in

Ханиалга намдаах 8 үр дүнтэй арга. Үүнийг хэрэглээд миний ханиалга бүрэн намдсан!

Ээж бүрийн мэдэж байвал зохих, ханиалга намдаах гайхалтай жорууд.

#1 Байцааны навч

Байцааны навчийг халуун усанд дүрж гаргаад дээр нь давс болон зөгийн балны холимгийг (1:1 харьцаатай) түрхэнэ. Хөрөхөөс нь өмнө халуун байхад нь цээж юмуу нуруун дээр (зүрхний ойр орчимд биш) тавиад хүнсний скочоор ороогоод, өвчтөнийг сайн ороож, хучиж, дулаална. Хэсэг хугацааны дараа байцааны навчаа авна. Холимог арьсанд шингэсэн байх ба үр дүнгээ үзүүлнэ.

#2 Жигнэсэн лийр

Чанасан болон духовканд жигнэсэн лийр бол хүчтэй ханиалга болон багтрааны үед хэрэглэхэд тохиромжтой. Хатаасан лийрний ханд нь өндөр халуунтай байгаа үед цангааг сайн тайлдаг. 1 стакан хатаасан лийрэн дээр 500 мл ус хийгээд 20 минут чанах хэрэгтэй. Савыг гадуур нь юмаар ороогоод 4 цаг хандлана. Бэлэн болсон хандаа шүүнэ. Бүлээнээр нь өдөрт 4 удаа 100 мл-ээр хоолноос 30 минутын өмнө уух.

#3 Банана

2 бананыг (түүхий биш) нухаад дээрээс нь 200 мл буцалсан ус хийгээд 10 минут буцалгана. Шүүгээд зөгийн бал нэмнэ. Бүлээнээр нь уух хэрэгтэй.

#4 Нандин чавга

10 ширхэг нандин чавган дээр (финики) 500 мл ус хийгээд 30 минут буцалгана. Сайн шүүж авах хэрэгтэй. Хуурай ханиалганы үед халуунаар нь ууна. 200 мл сүүнд 6-7 ширхэг нандин чавга хийгээд буцалгаж ууж болно. Үр дүн гайхалтай.

#5 Үзэм

30 гр үзмийг буцалсан хүйтэн усанд 45 минут дэвтээнэ. Дараа нь үзмээ шүүж авна. Унтахын өмнө үзмээ халуун сүүгээр даруулан иднэ. Хүчтэй ханиалганы үед ч энэ энгийн арга тус болно.

#6 Холимог

Хүүхдийн ханиалганд дараах холимог тус болно. Ойролцоо хэмжээний 1 алим, 1 сонгино, 1 лууванг жижиг үрүүлээр үрнэ. Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмээд сайн хутгах хэрэгтэй. Хүүхдэд бүлээнээр нь 1 цайны халбагаар өдөрт 4-5 удаа өгч уулгах хэрэгтэй.

#7 Алим

2 хоолны халбага үрсэн алим, 2 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага үрсэн сонгиныг хооронд нь холиод бүлээнээр 1 цайны халбагаар өдөрт 4-8 удаа хэрэглэх.

#8 Сүү

Ханиалганы эсрэг «галт» сүү. 10 ширхэг сонгиныг буузных шиг хэрчээд, 1 бүтэн сармисыг жижиглэх. Сармис, сонгино дээрээ 500 мл сүү хийгээд сармис сонгиноо зөөлөртөл буцалгана. Бэлэн болсон холимог дээрээ гааны навч, зөгийн бал нэмэх хэрэгтэй. 1 цаг хандалсны дараа шүүнэ. Бэлэн болсон хандыг 1 хоолны халбагаар өдөрт хэд хэдэн удаа уугаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Үүнийг хэрэглээд арьсаа хормын дотор сэргээж, чийгшүүлэх шидэт маскний нууц жор

Уруул дээр яагаад хомхой долоодог вэ? Хомхой долоосныг 1 өдрийн дотор арилгах арга!