in

Давсны ашиг тус. Та үүнийг хоол хүнснээс гадна ахуйн хэрэглээнд ашиглах хэрэгтэй!!

Гал тогоонд хамгийн өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн бол давс гэдгийг та мэдэж байгаа. Үүнийг хоол хүнс хийхэд хэрэглэхээс гадна ахуйн хэрэглээнд ашиглаж болно гэдгийг хүн болгон мэддэггүй. Ингээд давсыг өөр зорилгоор, хэрхэн ашиглаж болохыг мэдэж ав.

#1 Индүүний улыг цэвэрлэнэ.

Ямар ч өнгөрийг нунтаг давсаар хурдан арилгаж болно. Цаас эсвэл сонин дэлгээд дээр нь давс цацаж индүүгээ халаан тойрог хэлбэрээр индүүдэж гадаргууг цэвэрлэнэ. Ингээд таны индүү шинэ юм шиг л болохыг дуулгахад таатай байна.

#2 Хайруулын тавган дээр гарсан галыг унтраана

Хайруулын тавган дээрх тос асч гал гарав уу? Бүү цочирд! Хэдхэн хормын дотор л галыг намжааж болно. Нунтаг давсыг ахиухан цацаарай.

#3 Аяга таваг угаагч порлоныг сэргээнэ

Давсны тусламжтайгаар аяга таваг угаагч порлоныг та амархан цэвэрлэж болно. 1,5-2 аяга усанд давс хийгээд, уг уусмалдаа порлоноо хийгээд хонуулна. Өглөө та цэвэрхэн болсон порлоныг харах болно.

#4 Нүд гялбам ванн

Таны ванн шарлаж өнгө алдсан байна уу? Тэгвэл “давсны” аргаа хэрэглэцгээ! Скипидар (эфирийн) тосыг давстай холино. Тостой давсаа порлон дээр тавиад ваннаа цэвэрлэнэ, үлдэгдлийг шүршүүрээр сайтар угаана.

#5 Бөглөрсөн хоолойг цэвэрлэнэ

Таны угаалтуур болон ванн битүүрээд хэцүү байна уу? Тэгвэл хоолойг нь цэвэрлэцгээе. Аяга хүнсний соодон дээр аяганы дөрвөний нэг давс хийж холиод хоолой руу алгуур гоожуулна. Дээрээс нь хагас аяга уксус (цуу) хийгээд 15 минутын дараа буцалсан ус хийнэ. Ингээд л боллоо!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга. Үүнийг туршиж үзээд манай гэр үнэхээр цэвэр цэмцгэр болсон!!

Мэс засалгүйгээр гэрийн нөхцөлд хөхөө хэрхэн томруулах вэ?