in

УтгагүйУтгагүй ДажгүйДажгүй ЗөвЗөв УхаантайУхаантай ГайхалтайГайхалтай ГунигтайГунигтай ХоосонХоосон БурууБуруу

Мэс засалгүйгээр гэрийн нөхцөлд хөхөө хэрхэн томруулах вэ?

Та өөрийнхөө хөхний хэлбэр, хэмжээнд сэтгэл хангалуун байж чаддаг болов уу? Эмэгтэйчүүд өөрийнхөө хөхөнд сэтгэл ханамжгүй байдаг бөгөөд зарим нь хөхнийхөө төлөө маш их мөнгийг зарлагадаж, эрүүл мэндээ эрсдэлд оруулах нь их байдаг. Харин бид танд эрүүл, байгалийн аргаар хөхөө томруулах шалгарсан аргыг танилцуулж байна. Үүнийг мэдсэнээр та эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл ханамжтай байж болно.

Гоо сайхны хагалгаагүйгээр хөхөө томруулах вэ?

Ургамал болон тосны тусламжтайгаар эрүүл аргаар хөхөө томруулах боломжтой. Өдөрт 2-3 удаа үүнийг ашиглан иллэг хийх нь, цээжин дээрх мэдрэлийн болон цусны судлуудадыг шим тэжээлээр хангаж, хөхний бойжилтыг идэвхжүүлдэг.

Ихэнх ургамлын гаралтай бүтээгдэхүүний найрлага нь эстроген буюу хөхийг томроход нөлөөлдөг бодисын идэвхжлийг нэмэгдүүлж, хөхийг байгалийн аргаар томруулахад тусладаг. Хөх томруулах тос нь, ургамлыг бодвол илүү бодитой санагдаж байгаа байх. Гэхдээ энэ төрлийн тоснууд нь хөхийг томруулдаг бус цээжийг чангалснаар хөхийг том харагдуулахад тусладаг.

Судалгаагаар хөх томруулдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь тустай боловч, эцсийн үр дүнг амлаж чадахгүйг тогтоосон байдаг. Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд өөрийн гэсэн тодорхой баталгаатай байсаар ирсэн.

Иймэрхүү байгалийн аргаар хөхөө томруулах нь, эрүүл бөгөөд мөнгө хэмнэх давуу талтай. Гэхдээ бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө ямар найрлагатайг нь харахыг зөвлөе. Яагаад гэвэл зарим найрлага нь таны арьсыг гэмтээж, харшил үүсгэх магадлалтай байдаг.

Хөх томруулах тос нь өмнө нь хэлсэнчлэн цээжийг чангалж, өргөх үүрэгтэй байдаг. Гэхдээ тосны нөлөөнд бүрэн найдалгүйгээр байнга иллэг хийж байх нь хөхний хэлбэрийг засах хамгийн баталгаатай арга юм.

Өөх шилжүүлэн суулгах мэс засал

Баталгаатай үр дүнг хүсч буй эмэгтэйчүүд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ эргэлзэж байвал өөх шилжүүлэн суулгах аргыг туршаад үзээрэй. Энэ нь таны биеийн илүүдэл өөхтэй хэсгээс өөх авч цээжинд суулгах аргыг хэлнэ. Энэ нь маш хялбархан сонсогдож байж болох ч бага зэрэг асуудалтай. Өөх шилжүүлэн суулгах аргын талаар маш их судалгаа байдаг боловч цээжинд өөх суулгах нь шинэ арга юм. Үүний давуу тал нь элдэв гадны биетгүйгээр таны хөх томрох боловч өөх шилжүүлэн суулгасны дараа таны цээжинд дасан зохицоход тодорхой хугацаа шаарддаг байна.

Хөхийг ургамал, тос, дасгал дэглэм гэх мэт олон аргуудаар хэлбэрийг нь засах, томруулах боломжтой байдаг тул та гоо сайхны хагалгаанаас татгалзахыг хичээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Давсны ашиг тус. Та үүнийг хоол хүнснээс гадна ахуйн хэрэглээнд ашиглах хэрэгтэй!!

Эхнэр, нөхөрөөсөө салаад эргэж нийлсэн хүмүүсийн хосууддаа өгч буй зөвлөгөө