in

Та үүнийг мэдэх үү? Хүний биед үзүүлдэг уруулын будагны хор нөлөөг!!

Уруулын будаг нь эмэгтэйчүүдийн өргөн хэрэглээ болсон гоо сайхны бүтээгдэхүүн гэдгийг та бүхэн мэддэг байх. Тухайлбал дэлхий дээрх бүх эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь уруулын будгийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн судалгаа хүртэл байдаг. Гэвч уруулыг дур булаам харагдуулдаг энэхүү бүтээгдэхүүний аймшигтай хор нөлөөг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай юм. Өнөөдөр та бүхэндээ зориулан уруулын будагны хор нөлөөг хүргэх гэж байна.

#1 Бөөр өвчлүүлдэг

Уруулын будганд к а д и у м, м а г н и, хром зэрэг х и м и й н хүнд металууд агуулагддаг бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд н о ц т о й  а ю у л учруулдаг байна. Тухайлбал бөөр болон ходоодыг өвчлүүлж, бөөрний дутагдал болон ходоодны хорт хавдартай болоход хүргэдэг ажээ.

#2 Стресс, бухимдал

Хар тугалга бол уруулын будагны найрлаганд хамгийн ихээр агуулагддаг юм. Гэвч хар тугалганаас ялгарах “н е у р о т о к с и н” гэх хорт бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, улмаар амархан уурлаж бухимдах, стресстэх гол үндэс болдгодог байна. Энэ нь цааш явсаар тархийг гэмтээж, гормоний тэнцвэржилтийг алдагдуулдаг болохыг эрдэмтэд олж тогтоосон.

#3 Нефтийн хорт бодис

Ихэнх уруулын будагны орц, найрлагад нефтийн хорт бодис агуулагддаг гэдгийг та мэдэх үү? Ерөнхийд нь хэлбэл уруулын будгийг түүхий тос, байгалийн хийгээр хийдэг байна. Хамгийн аюултай нь энэ төрлийн уруулын будагнууд дотоод шүүрлийн булчирхайг гэмтээж, ой санамжийг бага багаар устгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

#4 Арьс загатнуулах

“К а р ц е р о г е н” буюу бидний сайн мэдэхээр хорт хавдар үүсгэгч бодис нь уруулын будагны найрлаганд багтдаг бөгөөд үүнээс үүдэлтэй нүд загатнах, хоолой сэнгэнэх, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

#5 Химийн гаж нөлөө

Уруулын будганд агуулагдах “Б и с м у т ы н  о к с и х л о р и д” нь хүний биед хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнд:

  • Ходоод гэдэс цочроох
  • Хоолны дуршил бууруулах
  • Арьс загатнуулах

#6 Нян, бактери

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, уруулын будган дээр төрөл бүрийн нян, бактери байдаг бөгөөд үүнийг төдийлөн сайн мэддэггүйгээсээ болж охид, бүсгүйчүүд уруулаа будах болон ямар нэгэн зүйл идэж уух үедээ биедээ шингээдэг. Энэ нь уруулын будагны найрлаганд агуулагдаж буй химийн гаралтай зүйлс нян, бактерийг үржих үндэс болдог.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Эхнэр, нөхөрөөсөө салаад эргэж нийлсэн хүмүүсийн хосууддаа өгч буй зөвлөгөө!

Эгч маань 30 наснаас хойш гэдэсгүй байх аргыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна!