссан ч эдгэрэх боломжтой бол сэтгэлээр унаад хэрэггүй. Өөрийгөө байнга зоригжуулж сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэл санаагаар хэт унавал эмчилгээ буруугаар эргэж ч болно. Үүний оронд өөртөө цөг гарган, дуртай зүйлсээ хийж, тэжээвэр нохойтой болсон ч болно.

Эдгээр өвдөлтийн цэгүүд дээр дарж өөрийгөө шалгаарай

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Эгч маань үүнийг хэрэглээд арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө аварч чадсан!

Та ямар ордонд төрсөн бэ? Зурхайн 11-р сард юу тохиолдохоо мэдэж аван учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай!