Нас ахих тусам хүн бүрийн биед төрөл бүрийн өөрчлөлт явагдах нь хэвийн үзэгдэл байдаг. Жишээлбэл: 30-аас дээш насанд таны гэдэс илүү том болж, булчингийн масс багасаж эхэлдэг. Хэрвээ та гэдсээ томруулахыг хүсэхгүй байвал эртнээс өөрийн биед анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй гэдгийг хэлье. Ингээд 30 гарсан ч гэдэсгүй байх аргыг танд хэлж өгье.
#1 Дэглэм барихдаа болгоомжтой байх хэрэгтэй
Эмэгтэй хүн янз бүрийн хоолны дэглэм барьдаг бөгөөд хэдийгээр тухайн үедээ жин хасаж байгаа ч заримдаа эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хэрвээ таны барьж буй хоолны дэглэм уураг, нүүрс усны хэмжээг 80%-иас илүү хасаж байгаа бол энэ дэглэмийг барих хэрэггүй гэдгийг анхааруулъя.
#2 Дасгал хийх хэрэгтэй
Дасгалыг хоолны дэглэмтэй хослуулсны ачаар булчингийн масс нэмэгдэж, бодисын солилцоог сайжруулснаар та өөрийн жинг хянаж, эрүүл саруул амьдрах боломж бүрдэнэ. Йогоор хичээллэх, гүйх, алхах зэрэг нь таны эрүүл мэндэд тустай.
#3 Стрессээс холуур байх хэрэгтэй
Та өөрийн сэтгэл хөдлөлийг хянах хэцүү байдаг ч та хянаж, аль болохоор ядрахгүй, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал хүн бүрт өөрөөр нөлөөлдөг бөгөөд зарим нь жин хасдаг байхад зарим нь нэмсэн байдаг. Хэрвээ таны сэтгэл санаа таагүй болж эхэлвэл та өөрийгөө тайвшруулж, тайвшруулах массаж хийж болно.
#4 Зорилготой байх
Зорилготой байх нь хэдийгээр сайн ч та биелэх боломжтой зорилго тавих хэрэгтэй. Хүрэхэд хэцүү бэрх зорилго тавьснаар та сэтгэл санаагаар хямарч, өөртөө анхаарал тавьж чадахгүй байсаар байгаад эрүүл мэндээ орхих магадлалтайг анхааралдаа авах хэрэгтэй.
GIPHY App Key not set. Please check settings