in

ЗөвЗөв ДажгүйДажгүй ГайхалтайГайхалтай

Та ямар ордонд төрсөн бэ? Зурхайн 11-р сард юу тохиолдохоо мэдэж аван учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай!

Хүнийг төрсөн ордоор нь хэн болох, түүний онцлог шинж чанар болон ирээдүйд ямар хувь тавилан хүлээж байгаа зэргийг нь шинжиж болдог гэдгийг та мэднэ. Иймд бид та бүхэндээ ордуудыг ирэх 11-р сард юу хүлээж байгаа болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс өөрийгөө хэн болохоо, юу тохиолдохоо мэдэж аван, учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг хүсэж байна!

#1 Хонины орд

Найз залуу/ охинтой хонины ордныхон энэ сард романтик болзоогоор дүүрэн байх нь. Ганц бие залуучуудад заяаны ханьтйгаа учрах боломж хамгийн их байхыг од, эрхэс зөгнөж байна. Харин гэр бүлтэй хонины ордныхон харилцааны хувьд ямар нэгэн асуудалгүй байх бөгөөд урьд нь хэрүүд, маргаан гарч байсан бол энэ сард шийдэгдэх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Хонины ордныхон хамтдаа байж чадвал ямар ч өвчин, зовлонг даван гарч чаддаг учраас 11 сард сайн хамтрагчаа олж чадвал хувийн, ажил хэргийн гээд бүх зүйл тань бүтэмжтэй байхыг хэлж байна.

#2 Үхрийн орд

Таныг шинэ эхлэл, хүч чадал хүлээж байна. Би юу хийхийг хүсэж байна вэ? гэсэн асуултын хариуг ашгүй та энэ сардаа багтааж олох болно. Хамтрагчидтайгаа маргаж болзошгүй бөгөөд ямар ч асуудал тулгарсан өөрийнхөө хүссэнээр шийдэхийг од эрхэс зөвлөж байна. Мөн уур бухимдал зөвхөн алдаа, буруу шийдвэрийг л дагуулдаг гэдгийг санаарай. Хэрвээ та сэтгэлийн хөдөлгөөнөөр бус сайтар бодосны эцэст ирээдүйн төлөвлөгөөгөө бодоод түүнийгээ дагавал гарцаагүй хүссэндээ хүрэх болно.

#3 Ихрийн орд

Энэ сард таныг маш олон гэнэтийн бэлэг, ололт амжилт хүлээж байгаа. Удаан хугацаанд хүссэн хүсэл тань биелэхэд тун ойртсон гэдгийг хэлье. Хамгийн гол нь бусад зүйлд сатаарахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хувийн амьдралдаа маш том өөрчлөлтийг хийхэд хамгийн тохиромжтой үе нь 11 сар бөгөөд хамтран ажиллагчидтайгаа сайхан харьцаагаа хадгалж чадвал удирдлагуудаасаа магтаал сонсох нь гарцаагүй үнэн.

#4 Мэлхий орд

Таны төлөвлөж байгаа ажлуудад саад бартаа гарч магадгүй байна. Тиймээс асуудалд өөр өнцгөөс хандахыг хичээж, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийн дассан хүрээллээсээ гарах хэрэгтэй. Тогтсон байдлыг эвдэж чадвал та шинэ шийдэл магадгүй шинэ санаа ч олох магадлалтай. Мөн жижиг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж, аливаа зүйлийн далд утгыг олохыг хичээгээрэй.

#5 Арслангийн орд

Сэтгэл гутрал таныг зовоож магадгүй учраас өөрт байгаа сайн, сайхан зүйлсээ санаарай. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, баяр баясал өгдөг зүйлээ хийхийг хичээх нь үр дүнтэй байх болно. Түүнчлэн ажил хэрэгт тань томоохон ахиц дэвшил байгаа ба та олон сонголттой нүүр тулгарбал өөрийн дотоод дуу хоолойг сайн сонсож шийдвэр гаргах хэрэгтэй.

