in

ЗөвЗөв УтгагүйУтгагүй ГунигтайГунигтай ДажгүйДажгүй

Уруул дээр яагаад хомхой долоодог вэ? Хомхой долоосныг 1 өдрийн дотор арилгах арга!

Дэлхийн нийт хүн амын 90 гаруй хувь нь хомхой долоох өвчний вирусийг өөртөө тээж явдаг байна. Хомхой долоох гэдэг нь “герпес” хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Герпес нь вирусээр үүсгэгддэг бөгөөд үүсгэгч нь хүний биед байнга оршиж, ямар нэг шалтгаанаас идэвхжсэн үед өвчин үүсгэх шинж чанартай болно. Герпесийн эсрэг ардын эмчилгээний жорууд

1. Сүү

Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавь. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх ёстой.

2. Устөрөгчийн хэт исэл буюу перекись

Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно.

3. Сармис

Герпес вирусын халдварын үед сармис тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга шүү.

4. Гааны навчны эфирийн тос

Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ.

5. Зуун наст

Хомхой долоосон үед зуун настын шүүс бас нэмэр болдог. 2 цаг тутамд өвчтэй хэсэгтээ зуун настын шүүсээ түрхэнэ. Эсвэл шинэхэн тасалсан навчаа дундуур нь зүсээд хомхой долоосон хэсэгтээ тавина.

6. Мөс

Энэ хэтэрхий энгийн арга юм шиг санагдаж байна уу? Гэвч үнэн хэрэгтээ герпесийн эхний шинж тэмдэг илрэхэд мөс тус болдог. Хомхой долоож байгаа юм шиг санагдаж эхлэнгүүт л шууд мөс тавь. Мөс хавдрыг арилгаж, өвчний явцыг удаашруулдаг. Ийнхүү бие организм халдвартай хурдан тэмцэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ханиалга намдаах 8 үр дүнтэй арга. Үүнийг хэрэглээд миний ханиалга бүрэн намдсан!

15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга. Үүнийг туршиж үзээд манай гэр үнэхээр цэвэр цэмцгэр болсон!!