in

Үүнийг хэрэглээд арьсаа хормын дотор сэргээж, чийгшүүлэх шидэт маскний нууц жор

Арьсаа арчилж, толигор сайхан болгоё гэхээр цаг болон мөнгө их шаардагддаг биз. Харин үүнээс болж та арай арьсандаа ч анхаарал хандуулахгүй, тоолгүй явдаг юм биш биздээ? Өнөөдөр та бүхэндээ завгүй үед арьсыг богино хугацаанд сэргээж, чийгшүүлэхийн зэрэгцээ үрчлээнээс сэргийлэх маск бэлтгэх аргыг хэлж өгье.

#1 Үрчлээс арилгах маск

Орц:

  • Вазелин – 2 цайны халбага
  • Оливын тос – 1 хоолны халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 цайны халбага
  • Авокадо – 1 ширхэг

Бэлтгэх арга:

Вазелинаа хэсэг халааж, шингэн болгоод. Ингэхдээ богино долгионы зууханд хийж болох бөгөөд үүн дээрээ зөгийн балаа хийж хутгаад, үлдсэн орцуудаа нэмэх хэрэгтэй. Өндөгний шараа хамгийн сүүлд хийгээд бэлтгэсэн маскаа шилэн саванд хийгээрэй.

Хэрэглэх арга:

  • Эхлээд нүүрээ сайтар цэвэрлэж, угаагаарай.
  • Угаасан нүүрэндээ маскаа жигд түрхэж, 3-4 минут хурууны өндгөөрөө иллэг хийх хэрэгтэй.
  • Ингээд 30 минутын дараа нүүрээ хөвөнгөөр арчиж, эсвэл эрдэст усаар угааж цэвэрлэнэ.

#2 Нүүрний шар үсийг хуулах маск

Орц:

  • Гурил – 2 цайны халбага
  • Нунтаг куркума – 1/4 цайны халбага
  • Сүү – 3-4 цайны халбага
  • Нимбэгний шүүс – 1 цайны халбага
  • Кокосын тос – 1 цайны халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо нэгтгэж, сайтар хутгаад. Таны бэлтгэсэн маск шар өнгөтэй болох ёстойг анхаараарай.

Хэрэглэх арга:

  • Маскаа нүүрэндээ зузаан түрхэнэ. Ингэхдээ нүдэндээ оруулах, хөмсгөндөө түрхэхээс сэргийлээрэй.
  • Үүнийгээ хатааж, 10 минут байлгах хэрэгтэй.
  • Дараа нь маскаа хуулж аваарай.
  • Эцэст нь нүүрээ бүлээн усаар угааж, зөөлхөн арчих хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Та ямар ордонд төрсөн бэ? Зурхайн 11-р сард юу тохиолдохоо мэдэж аван учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай!

Ханиалга намдаах 8 үр дүнтэй арга. Үүнийг хэрэглээд миний ханиалга бүрэн намдсан!