#6 Охины орд

Энэ сар танд тогтвор суурьшил болон амжилтыг нэгэн зэрэг авчрах болно. Та хүсэж буй зүйлээ тодорхой болгоод түүнийхээ араас бууж өгөлгүй хичээх хэрэгтэй ба өөртөө итгэх итгэлээ бүү мартаарай. Ингэх явцдаа бусдаас дэмжлэг, зөвлөгөө авахаас бүү татгалз. 11 сард та сэтгэл зүйн хувьд илүү хучирхэгжих бөгөөд хувийн амьдрал тань ч гэсэн тодорхой хэмжээгээр дээшилнэ. Харин удаан хугацаанд шийдэгдээгүй, зөрчилтэй хэвээр байсан хайр дурлалын асуудал дээр эцсийн шийдвэр гаргах цаг нь ирсэн.

#7 Жинлүүрийн орд

Энэ сард болгоомж илүүдэхгүй ба эд хөрөнгөө хэн нэгэнд алдахаас сэргийлэх хэрэгтэй. Ямар нэгэн асуудлыг шийдэх гэж яарах хэрэггүй, цаг хугацаанд даатгаад өөрөө харж суух нь хамгийн зөв шийдвэр ч байж болох юм. Таныг сүүлийн үед зовоогоод байсан санхүүгийн асуудал тун удахгүй шийдэгдэхийг од эрхэс зөгнөж байгаа тул санаа зовох хэрэггүй.

#8 Хилэнцийн орд

Удаан хугацааны туршид бодож төлөвлөж зүйлээ хэрэгжүүлэх цаг нь нэгэнт болжээ. Энэ сард санхүүгийн асуудал танд бараг л гарахгүй ба гарсан ч удаан үргэлжлэхгүй. 11 сард хилэнцийн ордныхон эрүүл мэндийн асуудалтай тулгарах ч мөн л ноцтой биш байх бөгөөд Магадгүй та илүүг хүсэх бус өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй ба ингэж чадвал энэ оны сүүлийн сарыг эрч хүчээр дүүрэн угтана.

#9 Нумын орд

Өмнө саруудад тарьсан үр жимсээ хурааж бага зэрэг саатан, өөртөө цаг зарцуулах сар танд ирсэн. Энэ сард аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх нь гарцаагүй. Гагцхүү амралт ч мөн амжилтын нэг хэсэг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн ажил хэрэг бус хувийн амьдрал, гэр бүл, найз нөхөддөө цаг гаргаж ирэх жилийн эрч хүч, урам зоригоо нөөцлөх хэрэгтэй.

#10 Матрын орд

Матрын ордныхон энэ сард хүссэн болгондоо хүрч чадах эрч хүчийг мэдрэнэ. Хэрвээ та матрын ордонд төрсөн бол гэнэтийн бэлгэнд бэлэн байх хэрэгтэй учир нь 11 сард төсөөлж ч байгаагүй зүйлс танд тохиолдох болно. Мөн чухал шийдвэрүүдийг богино хугацаанд гаргах шаардлагатай үеүд олон гарах тул дотоод дуу хоолойгоо сонсоорой. Оновчтой шийдвэр гаргахын тулд өөрийн хийж буй, хүсэж байгаа зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй.

#11 Хумхын орд

Энэ сар тэр чигтээ шударга ёсны илэрхийлэл байх болно. Та юу тарина түүнийгээ л хурааж авах учраас хийж буй алхам бүрдээ анхаарал, болгоомжтой байгаарай. Ялангуяа өмнөх сард таны хийсэн үйлдлийн хариу энэ сард ирэх бөгөөд хэрвээ та өмнөх хоногуудад олон сайн зүйл хийсэн бол гайхалтай шагнал таныг хүлээж байна. Түүнчлэн ажил хэрэг бүтэмж сайтай байх бөгөөд хамтрагчид, удирдлагуудтайгаа эвтэй байх нь бүхнээс чухал гэдгийг сайн санаарай.

#12 Загасны орд

Энэ сард танд ялалт ирэх бөгөөд хайр дурлал, ажил хэрэг, мөнгө санхүүгийн аль нь ч байсан та томоохон ялалтыг авах нь гарцаагүй. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөж, харах өнцөгөө өөрчилж чадвал урдаа тулгарч байгаа асуудалд амархан шийдэл олох боломжтой. Харин хайр дурлал дээр хамрагчтайгаа хялбархан ойлголцож, харьцаагаа улам бат бөх болгож чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хэзээ ч тоолгүй өнгөрөөж болохгүй 12 өвдөлтийг мэдээд авахад илүүдэхгүй!

Үүнийг хэрэглээд арьсаа хормын дотор сэргээж, чийгшүүлэх шидэт маскний нууц жор