in

УтгагүйУтгагүй УхаантайУхаантай ЗөвЗөв ГайхалтайГайхалтай ДажгүйДажгүй ГунигтайГунигтай ХоосонХоосон

15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга. Үүнийг туршиж үзээд манай гэр үнэхээр цэвэр цэмцгэр болсон!!

Цэвэрлэгээ хийх нь хэзээд залхуутай ажлуудын нэг байсаар ирсэн. Гэхдээ Японы гэр ахуйн тохижилтоор мэргэшсэн хатагтай Мари Кондо (Mari Kondo)-ийн гэрээ цэмцийлгэх хялбар аргаар цэвэрлэгээг хийснээр, танай гэр хормын дотор л цэмцийх болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ түүний цэвэрлэгээний шалгарсан аргаас түүвэрлэн хүргэе.

1. Та энэхүү аргуудад суралцсанаар, дахин дахин ундрах гэрийн ажилд дарагдалгүйгээр 15 минутанд гэрээ хялбархан цэвэрлэх боломжтой юм. Таны хамгийн эхний хийх ёстой зүйл бол, ангилан ялгалт. Учир нь бидэнд хаяж чаддаггүй мөртлөө хэрэглэдэггүй юмс үргэлж байдаг шүү дээ. Тэгвэл тэдгээр зүйлс танд үнэхээр хэрэгтэй эсэхийг бодоод, хэрэггүй гэсэн зүйлсээсээ ангижрах хэрэгтэй. Ингэснээр бидний цэвэрлэгээний хамгийн хүнд хэсэг өнгөрнө гэсэн үг.

2. Дараагийн ажил нь эхнийхийг бодвол хамаагүй энгийн хялбар байх болно. Та зургийн цомог, захиа, бичиг хэргүүдээ цэгцлэх хэрэгтэй. Дараа нь үзэхэд хялбар байхуйц эмхлэх. Учир нь бичиг хэрэг, ном сонинг уудлах тусам л хөглөрөөд байдаг. Эдгээрийг дахин хөглөрөхөөргүй эмхлэхэд бичгийн хавтас хэрэг болно. Хуудаснууд арзайж харагдсанаас, тэдний амыг нь дарж хавтаслан, төрлөөр нь хувиарлавал илүү эмх цэгцтэй харагдах болно.

3. Танай гэрт хэрэглэдэггүй жижигхэн хайрцагнууд зөндөө л байдаг биз дээ? Тэгвэл шүүгээн дотроо хөглөрөөд байгаа зүйлсээ ангилан, хайрцгандаа байрлуулвал үнэхээр эмх цэгцтэй харагддаг. Хайрцаг дээрээ ямар ямар зүйлс байгаагаа бичээд наачихвал бүр л амар. Эд зүйлсээ хайн, өрөөнөөс өрөө дамжин гүйдэг цаг өнгөрчээ.

4. Одоо харин хувцасны шүүгээ рүүгээ анхаарлаа хандуулахгүй бол болохгүйнээ. Таны шүүгээ хэр эмх цэгцтэй байдаг вэ? Магадгүй та өмссөн хувцсаа тайлаад хаа хамаагүй шидчихдэг зуршилтай бол дараа нь хоёр ажил хийх хэрэг гардаг. Хэрвээ хувцаснууд тань хэзээний тогтсон байрлалтай болчихвол, дахин хувцсаа чулуудаад байхгүй болов уу. Тиймээс хувцаснуудаа ангилан аль болох авсаархан, хувцсаа сонгон авч өмсөхөд тохиромжтой байдлаар хураах хэрэгтэй. Тухайлбал хувцаснуудаа хэт шигүү хурааж, тавих нь дараа нь авахад хүндрэлтэй байдаг бол, өлгүүрүүдэд ангилан өлгөж, тавиур, шүүгээнд бага зэргийн зайтай хураавал илүү амар байна гэдгийг зөвлөе.

5. Нүүрний будаг бас бус зүйлсийг эмх цэгцтэй байлгахыг хүсвэл гэрэлтдэг олон тасалгаатай савыг ашиглаарай. Энэ нь гаднаас таниж авахад хялбар, дээр нь зай талбайг хэмнэн үнэхээр эмх цэгцтэй болгодог ба хэрвээ гэрэлтдэг сав байхгүй бол хэрэглэдэггүй хайрцагнуудаа ашиглах хэрэгтэй. Болохгүй бол өөрсдөө ч хийчихэж болно шүү дээ.

6. Хөргөгчин доторхи зүйлсийг цэвэрлэн, эмхлэхэд мөн л жижиг хуванцар эсвэл торон төмөр хайрцагнууд хэрэг болдог. Хөргөгчинд хийх болохоор цаасан хайрцаг төдийлөн тохиромжгүй юм. Тухайлбал амтлагч, цуу, кетчуп, майонез, жан зэргийг нэг хайрцганд, талх, нарийн боовыг өөр нэг хайрцганд гэх мэтээр ангилан ялгаж хийх хэрэгтэй.

7. Үнэт эдлэл, ээмэг зүүлт зэргүүдээ ангилан урьдаас бэлдсэн савандаа иймэрхүү байдлаар хадгалах нь үнэхээр эмх цэгцтай харагдуулах болно. Ялангуяа охид бүсгүйчүүд маань үнэт эдлэл хадгалах савыг гар доорх материалаараа дууриалган өөрсдөө ч хийчихэж болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Уруул дээр яагаад хомхой долоодог вэ? Хомхой долоосныг 1 өдрийн дотор арилгах арга!

Давсны ашиг тус. Та үүнийг хоол хүнснээс гадна ахуйн хэрэглээнд ашиглах хэрэгтэй!!